Д.Амарбаясгаланг шахан, Г.Занданшатартай сул дүр өрсөлдүүлж, Бага хурлаар МАН-ын даргыг сонгох хувилбар

-МАН Бага хурлаараа намын даргаа сонгох хувилбар-
МАН-ын дүрмийн 20.3.7-т "Намын Их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно" гэж заасан. Өөрөөр хэлбэл, МАН-ын дүрмийн хөдөлшгүй хэсэг болох "Их хурлаараа намын даргаа сонгоно" гэсэн заалтыг энэ зохицуулалтаар өөрчлөн хэрэглэж болно гэсэн үг.
Саяхан МАН-ын байранд намын гишүүд хэсэг хүмүүс очиж "Намын шат шатны хурлыг яаралтай зарлан хуралдуул" гэсэн шаардлага тавьсан. Энэ нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хамаарах шаардлага. Тэр намын Удирдах зөвлөлөө хуралдуулах тов зарлаж, тэндээс Бага хурлаа товлосны дараа Их хурлын бүтцийг бүрэлдүүлэх хэлбэрийн шатлалууд явах учиртай.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газар огцорсноос хойш хэвлэлд улс төрийн асуудлаар дэлгэрэнгүй байр суурь илэрхийлээгүй. Гэсэн ч нам доторх үе хоорондын тэмцэлдээ шуудхан буугаад өгчихгүй. Засгийн газрын 100 хоногийг давах хүртэл үг дуугарахгүй гэсэн битүү утгууд илэрхийлсээр байгаа юм.
"Засгийн газрын тэргүүн нь намын дарга байх" дүрэмчилсэн агуулгаар ч, улс төрийн намын тухай хуулиар ч МАН хэдийнэ Их, Бага хурлаа зарлан хуралдуулах, даргаа ч сэлгэх шаардлагуудтай нүүр тулгарчихсан.
Эдүгээ “Л.Оюун-Эрдэнэ энэ сардаа багтаж Бага хурлаа зарлана. Түүгээр намын даргаа томилж, шинэ намын даргын удиртгал дор Их хурал зарлагдана” гэх хувилбар МАН дотор түлхүү яригдаж байна.
-Их хурлаар ч, Бага хурлаар ч саналын олонхыг авах Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарт тулгарсан сорилт-
Намын даргад Л.Оюун-Эрдэнэ буюу 1980 оны талаас Д.Амарбаясгаланг, 1970 он буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаас Г.Занданшатарыг өрсөлдүүлэх нь тодорхой болсон. Эсвэл Г.Занданшатартай үзэх сул дүр.
Ингэж төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгчийн институц , хууль тогтоох засаглалууд тал талаасаа намын даргын сунгаанд оролцох болов. МАН үе хоорондын хагарлаа төр дэх засаглалуудын нэгнээ ялах хэрэгсэл болтол хэмхэлдэж, дотоод муудалцаанаа ил тодоор илчилчхээд байна.
Д.Амарбаясгалангийн хувьд МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч байх үеэсээ Засгийн газрын сангуудаас хувийн бизнесүүд нь зээл төсөл ихээр авсан, тендерүүдэд их ордог, Тавантолгойн бүлэг ордын "Бор тээг" лицензэд зөвлөхийнх нь ах холбогдсон зэрэг фактуудтай.
Гэвчиг нөгөө талдаа МАН-ын Их, Бага хурлыг одоогийн спикерийн нөлөөлөл, хуучны генсек асан жингээрээ хамгийн сайн хайрцаглаж, саналын олонхыг авах дүр мөн үү гэвэл мөн. Түүний ганц тээг нь, "Бор тээг"-д хамаарах хэргийг шүүхийн шатанд сөхөх. Үүгээр тодорхой сүрдүүлгүүд ч авсан гэх яриа хөшигний ард яваа. Улам гэдийгээд, өрсөлдөх бэлтгэлээ базааж буй гэх мэдээлэл ч бий.
Г.Занданшатарын хувьд МАН дахь Зүүний хүчний холбооны сайтар хайрцаглалт түүний талд ажиллана. Мөнхүү Д.Амарбаясгалангаас өөр, симбол төдий сул нэр дэвшигчтэй өрсөлдүүлэх, эсвэл шууд нэр оруулах замаар намын даргыг авах хувилбар яригдаж буй. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн талынхан тийм зөөлөн идэш ах нартаа өгөхгүйн төлөө ажиллах нь тодорхой. Хоёр удаагийн парламентад спикерийн албан тушаал хашсан ч Г.Занданшатар нам дотроо Д.Амарбаясгалан шиг "хөл" угсарч чадахгүй. Гэхдээ элдэвтэй. Үл ойлгогдож, тогтворгүй юм шиг аашилж байгаад бүхнээ хамгийн тогтвортойгоор ямагт юмсын дээгүүр болгож явдаг дүр бол Г.Занданшатар.
