Сурвалжилга: Үндсэн сургуульдаа багтаагүй I ангийн 360 хүүхэд мөөгөнцөртэй цэцэрлэгт суралцаж байна

Сонгинохайрхан дүүрэгт байрлах 154-р сургууль 640 хүүхдийн багтаамжтай ч 3200 хүүхэд суралцаж байна. Тиймээс энэ жил нэгдүгээр ангид элссэн 10 бүлгийн 360 хүүхдийг түрээсийн байранд шилжүүлэн, сургаж байна. "Хүүхдүүдийн суралцаж буй "Тэмүүжин анд" цэцэрлэгийн барилга хүүхэд суралцах стандарт орчин биш, анги танхимаас нь мөөгөнцөр, ариун цэврийн өрөөний үнэр үнэртдэг. Мөн зай талбай багатай тул суралцахад саад учирч байна" хэмээн эцэг эхчүүдийн төлөөлөл манай редакцад хандсан юм. Иймд бид тус сургуулийн бодит нөхцөл байдлыг сурвалжлан хүргэж байна
Нэгдүгээр ангийн 10 бүлэг хичээллэж буй уг барилга хоёр давхар, хичээллэх таван танхимтай. Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан тул зай талбай багатай, тааз нь намхан. Нэг анги нь 15-20 мкв зай талбайтай. Хоёроос гурван эгнээ бүхий ширээ самбараас хаалга хүртэл эгнэж, хүүхдүүд дүүртэл суужээ. Мөн анги, танхим бүр ариун цэврийн өрөөтэй байх нь тухтай ч нэхүүн үнэр ханхалж байлаа.
-Эцэг эхчүүдийн төлөөлөл: Мөөгөнцөртэй, нойлын үнэр ханхалсан сургуульд хүүхдүүдээ сургамааргүй байна. Үндсэн сургуульдаа гурван ээлжээр хичээллүүлэх хэрэгтэй-

Миний зээ охин энэ жил Нийслэлийн ерөнхий боловсролын 154-р сургуульд нэгдүгээр ангид элсэн орсон. Гэтэл эцэг эхчүүд бидэнд мэдээлэхгүйгээр үндсэн сургуулиас хоёр буудлын зайтай, актад гарсан цэцэрлэгийн барилгад сургаж байгаад бухимдалтай байна. Үндсэн сургуулийнх нь ачаалал хэтэрсэн тул ийм шийдвэр гаргасан гэж сонссон. Гэхдээ 15 мкв ангид 40 орчим хүүхэд сурна гэдэг хэцүү шүү дээ. Хэт жижиг ангид олон хүүхэд сууснаар хичээл заагч багш дундуур нь явж, хүүхэд бүрд тулж ажиллах боломжгүй. Тэр бүү хэл сурагчдын ширээ самбарт тулчихсан тул багш ширээгүй, сандал дээрээ ч сууж чадахгүй хичээлийн цаг дуустал зогсож харагдсан.
Сургуулийн зүгээс энэ түрээсийн байранд нэгдүгээр ангийн хүүхдүүд л суралцах боломжтой. Тиймээс ирэх жилээс үндсэн сургуульдаа хичээллүүлнэ. Дараа жил шинээр нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг энд сургана гэж хэлсэн. Ариун цэврийн өрөөний нэвширсэн үнэр ханхалсан, мөөгөнцөртэй сургуульд дахиад л зургаан настнуудыг сургах гээд ярьж байна шүү дээ. Мөн хүмүүсийн хэлж байгаагаар энэ цэцэрлэгийн барилга өвөлдөө хүйтэн гэж дуулсан. Удахгүй ханиадны улирал ирнэ. Тэр үед хүйтэн сургуульд хүүхэд яаж суралцах вэ. Томуугийн вирус нэг хүүхэд л тусахад хаалгаараа гарах шахам сууж байгаа энэ олон хүүхэд цөм эрсдэлд орно. Тиймээс үндсэн сургуульд нь гурван ээлжээр ч хамаагүй хичээллүүлэх хэрэгтэй гэж үзэж эцэг эхчүүд бид нэгдэж байна.

