НИЙГЭМНийгэм мэдээ

Байгалийн гамшигт өртсөн арван өрхөд гэр хандивлалаа

Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Австралийн Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран “Монгол гэр” хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулжээ.

Тусламжийн хүрээнд байгалийн гамшигт өртөж гэрээ дахин ашиглах боломжгүй болсон 21, 24, 32, 33 дугаар хорооны арван өрхөд өргөө цагаан гэр, эд материал, хүнсний тусламж зэргийн дэмжлэг үзүүлсэн байна.

Түүнчлэн тус дүүргийн онцгой байдлын хэлтсээс байгалийн гамшигт өртсөн бусад өрхийн хохирлын үнэлгээг гаргаж байгаа аж. Үүний дараагаар Засгийн газрын нөөц хөрөнгө болон дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хохирол учирсан иргэдэд дэмжлэг үзүүлнэ гэж мэдээллээ.

                                                                                                                Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button