Нийгэм мэдээ

Тарваган тахалтай иргэдэд үйлчилсэн 14 эмч, эмнэлгийн ажилтны шинжилгээ эерэг гарлаа

Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдээд зургаан хоног өнгөрөөд буй. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол гурав, нас баралт нэг байгаа тухай Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

Улмаар ойрын хавьтал болох 80 хүнийг тусгаарлан шаардлагатай эмчилгээг хийж буй. Гэтэл тэдэнд эмчилгээ хийж байсан 14 эмч, эмнэлгийн ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан тухай олон нийтийн сүлжээгээр цацагдав. Энэ талаар тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тодруулахад "14 эмч, эмнэлгийн ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн" гэх мэдээллийг өглөө. Одоогоор халдварын голомтот бүс болох Цагаан-Уул, Мөрөн суманд хөл хорио тогтоож, үйлчилгээний байгууллага, хичээл сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарласан.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөвсгөлөөс Улаанбаатар чигэлсэн бүх хөдөлгөөнийг таг зогсоо !!!

Холбоотой мэдээ

Back to top button