Нийгэм мэдээ

Ерөнхий сайдын ирэх оны төсвийн талаарх шууд дамжуулалтыг "ботууд" сэтгэгдлээр булав

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй түүний танхимын сайд нарын хамтаар 2026 оны Төсвийн төслийг танилцуулсан.

Энэ үеэр Засгийн газрын шууд дамжуулалтын дор ижил төстэй боловч монгол хэлний утга найруулгын алдаатай сэтгэгдлүүд хөврөх болов. Монгол Улсын ирэх оны төсвийн 366 хуудас төслийг хэвлэлүүд бүрэн задлаж, бичиж амжаа ч үгүй байхад "сайн төсөв" гэсэн тодотгол, сэтгэгдлүүд хөвөрчээ.

Өөрөөр хэлбэл Г.Занданшатарын Засгийн газар хоёр сар хүрэхгүйн хугацаанд өөрсдийгөө олон нийтээр дүгнүүлж, магтуулсан сэтгэгдлүүдээр олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь хэр хэмжээнд вакумжиж эхэлснийг харуулж буй юм.

Сэтгэгдлийн зарим хэсгийг хавсаргалаа

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button