Эсрэгээрээ МАН-ын дарга буй Л.Оюун-Эрдэнэ намынхныхаа дэмжлэгийг Д.Амарбаясгалан шиг авах боломжгүй юм. Л.Оюун-Эрдэнэ нам дотроо түшицтэй хүмүүсгүй дүр. Тэр Засгийн газар тэргүүлж байхдаа төдийлөн намынхаа масс хэсэгт үйлчлээгүй, тойрон хүрээлэгсдээ нам руугаа чихэх л үйлдлүүд түлхүү хийсэн харагддаг. Тиймээс Д.Амарбаясгаланд Л.Оюун-Эрдэнээс илүү Х.Нямбаатар тус болохоор харагдаж байгаа. Задалбал…
Задалбал, Г.Занданшатарт Я.Содбаатар, мөнгөтэй сайд нар, Д.Амарбаясгаланд МАН-ын олонх ерөнхий агуулгаараа байна
Эдүгээ 1970 оныхон бол Г.Занданшатар дээр бооцоо тавих аваас санал худалдан авах чадамжтай, засгийн газартаа урваж үлдсэн Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, С.Бямбацогт тэргүүтэй мөнгөтэй, ахмад сайд нар аль талд зогсох вэ гэдгээс их зүйл хамаарна. Мөн залуугаас Н.Учрал байна. Тэднийг багцалж харбал, 1970 оны хүчтэй мөнгөтэй дүрүүд Ерөнхийлөгчийн талд багтаж буй нь ч эгзэгтэй нюанс.
Гэвч тэд Ерөнхийлөгчийг парламентаа айлгаснаас хойхон УИХ дахь МАН-ын бүлгээ Л.Энх-Амгаланд өгч чадалгүй алдаж, бүтэлгүйтсэн. Тэгэхээр намын өргөн хүрээнд мянга хүч хэрэглээд ялах уу гэдэг асуудал үүсч байна. Энэ бол их л анхаарч бодох хүчтэй талын өнцөг.
Г.Занданшатарын талд хөдөлшгүй ажиллах өөр нэг дүр бол Я.Содбаатар. Учир нь, Л.Оюун-Эрдэнийн талаас намын дарга тавигдаж чадвал шинэ удирдлага Ерөнхийлөгчийн томилсон генсектэй ажиллахгүй гэдэг нь тодорхой юм. Тэгэхээр Я.Содбаатар Г.Занданшатарын төлөө гэхээс илүү өөрийнхөө суудлыг хамгаалахын тулд МАН доторх Зүүний хүчний холбооны шугамыг маш сайн ажиллуулна гэсэн үг.
Нөгөө талд 2027 он хүртэл "түр" хугацааны намын даргатай байж байгаад, У.Хүрэлсүхээр удирдуулах уу гэдэг битүү жин, айдас, хүчний далайц дээр Их, Бага хурлын саналыг жигнээд хайрцаглачих боломжоо Д.Амарбаясгалангийн талынх ашиглахаар харагдана.
МАН дотор Ерөнхийлөгчийн загнадаг түгшүүрийг битүүдээ буруушаасаар байгаа. Энэ бол ардчилсан орны, эрин цагийн хүлээж авахаа больж буй технологи. Үүн дээр үе, үзэл санааны хүчтэй ялгарал явагдчих дүр зураг ч бий. Энд л Д.Амарбаясгалангийн өмнөх ба одоогийн албан тушаал дээрх жин дарах гол хүч яваа юм.
Одоо Д.Амарбаясгалан дээр үе ба үзэл санаа, эрх ашгийн үүднээс таарамж муутайхан Х.Нямбаатар хүртэл хотын МАН-ын хороогоо хайрцаглаж орох нь ээ. Бага хурлын одоогийн бүтэц нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын ковидын үед бүрдүүлсэн баг. Парламентын гишүүдийн орон нутгийн далайц зэргийг тооцож болмоор.
Хүчээр л Г.Занданшатартай сул дүр өрсөлдүүлчихгүй бол намын даргын төлөөх тэмцэл нь үе хоорондын асуудал учраас 1970, 1980 оныхонд баахан хүнд сорилт болохоор харагдаж буй нь энэ юм. Басхүү Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар Бага хурлын товоо зарлахгүй байгаа шалтгааныг хэрхэн харж болох вэ гэдэг асуудал бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sodbaatar ih dajgui nuruutai um bilee
ХЭНБУГАЙ НЬ Ч НАМЫН ДАРГА БОЛСОН ! ОРОС ЭЗДИЙН МИНЬ ХОШНОГЫГ ҮХЭН ХАТАН ДОЛООХ УЧРААС МОНГОЛЫН ЗАЯАНД ТҮЙ Ч ХАМААГҮЙ ЮМ БАЙХАА !!!
