НИЙГЭМНийгэм мэдээ
Өчигдөр гарсан гурван ахуйн түймрийг албан хаагчид шуурхай унтраажээ

Өчигдөр /2025.09.02/ нийслэлийн хэмжээнд хоёр, орон нутагт нэг ахуйн гал түймэр бүртгэгджээ. Улмаар алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, галын шуурхай унраасан байна.
Тодруулбал,
- Төв аймаг, Зуунмод сум Номт баг хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 07:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 11х12 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 09.02-ны өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 01:23 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин бүрэн, 3х5 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр шатаж, иргэн Ш-ын 6х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн мансард хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.