ЭДИЙН ЗАСАГ

Энэтхэгийн гангийн томоохон компани Монголоос нүүрс импортлоход тээвэрлэлтийн хүндрэл үүсэж, зогссон гэв

Энэтхэгийн гангийн салбарын томоохон компани болох “JSW Steel” нь Монголоос коксжих нүүрс импортлох төлөвлөгөө нь тээврийн хүндрэлээс шалтгаалан зогссон талаар Press Trust of India агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна.

Уг компани нүүрсний нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор Монголыг боломжит хувилбар болгон судалж байсан ч далайд гарцгүй Төв Азийн улсаас Энэтхэг рүү нүүрс тээвэрлэх нь логистикийн бэрхшээл хэтэрхий их, эдийн засгийн хувьд ч үр ашиггүй хэмээн дүгнэсэн талаар “JSW Steel” компанийн гүйцэтгэх захирал Жаянт Ачаря мэдэгджээ.

Коксжих нүүрс нь гангийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд бөгөөд Энэтхэг улс дэлхийн гангийн үйлдвэрлэлээр хоёрдугаарт бичигддэг ч энэ чухал эх үүсвэрийн хувьд импортоос өндөр хамааралтай хэвээр байна.

Энэтхэгийн нийт коксжих нүүрсний 80-90 хувийг цөөн хэдэн орноос, тэр дундаа Австралиас их хэмжээгээр авдаг. Ийм алслагдсан эх үүсвэрээс импортлох нь тээврийн зардлыг үлэмж нэмэгдүүлж, Энэтхэгийн ган үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагаанд хүндрэл үүсгэдэг.

2025 оны 1-р сард Энэтхэгийн Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгч Монголын нүүрс тээвэрлэх чиглэлийг судалж байгаа талаараа дурдсан. Одоогоор тус компани үйл ажиллагааны хэрэгцээг хангахын тулд одоо ашиглаж буй нийлүүлэлтийн эх үүсвэрүүддээ түшиглэхээр болов.

Үүнтэй зэрэгцэн Энэтхэгийн Засгийн газар ган үйлдвэрлэгчдийг дотоодын коксжих нүүрсний нөөцийг ашиглах, нүүрснээс бага нүүрстөрөгч ялгаруулдаг өөр төрлийн үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэхийг уриалаад байна.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: SXCoal

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баяр
Баяр

Шандаас Эрээнцав хүртэл тз тавьж Владивостокийн портыг ашиглах төслийг явуулахгүй зогсоосны гай тэнд япон,ө.солонгос,Энэтхэг гээд том зах зээл биднийг хүлээгээд л. Харин бид Хятадын хэлсэн үнээр л зах зээлээс доогуур үнээр өгдөг!

Нэргүй оролцогч
Нэргүй оролцогч

Энэтхэгтэй хамтраад Монголдоо гангийн үйлдвэр барьчихаач м�##�нуудаа

Ner
Ner

Bi nar uursduu kosk importloh heed baihad manaihaas yu avah geed bgaan

Zochinzo
Zochinzo

Mongol,Enethegtei hamtraad Mongoldoo gangin vildver barij bolno.

Зочин
Зочин

Энэтхэг Монгол ын нэг итгэл найдвар шүү.
Бүх юманд манай муу засагл�##� гай болдог!!!
Дээрээс нь улаан орос нэмэгдээд ертөнцийн буг !!!

Иргэн
Иргэн

Хаа байсан Энэтхэг битгий хэл хажуудаа байгаа Бугат хотруу тээвэрлэж чадахгүй хөгөө чирч бнаа МАН -АН мафиууд

Зочин
Зочин

Угаасаа Энэтхэг худлааш дээ.

Зочин
Зочин

Онгоц

Наран
Наран

Хар тарзуудад Монголын эрчим хүч чангаднаа.Муугаа мэдэхгүй хамж аваад явах санаа байвч сачий нь хүрэхгүй ээ х�##�тарууд аа.

Зочин
Зочин
Reply to  Наран

Хятадын захи�##�гаар Орос саад тавьсан шүү дээ. Алс дорнодоос Монголын нүүрсийг Энэтхэг рүү гаргахгүй гэж.

Зочин
Зочин
Reply to  Наран

Ээ мөн тэнэг золиг шүү чи

Холбоотой мэдээ

Back to top button