Хүүхэд бүрд эрүүл аюулгүй орчинд суралцах эрх байдаг биз дээ. Гэтэл яг энд харагдаж байгаа хуучны хоёр давхар цэцэрлэгийн барилга дотор 400 орчим хүүхдийн тэр эрх зөрчигдөж байна. Хэн ч ороод үзэхэд тухгүй, таагүй үнэртэй. Ангийн урд эгнээнд сууж байгаа хүүхэд ариун цэврийн өрөө орохын тулд ангийн бүх хүүхдүүд хөдөлж, зай гаргах шаардлага үүснэ гэсэн үг.
Бас нэг асуудал нь биеийн тамирын заал, талбай байхгүй. Дасгал хөдөлгөөн хийх ч эрхгүй боллоо, тэд. Мөн үдийн цай сургуулийн орчинд хийгдэхгүй байна. Машины ард таглаа ч үгүй төмөр саванд хийж ирж байна лээ. Яг хаанаас зөөж ирж, бидний хүүхдүүдийг хооллоод байгааг эцэг эхчүүд бид ч мэдэхгүй. Олон хүүхдүүдийн гэдэс гүйлгэж, халуурах шинж тэмдэг гарч байна. Биеэр нь тууралт гарч байна.
Угтаа нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд хичээлд орлоо гэх хөөр баяр, догдлолтой байдаг атал манай хүүхэд гэртээ ирээд "хичээл дээр суухаар баас үнэртээд байна ээж ээ. Явахгүй байж болохгүй юм уу" гэж хэлсэн. Ийм байхад яаж хүүхдээ энд сургах юм бэ. Оройн цагаар хичээллээд ч хамаагүй үндсэн сургууль руугаа очих хэрэгтэй гэж бодож байна.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс сургуулийн удирдлагын байр суурийг тодрууллаа.
-Бага ангийн сургалтын менежер Л.Алтантуяа: Хамгийн боломжит анги танхимтай, үндсэн сургуультай ойрхон нь энэ байсан. Засварлах, сайжруулах асуудал дээр эцэг, эхчүүд хамтарч ажиллаасай-

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх дөхөж, хамран суралцах хүүхдийн судалгаа дээр түшиглэн түрээсийн байрыг бид хайж эхэлсэн. Хамгийн боломжит анги танхимтай, үндсэн сургуультай ойрхон нь энэ байсан л даа. Цэцэрлэгийн зориулалттай барилга тул зургаан настай хүүхдүүд л суралцахад тохиромжтой гэж үзсэн.
Яг одоогийн байдлаар энэ түрээсийн байрандаа нэгдүгээр ангийн 10 бүлгийн 360 хүүхэд хичээллэж байна. Таван танхимд хоёр ээлжээр хичээллэж буй юм. Анги дүүргэлтийн хувьд 31-36. Бусад сургуулиудтай харьцуулахад анги дүүргэлт багатайд тооцогдоно.
Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн наймдугаар сарын 12-ноос эхэлсэн л дээ. Тухайн өдрөөс эхлэн бүртгүүлсэн хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч нартай уулзалт хийж, сошиал хаягтаа мэдээллүүдээ цаг алдалгүй нийтэлж байсан. Ингэхдээ энэ түрээсийн байранд энэ хичээлийн жилдээ суралцах талаараа ч мөн хэлсэн. Гэтэл тухайн үед мэдээллээ авалгүй хоцорч үлдсэн эцэг эхчүүд гомдол гаргаж, үндсэн сургуульдаа гурван ээлжээр хичээллүүлье гэх байр суурийг илэрхийлж байна. Сургууль гурван ээлжээр хичээллэнэ гэдэг амаргүй. Сүүлийн ээлж оройн 20.00 цагт тарна гэсэн үг шүү дээ. Хэрэв оройн ээлжид хичээл орлоо гэхэд нэн тэргүүнд хүүхдийн аюулгүй байдал алдагдана.
Эцэг эхчүүдийн зүгээс мөөгөнцрийн үнэр, ариун цэврийн өрөөний үнэр, сургалтын орчны зай талбай бага байна хэмээн шүүмжилж байна. Үнэнийг хэлэхэд тийм ч гамшгийн нөхцөл байхгүй. Шаардлагатай урсгал засварыг бид хийж байгаа. Зарим эцэг эхчүүдийн зүгээс сургалтын орчныг тухтай болгох, сайжруулах тал дээр хамтран ажиллахаа илэрхийлээд буй.