MAN gej shudarga bus luivarchdiin buleg shig bolj huvisgalaar l arilna daa
Оюунэрдэнэ бол ард түмний итгэлийг дааж чадаагүй поп шоучин
Жинхэнэ хог новш
Amarbayasgalan chi uuruu ch avilgach naizuud chin ch avilgach
Zandan shatar bol archaagui hunii ner zuusen tolgoi hooson
MAN iin darga nar bugd idej uuhaas uur yum hiihgui
oyunerdene chi zasgiin gazar udirdaj chadsangui chamaas bolood uls oron hohirch bna
Amarbayasgalan nuguu Tavantolgoigoor biznes hiij mongolchuudiig doromjilson
zandanshatar bol chadvargui huuli togtoogch humuust hoshgiruulj yavaa l etgeed
Оюунэрдэнэ тролдоорой
MAN bol heden bulegleed uuriin erh ashgaa hooson yariad ard tumnee boddoggui
Oyunerdene nertei pop teneg zugeer l reality shownd oroh yostoi
үнэээн
Amarbayasgalan bol namiin neriig herenge munguur solij duussan hulgaich
zandanshatar bol hund itgel ugduggui ovgon neg muu darga
MAN gej heden archaagui heden onii nuhud erh medliin tuluu zutgej bna
Оюунэрдэнэ чамд ард түмэн итгэхээ �##�ь хэдийнээ больсон
Amarbayasgalan chamaig ard tumen hezee ch demjihgui luivarchin min
zandanshatar bol heden sodbaatar nyamtaabar nariig dagaj yavdag archaagui
Oyunerdene pop geed helhed ch bagdana chamd bodit ajil bhgui zuvhun show
Amarbayasgalan gej hulsnii gensek namiig idej duussan gar
zandanshatar hulsnii g###g neg muu showman
MAN darga nar bugd neg negneesee iluu muuhai luivarchid bolson ard tumnii ner hund unaj duussan
oyunerdene chi hiisen ajilgui zugeer l helber showoor ard tumniig huurdag neg muu luivarchin
Оюука Жэнко бүлэглэл ямарч тохиолдолд Содбаатар руу нөгөө харлуулдаг юмаа хийх нь толорхой юм байна
MAN bol ard tumnee doromjildog uls turin mafi
Amarbayasgalan chamaig hulgai hiij bhd chin ard tumen bugd harj bga chi zugtah gazargui
Zandan shatar bol uuriiguu ih hun gj boddog archaagui togloomch neg muu hun
MAN bol heden 70 80 oni nuhduud negnee ideed ard tumnee hulgailsan uls turin mafi bolj huvirsan
Л.Оюунэрдэнэ, Жэнко нар Сум, Нянбактэр 2н нэгийг гэнсэк болгох санаатай юм гэнэ лээ.
Ёстой түй май
daraagiin darga amarbayasgalan boloh magadlaltai gehdee luivarchin bolohoor ard tumen itgehgui
Zandanshatar darga bolno gj yarij bna ghdee ene teneg togloomch hun ard tumend taarah uu daa
Оюунэрдэнэ буцаад дарга болох боломжгүй худлаа шоугаар нам удирдах цаг өнгөрсөн
Amarbayasgalan luivarchin ch gesen mongonii huchind daraagiin darga boloh boltoi
zandanshatar chi erh medel avah gd ih yavaad bna ghdee chamaig demjih hun bhgui
MAN iin daraagiin darga oyunerdene bish ni todorhoi ard tumen chamaig huleej avahgui
amarbayasgalan darga bolbol nam bur shuud suirne gj humuus yarij bna
Zandanshatar arai ch darga bolohgui de gehdee ene mafi dotor yu ch boloh magadlal bna
Оюунэрдэнэ поп шоучин дахиж нам удирдах gants ch hugatsaag avahgui daraagiin darga bolohgui
Amarbayasgalan zandanshatar 2iin hoorond toglolt yavaad bna gesen taamag ih bna gehdee 2uulaa mongold hereggui
Амарбаясгаг�##�ан Казазстан руу аймгуудын намын дарга нарыг ажлын айлчл�##�даа авч явж гар өргүүлэх ажлаа хийсэн.
MAN bol zugeer l mongo erh medliin tuluu alaltsaj bgaa mafi ard tumnii nam bish
Оюунэрдэнэ бол поп шоучин өөрийгөө л боддог арчаагүй нэгэн
Amarbayasgalan chi namiin mongiig idej duusaad odoo darga boloh gej ulaan tsaim oroldoj bna
Zandanshatar gej neg hooson tolgoi archaagui spiker namiin darga boloh hun bish
MAN iin udirdagch nariin bugd avilgach ard tumnii itgel aldaj duussan
oyunerdene chamaas bolj zaluu ued itgel tasarsan odoo chamaig demjih hun bhgui
Amarbayasgalan ni ooriinhoo biznesiig bodson l hun ard tumenii tuluu yum hiihgui
Zandanshatar bol zugeer l erh medliin toglolt hiideg archaagui gar
MAN gedeg neriig ard tumen sonsohoos ch zavaardag bolj duussan
oyunerdene chi show hiij selfie avhaas uur chadvar bhgui pop