НИЙГЭМ

Тендер: "ТЭЦ-3" эвдэрсэн турбины засварт 600 сая, автомашин авахад 373 сая төгрөг зарцуулна

Өнгөрсөн зургаадугаар сарын 2-ны өдөр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч нэг инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан. Мөн ослын улмаас “ТЭЦ-3" ТӨХК-ийн хамгийн сүүлд авсан гэх 9 дүгээр турбин эвдэрсэн байдаг.

Тиймд Засгийн газраас “ТЭЦ-3”-д онцгой дэглэм тогтоож, гарсан гэмтлийг засварлах ажлыг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газраас Н.Тавинбэхийг БЭТ-өөр томилогдсон.

Бүрэн эрхэт төлөөлөгч нь "ДЦС-3"-ийн үргүй зардлыг багасгах, худалдан авалттай холбоотой гардаг зөрчлүүдийг арилгахаар хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдэгдсэн. Харин ослын дүгнэлт одоог хүртэл гараагүй. Тус станц энэ өвөл хэрхэх эсэх тодорхойгүй гурван сар болж буй.

Харин саяхан болсон Засгийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх тайлан хурал дээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Осол гарсан ТЭЦ-3 дээр 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт эрчим хүчний дутагдал үүссэн. Дулааны дутагдлыг ТЭЦ-4 болон Амгалан ДЦС руу шилжүүлж, ТЭЦ-3-ын гэмтээгүй байгаа зуухыг зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлж  дулааны эх үүсвэрийг хангана. Цахилгаан эрчим хүчний 50 мВт-ын дутагдлыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2 дугаар блок 150мвт-ыг ашиглалтад оруулах эсвэл ӨМӨЗО-оос 80МВт-ын цахилгаан эрчим хүч импортолж нөхөхөөр төлөвлөсөн гэж мэдэгдэв.

Эндээс өнгөрсөн хугацаанд тус станцын эвдрээд буй 9 дугаар турбинаа засварлаагүй нь тодорхой болсон. Тиймд хэзээ, хэрхэн засварлах талаар станцын дарга болон яамны албан тушаалтнуудаас лавласан ч хариу өгөх хүн алга. Мөн замхарсан ослын дүгнэлттэй зэрэгцээд хэнд хариуцлага тооцох вэ гэх асуудал ч намжжээ.


Тэгвэл энэ хугацаанд станцын гэмтэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөгүй Дулааны гуравдугаар цахилгаан станц ямар худалдан авалт хийж байгааг нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд дараах үр дүн гарч байна.

“ТЭЦ-3” ТӨХК 2025 онд нийт 161 тендер зарласан. Давхардсан тоогоор үүний 74 нь дээрх ослын дараа буюу зургаадугаар сараас хойш зарлагджээ. Тендерийн төрөл зүйлийг ангилж үзвэл тус станц өөрийн хөрөнгөөр 59 өөр төрлийн нэр бүхий 23 саяас, 2.9 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг зарласан байна.

Тендерийг шүүж үзэхэд,

Нийт тендерийн дийлэнх нь жил бүр хийгддэг төлөвлөгөөт засварт зохиулсан тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тендер байна. Үнийн дүн нь 3.9 тэрбум орчим төгрөг. Үүнээс гадна

  • Засвар, сэлбэг авах нийт 4 тэрбум гаруй төгрөгийн найман тендер,
  • Тохижилт үйлчилгээний 1.6 тэрбумын гурван тендер,
  • Шугам хоолой булах зэрэг үйлдвэрийн засварт ашиглах машин түрээсийн 130 сая төгрөгийн өртөгтэй хоёр тендер,
  • Галын үнэлгээ гаргуулах 60.5 сая төгрөгийн нэг тендер тус тус зарлажээ.

Харин “ТЭЦ-3”-т гарсан галын улмаас ажиллагаагүй болсон 9 дугаар турбиныг засварлах болон галаас үүдсэн бусад эвдрэлийг засахад хамааруулж дараах хоёр тендерийг зарласан.

