Флоридад маш хүчтэй далайн шуурга ойртож, олон мянган хүн нүүн суурьшлаа
Милтон хар шуурга АНУ-ын Флорида мужид ойртон ирж, олон мянган хүн шуурганаас зугтан нүүн суурьшсан байна. Тус улсын үндэсний цаг уурын алба далайн хар шуургыг тав ангилдаг. Милтон бол хамгийн хүчтэй буюу тавдугаар зэрэглэлийн шуурга. АНУ-ын үндэсний цаг уурын албаны мэдээллээс харвал салхины хурд цагт 252 км болон түүнээс илүү байх үед тавдугаар зэрэглэлийн шуурга болдог юм.
Ийм учир Милтон АНУ-ыг дайран өнгөрөх хамгийн хүчтэй далайн шуургануудын нэг болж магадгүй байна. Флорида мужийн албан тушаалтнууд Шуурга Тампа хотод ирэхээс өмнө нэг сая гаруй хүнийг нүүн суурьшихийг тушаасан юм. Тус шуурга өнөөдөр эсвэл пүрэв гарагт Флорида мужийн эрэгт ирэх төлөвтэй гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Хоёр долоо хоног гаруй хугацааны өмнө Хелен хар шуурганы улмаас Флорида гэх мэт АНУ-ын өмнөд мужуудыг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан.
Флоридагийн Тампа хотод 1921 онд шуурга шууд бууж байгаагүй. Тухайн үед тус бүсэд харьцангуй бага хүн амьдардаг байсан ч одоо гурван сая гаруй оршин суугчтай. Тампа хотын дарга Жэйн Кастор Хелен хар шуурга нь дөнгөж анхааруулга байсан хэмээн “Хэрвээ нүүлгэн шилжүүлэх бүсүүдийн аль нэгэнд нь үлдэхийг шийдсэн бол та үхнэ” гэж ноцтой анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1921 онд шуурга шууд бууж байгаагүй гэдгийг тайлбарлаад өгөөч Б, Буяндоржоо
Бичиж байгаа зүйлээ эргэж уншиж хянаж байж тавилдаа б�##�ай юм