-1-5 ангийн багш Х.Пүрэвдорж: Өргөтгөх шаардлагатай хоёр анги байгаа. Сургуулийн удирдлагаас засварлаж өгнө гэсэн-

Энэ хичээлийн жилд нэгдүгээр анги дааж авлаа. Одоогоор 36 хүүхэдтэйгээр хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ. Анги тахимын хүрэлцээ, орчин нөхцөлийн хувьд хэвийн. Бусад анги танхимаа бодвол зай талбай томтой тул хүүхдүүдтэй ажиллахад ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй л байна. Харин дээд давхарт хоёр ангид засаж сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс сургуулийн удирдлагууд өргөтгөлийн ажлыг хурдан хугацаанд хийж, хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулж өгнө гэсэн. Засварын ажил хурдан дуусаж, хүүхдүүд тухтай хичээллэж эхэлнэ гэдэгт итгэж байна.

Энэ хичээлийн жилд 87 сургууль, 40 цэцэрлэг түрээсийн байранд хичээллэхээр болсон. Холбогдох албаныхан хүүхэд суралцахад тохиромжтой эсэхэд анхаарч, эрүүл, аюулгүй байдлыг нь шалгаж, хэрэгцээт засвар үйлчилгээг хийж хичээлийн шинэ жилийг эхлүүлсэн гэгдэж байсан. Гэтэл 154-р сургуулийн Б байр шиг хүүхдийн суралцах орчин нөхцөлийг хангаж чадаагүй барилга, анги танхим хэчнээн байгаа бол. Хяналт шалгалтаа хэр зэрэг хийсэн бол гэх асуулт хариултгүй үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УБ хотын газрын мафи коммунистуудаасаа с�##�ж чадахгүй сонгоод бай
Хүүхдүүд л үйл лайг нь үүрэх юм даа
Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ төлөө хамтдаа хөдөлмөрлөж, орчноо сайжруулахад оролцохгүй байж дандаа гомдоллож суудаг нь буруу
Зөвхөн багш, сургууль гээд бу�####�ас бүхнийг нэхэх биш, эцэг эхчүүд ч бас үүрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй
Хүүхдээ сургах орчинд сэтгэл гаргадаггүй мөртлөө дандаа шүүмжилдэг нь ойлгомжгүй санагдаж байна.
Өнөөдрийн нийгэмд гурван ээлжээр ч хичээллэх боломжгүй, тэгэхээр эцэг эхчүүд бодит нөхцөлийг харж яримаар юм
Багахан үнэр, жижиг танхим байлаа гээд хүүхдүүдийн ирээдүйг боомилох хэмжээнд сүржигнэх шаардлагагүй
Хүүхдээ сургах орчныг хамтдаа сайжруулахын оронд фэйсбүүкээр уйлдаг байд�##� үнэндээ хэрэггүй
Эцэг эхчүүдийн уур бухимд�##� зөв чиглэлд биш, шүүмжлэлд л гарч байна. Хамтран оролцохгүй бол асууд�##� шийдэгдэхгүй
Хүүхдүүдийн сурах орчныг зөвхөн төр биш, эцэг эхчүүд ч бий болгох ёстой
Багахан бэрхшээл дээр сүржигнээд байв�##� хүүхдүүдэд өөрсдөд нь муу нөлөөтэй
Эцэг эхчүүд илүү их бодитой, хамтын шийдэл гаргах хэрэгтэй байна
640 хүүхдийн багтаамжтай сургуульд 3200 хүүхэд сургаж байна гэдэг бол боловсролын бодлогын том �##�даа
Түрээсийн, стандарт бус барилгад хүүхдүүдээ шахаад байгаа нь үнэхээр хариуцлагагүй
Боловсролын с�##�барынхан хүүхдүүдийн эрүүл мэндийг бодолгүй шийдвэр гаргаж байна
Анги танхимын хэмжээ норм стандартаас хэд дахин бага, энэ чинь хүүхдийн эрхийн зөрчил шүү дээ
Сургуулийн удирдлагууд асуудлаа нууж, “гамшгийн нөхцөл биш” гэж тайлбарлаж байгаа нь ичмээр
Ариун цэврийн өрөөний үнэр ханх�##�сан ангид хичээл орно гэдэг хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул
Мөөгөнцөртэй орчинд хүүхдүүдийг �##�бадаж сургах гэж байгаа нь аймшигтай
Үдийн цайг хаяг нь тодорхойгүй газар бэлтгээд зөөж өгч байгаа нь бас эрсдэлтэй
Хүүхдийн эрхийг хамга�##�ах ёстой байгууллагууд хаана байна вэ?
