Японд хамгийн халуун зун болжээ

Японд бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн халуун зун болсон талаар тус улсын цаг уурын агентлаг (JMA) даваа гарагт /2025.09.01/ мэдэгдсэн билээ. 6-8-р сарын хооронд улс даяар агаарын температур дундаж хэмжээнээс цельсийн 2.36 хэмээр илүү дулаан байсан бөгөөд сүүлийн гурван жил Японд энэ хэмжээний халуун зун тохиогоогүй аж.
2024 онд агаарын температур дундаж хэмжээнээс цельсийн 1.76 хэмээр халуун байжээ. “JMA” мэдээлснээр баруун зүгийн салхи Японоос хойд зүг рүү шилжсэн тул өмнөд зүгээс халуун агаар тус улсыг бүрхсэн нь их халуун болоход нөлөөлжээ. Мөн Төв Ази болон Номхон далайгаас өндөр даралттай агаарын урсгал орж ирсний улмаас тэнгэр цэлмэг байсан тул агаарын температур нэмэгдэхэд хүргэсэн аж.
Энэ зун Японд хэд хэдэн агаарын температурын дээд амжилт тогтоосон. Тухайлбал улсын хэмжээнд 25 байршил цельсийн 40 ба түүнээс дээш хэмээр халсан байна. Долоодугаар сарын 30-нд Хёого мужийн Тамба хотод агаарын температур 41.2 хэм хүрч, дээд амжилт тогтоов. Дараа нь наймдугаар сарын 5-нд Гүнма мужийн Исэсаки хотод температур 41.8 хүрж амжилтыг шинэчилсэн юм.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.