NASA Хятадын иргэдийг хөтөлбөрүүд дээр нь ажиллахыг хориглолоо

NASA БНХАУ-ын иргэдийг сансрын хөтөлбөрүүд дээр нь ажиллахыг хоригложээ. Энэхүү бодлогын өөрчлөлтийг “Bloomberg” анх мэдээлж, дараа нь тус агентлагийн хэвлэлийн төлөөлөгч баталсан мэдэгдэл гаргасан байна.
Лхагва гарагт /2025.09.10/ NASA-гийн хэвлэлийн төлөөлөгч Бентани Стивенс мэдэгдэл хийхдээ “NASA БНХАУ-ын иргэдтэй холбоотой дотоод арга хэмжээ авсан. Бид ажлын аюулгүй байдлыг хангах үүднээс манай байгууламж, материал, сүлжээнд Хятад иргэд биеэрээ болон цахимаар нэвтрэхийг хориглосон” гэжээ.
“Bloomberg” агентлаг мэдээлснээр БНХАУ-ын иргэд гэрээт ажилтан, оюутны хувиар эрдэм шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулахыг “NASA” зөвшөөрдөг байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаа /2025.09.05/ эхлэн хэд хэдэн хүний нэвтрэх эрхийг хасаж, уулзалтуудад биечлэн оролцохыг хориглож эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа БНХАУ-ын эсрэг илүү хатуу байр суурь баримтлах болсон. Тус хоёр улс сар руу сансрын нисгэгчид илгээхээр өрсөлдөж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.