Тойм: Н.Энхбаяр мессеж шувуухай болж, Д.Амарбаясгалан шазуур зууж, хоёр сайдын суудлаар оролдов

Энэ долоо хоногт улс төрийн тогоонд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Өнгөрч буй долоо хоногт хоёр чиглэлд баривчилгаа явагдав. Нэг нь, ЭЦА-наас хийсэн эрчим хүчний салбарын баривчилгаа. Нөгөө нь, АТГ-аас хийсэн Д.Амарбаясгалангийн ойрын хүмүүсийн баривчилгаа.
-Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нарын суудал ганхуулав-
Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр, Эрчим хүчний яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарын авлига авсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлсэн. Мөн ЭХЯ-ны албан тушаалтнууд, ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд холбогдож тэднийг шалгаж эхэлжээ. Эрчим хүчний салбарт цэвэрлэгээ явагдах уу. Үнэхээр булхай, бугшсан асуудлыг ухах уу. Эсвэл сайдын суудлыг нь сэлгэх ажиллагаа юу.
Харин Н.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийг матангаа Б.Дэлгэрсайханыг огцруулах асуудлыг нь хөндсөн юм. Б.Дэлгэрсайханы хувьд хөшигний ард Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нартай Ерөнхийлөгчийн талынхантай зэрэгцүүлэн "найзалсан" гэгдэх. Тиймээс хүүдээ сайдын суудал гуйсан Н.Энхбаяр МАН-ын 1970 оныхонд хариу бэлгээ барьж байгаа ч гэгдэв.
-Д.Амарбаясгалан шазуур зуув уу-

Есдүгээр сарын 11-нд Д.Амарбаясгаланд хамаарагддаг Ц.Чулуунзагд, Б.Эрдэнэжаргал нарыг нь АТГ-аас саатуулсан юм. Туслах, хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан Б.Эрдэнэжаргалын нэр дээр Д.Амарбаясгалангийн угшилтай 20 орчим компани бүртгэлтэй байдаг гэгддэг. Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжавын хамааралтай “Админерал” компанийн асуудал сөхөгдөж, яригдаад хоёр жил гаруйн нүүрийг үзэж байна. Парламентын түвшинд сонсгол явагдаж, гэрчээр хүртэл дуудагдсан. АТГ хөдөлж байсангүй. Атал намын даргын сунгааны өмнө, дотоод зодоонд гэнэт жороолсон явдал болов.
Үүний маргааш нь буюу есдүгээр сарын 12-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гарч ирж, МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлалаа. Түүнийг тойрсон баривчилгаануудын дараа шазуур зуун гарч ирж, ийм харизмтай мэдэгдэл хийсэн гэж ойлгогдов.
-Н.Энхбаяр мессеж шувуухай юу-

Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийг огцорсны дараа түүний талаар идэвхтэй ярих болсон. Цаг зав, санхүү зарцуулаад пүрэв гарагт хэвлэлийн хурал хүртэл хийлээ. "Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил холболтын хэлэлцээр хийхдээ "Чайна Энержи" компанид 16 жилийн турш нүүрсийг тонн тутмыг нь 55 ам.доллароор өгөхөөр болж, 5 тэрбум ам.долларын алдагдал хүлээхдээ тулсан гэв. Хятадын талтай 50 гаруй удаа хэлэлцсэний эцэст Засгийн газар хоорондын хэлэлцээрээр соёрхон баталж, улмаар компани хоорондын гэрээ, байгуулсан. Уг хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлсэн асуудал.
Энэ тухай Н.Энхбаяр Л.Оюун-Эрдэнэ рүү мессеж бичиж хандсан бололтой юм. Гэтэл өнөөх нь зүрх дараад байж л дээ. Зүрхийг нь “шийднэ, уулзана” гэж ойлгоод яваа байснаа хэвлэлийн хурал дээр хэлж, онигоонд хүртэл ороод авлаа.
Улсын Ерөнхийлөгч байсан хүн улсын Ерөнхийлөгчийн “мессеж шувуухай” болжээ ч гэгдэв.Үүнийг МАН-ын их хурлаас өмнө Н.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийг онилсон гэж ойлгож болно.
Ингэснээр МАН-ын даргын суудлын төлөөх марафон жинхэнэ утгаараа эхэллээ. Эцэст нь МАН-ын бага хурлын 500 гаруй гишүүн л хэн дарга болохыг шийднэ. МАН-ын битүү зодоон өнгөрөгч хавраас эхэлсэн. МАН-ын томчуулын зодоон манай төрийн зовлон, интституц хоорондын зөрчил болон хувирлаа. Энэ бүгд Ерөнхийлөгчийн сонгууль гэх цэг рүү хөтөлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхбаяр өөдтэй ч хүн биш. Бүү тоо. Монголоо хорлосон зүйлийг мөнгө �##�бан туша�##�ын хойноос хийж чадна. Өнөөдөртөө Хүүк туу туу гээд нохой болгож ашиглаад байгаа хэрэг.
Занданшатарын ЗГ-ын хамгийн эмзэг цэг бол я�##�тчгүй Чойжилсүрэн,Дэлгэрсайхан, Жавхлан нар . Энэ гурваар туг тахихгүй бол Занданшатар унахад их амархан болно
Хоёр сайдыг зүгээр л ажлыг нь ХИЙЛГЭ.
Н. ЭНХБАЯР хаах хийх цагтаа хийгээгүй байж бүү шүлсээ үсчүүл. Энхбаярыг ямар хүн бэ гэдгийг монголчууд мэднэ шүүдээ энхийн цагаан тагтаа болж жүжиглэх хэрэггүй тэгээд ч НАМБАРЫН ЭНХБАЯР АА ТӨРӨӨС ХОЛДОЖ ҮЗ
Нударган олигархуудыг төрөөс �######�уулахгүй бол НЕПАЛ-дана шдэ
Чойжилсүрэн, Дэлгэрсайхан, Амарбаясг�##�ан гэсэн МАН-ын том Хууль завхаруулагчид,
Зөв харжээ
Том зургаараа хар. Элбэгээгээс шинэ хонгилын эзэн түлхүүрийг нь авчихлаа.
МУИС-д энэ жил эрдмийн цол авах гэж байгаа хүмүүс нь эрдмийн цол олгодог хорооныхоо гишүүд болцгоогоод, өөрсдөдөө дэд профессор, профессор цол олгох боломжийг МУИС-ийн захирлууд бүрдүүлж өглөө.
Uvsiin aluurchin guilagching z##luul
Энэ яагаад солиороод эхлэв ээ. Та нараар ердөө ч дутахгүй, өнө удаан эзэгнэсэн цагтаа гэгээн үйлээ хийж байхгүй яасан юм.
Н.Энхбаяр шууданч болоо юу даа,амаа хамхиж явахгүй бол Хүн хөгшрөөд хүүхэд нохойн доог болдог гэдгийг нотоллоо .
Хуучин МАНАН толгойгоо өндийгөөд эхэлж байх шив дээ . Тэд гарч ирвэл Неп�##�дахаас өөр аргагүй болох юм даа
Danhyn chees tansag Tembuulen manai aav Erunhiilugch bolno, Nyambaa ah EC boolno geed huurtsun yavj baidag
Зул бөхөхийн өмнө бадамлана гэж үг бий шүү Хүрэлсүхээ
Н.Энхбаяр мсж шувуухай болж 2 сайдын суудлаар оролдож, Д.Амарбаясг�##�ан шазуур зуув
Таван толгойг Монгол-Япон-Хятадын гурва лсан консерциумд өгсөн нь хамгийн зөв шийдэл байсныг нохой Зика л болиулж буруу тийш нь хөтөлсөн шүү !!!
Тэгээд бас ".....ард түмэндээ авч үлдлээ" нтр гэж шаас ныг яанаа. Тэрний нь одоо шуна лтай дарга нар идэх гэж булааца лдаад шившигээ хутгаж,төрийг бусниулах засгийг завхруулах зовлон болж бна даа !!!
Амахбаясг�##�ан, Оюунэрдэнэ 2, мөнгөтэй хулгайч нөхдөө дагуулаад �######�б�##� таарна.
Дэлгэрсайхан, Чойжилсүрэн 2-н шун�##�ыг манай ерөнхийлөгч шагшаад х�##�аглаад буй боловч барахгүй л байгаа юм даа
Ерөнхийлөгч нам бус бх ёстой Хүүүр гөлөг намаа хутгаад л сууж бн Хзүр гөлөгийг хугацаанаас нь өмнө огцруулая
Хөгийн Амарбаясг�##�ан худлаа намын даргыг суудлыг барьца�##�ж ялаас мултрах аргаа сэдэж байгаа нь энэ байх. Хэрэв хэвлэлд бичигдэж байгаа нь үнэн бол Монголын хамгийн том хулгайч юм бишүү? Босоо Ганбаагаар хамга�##�уулаад байсан Женкод сүнсээ худ�##�джээ.