НИЙГЭМНийгэм мэдээ

Харүмафүжи Д.Бямбадорж Монголд 31 дэх түргэн тусламжийн машинаа хандивлалаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга, Шинэ Монгол харүмафүжи сургуулийн үүсгэн байгуулагч Д.Бямбадорж Монгол Улсын эмнэлгийн салбарт бүрэн тоноглогдсон хоёр түргэний машин хүлээлгэн өгчээ.

Энэ нь түүний орон нутаг болон нийслэлийн эмнэлэгт хандивлаж буй 30, 31 дэх машин юм. Тэрбээр 2008 оноос эхлэн Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” Төрийн бус байгууллагатай хамтран бүрэн тоноглогдсон эмнэлгийн зориулалтаар ашиглах түргэн тусламжийн машиныг Монгол дахь эмнэлгүүдэд хандивладаг болсон юм. Тухайлбал 2019 онд орон нутагт нийтдээ 18 түргэн тусламжийн машин бэлэглэж, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хандивласан. Мөн 2020 онд “Зүрх хамгаалах төсөл” ТББ болон Шинэ Монгол Харүмафужи сургууль хамтран ХУД-ийн нэгдсэн эмнэлэг болон Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт түргэн тусламжийн машиныг хүлээлгэн өгч байв.

Үүнээс гадна Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ Монголд 2001 оноос эхлэн 21 аймагт ажиллаж 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношилгоонд хамруулан, 560 гаруй хүүхдэд зүрхний мэс засал үнэ төлбөргүй хийж амь насыг нь аварчээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hayaj bgaa huuchin hog avchirch mongold hayahaa bolioosoo s#aa

Back to top button