Яагаад ийм барилгыг хүүхэд сургах зориул�##�таар ашиглахыг зөвшөөрөв?
Өнөөдрийн нөхцөл байдлыг зөвхөн сургуульд чихээд сууж болохгүй
Эцэг эхчүүд орчин засварлахад багахан хандив, тусламж үзүүлбэл асууд�##� амархан шийдэгдэнэ
Ямар ч нөхцөлд хүүхдээ сургах нь хамгийн чух�##�. Эцэг эхчүүд хэт их гомдоллож байна
Багш нар өдөр бүр хичээлийн ард зогсож, хөдөлмөрлөж байна. Харин эцэг эхчүүд дэм болохгүй байж дандаа шүүмжилж байгаа нь шударга биш
Хян�##�т ш�##�г�##�т хийсэн гээд ярьж байгаа ч бодит нөхцөл нь ш�##� ондоо байна
Боловсролын с�##�барын төлөвлөлт, удирдлага бүрэн дампуурсан байна гэдэг нь тодорхой
Сургуульгүй, за�##�гүй, зайгүй орчинд хүүхдүүдийг шахаж байгаа нь ирээдүйгээ үл тоомсорлож байгаагийн илрэл
Төрийн бодлого яагаад сургууль цэцэрлэгийн хүртээмжийг хангаж чадахгүй байна вэ?
Хүүхдийн эрх, эрүүл мэндийг үл тоож байгаа энэ асууд�##�д яар�##�тай хян�##�т хэрэгтэй
Багш нар хүүхдүүддээ зориулж бүхнийг хийж байгаа ч удирдлагууд бодлогын түвшинд огт дэмжихгүй байна
Хоёр ээлж биш гурван ээлжийн систем рүү шахахгүйн тулд хүүхдүүдийг буруу орчинд явуулж байгаа нь буруу
Боловсролын с�##�бар “ш�##�гаж бат�##�гаажуулсан” гэх мөртлөө хүүхдүүд ханиад томуу, гэдэс өвчнөөр өвдөж байгаа нь үнэн дүр төрхийг харуулж байна
Etseg ehiig uursduu hariutslaga huleeh heregtei shdee, bugdiig ni surguulid tulheed yah ve
Huuhedee uursduu surgaj chadahgui baij bur surguulid gomdoj bna
640 huuhediin surguld 3200 huuhediig avna gej yu gesen ug ve, yamar togtoltsoo ve
Bolovsroliin yam shiidver gargahgui, huuhduudiig ingej zovooh ni zov uu
17r surguulid ch adilhan, huuhed davharlaad suuj bna
Hun bolgon neg neg yum shaardahaar bolovsrolin system yaaj ajillah ve dee
3 eeljeer surguulid yav gej shaardah ni huuhded iluuch ayultai
Baga angiin huuhed baigaad baigaa tul turuus n hurdan shine surguuli barih heregtei
Hedhen jil l iim baidald suraad yavna shdee, etseg eh huleetstei baih heregtei
бага ангийн хүүхдүүд тэгтлээ их олон цагаар хичээллэхгүй байгаа ш дээ үсрээд л 3 цаг 1-3 ангиудаа 3 ээлжээр хичээллэхэд оройн 20цаг ч хүрэхгүй ш дээ тэгээд гэртээ ойр юм чинь оррйтсон ч учиртай
Боломж бололцоогоороо шийдвэрлэсэн зүйлийг буруутгахаас илүү дэмжиж ажилламаар бн.
Одоо засвар хийнэ гэж яриад арай шир юм зун юу хийж байсан юм. Алтантуяа гэж менежер бол шир менежер бн. Яаж хүүхдийг мөөгөнцөр, 00, оор амьсг�##�уулж чадаж байгаан шууд л өвчилнө шд мөөгөнцөр 00 үнэр бол маш хүчтэй хор ялгаруулдаг. Хүний үр хүүхдэд ингэж хандах ийм муухай арчаагүй сэтгэлгээтэй удирдлага байж болохгүй. Эхлээд засвараа хийх хэрэгтэй тэр ангид байгаа олон 00 иудыг гаргаж хаях хэрэгтэй стандарт бус шүү.