УЛС ТӨРУлс төрийн мэдээ

У.Хүрэлсүхтэй ярьсныхаа дараа И Жэ Мён гадаад иргэдийн эрх зөрчигддөг асуудлыг шалгаж, засахыг үүрэгдэв

БНСУ-д ажиллаж, амьдарч, суралцдаг монголчуудыг барьж хорих, гавлаж нутаг буцаах, их хэмжээгээр торгох зэргээр эрхийг нь ноцтой зөрчиж буй үйлдэл олон баримтаар ил болсон ч монгол иргэдийг хамгаалах асуудал аль ч шатанд шийдэлд хүрээгүй.

Өнгөрсөн хугацаанд онгоцны буудлаас буцах монголчуудын тоо ч огцом нэмэгдэж, БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, манай ГХЯ, болон Монгол Солонгосын парламентын бүлэг иргэдийнхээ эрхийн асуудлаар Өмнөд Солонгосын талд удаа дараа хүсэлт тавьсан ч яг энэ агуулгаар хариу өгөөгүй байдаг.

Ингэж БНСУ-ын хууль гэх нэрийн дор хохирсоор буй монголчуудын асуудал эцэстээ төрийн тэргүүн хоорондын ярианд дурдагдав.


Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны есдүгээр сарын 04-ний өдөр утсаар ярьсан. Энэ үеэр БНСУ дахь монголчуудад тулгамдсан асуудлыг манай улсын Ерөнхийлөгч дурдаж, Ерөнхийлөгч И Жэ Мён ч анхаарал хандуулахаа хэлжээ.

  • Энэ талаар ЕТГ-ын хэвлэлд, БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй адил монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарах Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён хүлээн авч, энэ чиглэлээр хамтран ажиллахаа тэмдэглэлээ гэжээ.
  • Харин Өмнөд Солонгосын хэвлэлд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд, цагаач ажилчдыг дэмжихийг илэрхийлсэн гэжээ. Үүнээс өөр агуулгыг мэдээнд дурдаагүй ч маргааш нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн гадаад иргэдэд шударга бус хандаж болохгүйг анхааруулж, “Визгүй иргэдийн цалинг зориудаар өгөхгүй дараа нь цагаачлалд барьж өгч байна. Энэ бол ичгэвтэр хэрэг” хэмээгээд гадаад иргэдэд дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн барих үүрэг өгсөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярьсантай холбоотой гэжээ.

Дэлгэрүүлбэл, Ерөнхийлөгч И Жэ Мён өнгөрсөн баасан гарагт Солонгосын Засгийн газарт гадаад ажилчдын эрх зөрчигдсөн, шударга бус хандсан болон цалинг нь өгөөгүй барьж өгдөг тохиолдлуудыг шалгаж, гадаадын иргэдийг дэмжих арга хэмжээ боловсруулахыг үүрэг болголоо. Мөн холбогдох байгууллагуудад ийм тохиолдлуудын талаар системтэй тайлан гаргахыг даалгалаа.

И Жэ Мён Ерөнхийлөгч:  “Худалдааны улсаас соёлын улс болж өөрчлөгдсөн БНСУ-ын байр суурьт тохируулан, манай улсад оршин суугаа гадаадынхан шударга бус хандлагад өртөх ёсгүй” гэж хэлсэн байна гэж БНСУ-ын Yonhap агентлаг мэдээлэв.

Ташрамд дурдахад, БНСУ-ын Гадаад иргэдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан цагаач иргэнийг хэрцгийгээр зодсоноо нууна дарагдуулсан хэрэг саяхан ил болж, хэргийн бичлэг цацагдаад байна. Хэрэг баггүй шуугиан тарьж байгаа бөгөөд хууль нэрээр тус улсын хяналтын байгууллагууд цагаачдад хэрцгий хандаж буйг нотлох бас нэг баримт ийн ил боллоо.

Эх сурвалж: Yonhap news

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ахмад
Ахмад

Батцэцэг гуай ажлаа хийгээч ээ !!! Цаана чинь БНСУ - д Монголчууд ! З�##�уучууд ! Хэлмэгдэж байна шүү дээ !!! ГхЯ - Ажлаа хийгээч ээ !!!

Зочин
Зочин

Hudlaa show hiihee l bodoh yumdaa

Зочин
Зочин

ЮМ БОЛГОНД ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ ХАРААЖ ЗҮХЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ.ХҮҮК СОЛОНГОСТ БАЙГАА ИРГЭДИЙХЭЭ ЭРХ АШГИЙГ ХӨНДСӨН АСУУДАЛ ДЭВШҮҮЛСЭН БАЙНА БАТЦЭЦЭГ БОЛ ТОМ НҮД ТОМ МЭЭМ ОЦГОР ЁОБОРНООС ЦААШГҮЙ ХУДЛАА ГАР ШҮҮ.ХҮҮКЭЭ НАСААР НЬ ЕӨК ХИЙЛГЭЕЭЭ

Зочин
Зочин

маш сайн байна.

zochin
zochin

Korea ruu visatai baisan n zov shuu. Mongolchuud tend buhii l hulgai deerem arhidaltiig hiideg.

Зочин
Зочин

Гадаадад энэ сайхан з�##�уучуудаа гаргачхаад юу гуйгаад багаа юм болоо Монголд энэ сайхан з�##�уучууд хэрэгтэй

Zochin
Zochin
Reply to  Зочин

Bulgamaa omgoologchidoo bayrlalaa anh ug asuudaliig irgediin gomdoloor hootsoldoj mon ch ih yavsan daa mongold bga solongosiin elchintei hurtel uulzalt hiij asuudal hondoj gadaad hergiin yaamand hurtel handaj turiin hiih estoi ajiliig jiriin neg omgoologch olni anhaarald avaachij uiggui hootsoldoj baij turiin buh shatni darga nariin anhaarald avaachij chadsan solongos hurtel yavj gazar deer ni taniltsaj bsan sanagdah ym odoo eronhiilogch neg anhaaraldaa avch hoer ulsin toriin terguuni tuvshind yariltsaj bgaad bayrtai bn

Зочин
Зочин

Айлгаж ичээх,утсыг нь хураах,таньж мэддэг хүн рүү яриулахгүй байх,харааж загнах бол энүүхэнд шүү дээ.энэ хэдэн жил хэчнээн хүн хохирч буцсан тоог нь хил дээрээс буцаагдсан иргэд хэлээд өгөх байхаа...

Зочин
Зочин

Хүүк шаах юмаа. Со еөк �##�ь 7 сард дотооддоо ярьсан асууд�##� шүү

Холбоотой мэдээ

Back to top button