  • 530 сая төгрөгөөр эвдэрсэн турбиныг засах зураг төсөл буюу 50 МВТ-ын ТГ№9-ийн сэргээн босгох зураг төсөл боловсруулах тендер,
  • 48 сая 490 мянган төгрөгөөр ТГ№9 бетон суурь болон барилгын галд өртсөн хэсгийн бүтцийн оношилгоог хийх тендер зарласан байна.

Мөн станцын төлөвлөгөөт завсрын хажуугаар,

  • 350 сая төгрөгөөр ӨДТЦ-ийн барилгыг буулгах, шинээр барих ажлын зураг, төсөл тендер,
  • 103.9 сая төгрөгөөр дунд даралтын турбин цехийн ээлжийн дарга, нарын өрөөг шинээр хийх ажил, ААА хэсгийн ахуйн байрны фасат, ХАБ байрны засварт хийх тендер,
  • 176 сая төгрөгөөр Пикап загварын үйлчилгээний автомашин, 197 сая төгрөгөөр үйлчилгээний автомашин авах тендер зарласан нь анхаарал татав.

Станцын онцлох өндөр дүнтэй тендерт:

  • 1 тэрбум 343 сая төгрөгийн өртөгтэй Торон хашаа шинээр барих /Нүүрсний тоос барьж орчныг бохирдуулахгүй байх/
  • 2 тэрбум 897 сая төгрөгийн өртөгтэй нэгдүгээр зуухны их засвар, шинэчлэл,
  • 795 сая төгрөгийн өртөгтэй турбины засварын тендер зэрэг орж байна.

Уг тендерээс дулааны гуравдугаар цахилгаан станцад нэгдүгээр зуухнаас өөр томоохон засвар шинэчлэлийн ажил огт эхлээгүй зөвхөн төлөвлөгөөт засвар үйлчилгээтэй байгаа нь харагдаж байна.

Хэдийгээр ослын дүгнэлт одоог хүртэл гараагүй байгаа ч эвдэрсэн 9 дүгээр турбун энэ өвөл огт ажиллахгүй оронд нь зогссон байсан нэг турбунаа ажиллуулна гэж "ТЭЦ-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар мэдэгдэж байсан.

Тэрбээр “Эвдэрсэн турбин ажиллах боломжгүй тул бид энэ өвөл төхөөрөмж нэмж авах, зарим дулааны төхөөрөмжөө найдваржуулах арга хэмжээ авч эхэлсэн. Манайх нийт 9 турбинтай. Өнгөрсөн өвөл салбарын хяналтын байцаагчийн дүгнэлт гараад 7 дугаар турбин ажиллаагүй. Энэ машины цилиндрийг солиод арванхоёрдугаар сарын 1-нд ажилд оруулах гэрээ хийсэн. Төлөвлөгөөний дагуу ажиллавал ирэх өвөл 25 мвт-ын нэг турбин нэмж ажилд орно гэсэн үг. Энэ жил турбинуудаа наймдугаар сарын 1-нээс ажиллуулна гэж байв.

Энэ нь “ТЭЦ-3” насжилт, техникийн асуудлаас болж улсын байцаагч зогсоох дүгнэлт гаргасан 7 дугаар турбинаа ажиллуулах байдлаар энэ өвлийг давна гэсэн үг. Үүний ч бэлтгэл ажлыг хангаж 7 дугаар турбиныг засварлах 800 орчим сая төгрөгийн тендерийг зарлажээ.

Уг нь өнгөрсөн хавар УИХ-аас гарсан ажлын хэсэг Дулааны гуравдугаар цахилгаан станцын осол дээр ажиллаад, яам болон станцын удирдлагуудад хариуцлага тооцох дүгнэлт гаргасан байдаг. Учир нь хэт өндөр насжилт бүхий тоног төхөөрөмжтэй, аюултай орчинд хүмүүсээ ажиллуулж байсныг гишүүд онцолж удирдлага, зохион байгуулалтын буруу гэж үзсэн. Гэсэн ч энэ өвөл мөн ялгаагүй хуучин тоног төхөөрөмжөө засварлаж, "ТЭЦ-3" өвлийн ачааллыг хуваалцах болоод байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТЭЦ3
Трубин засах 600,0 тэрбум гэж яригдаж бсг тооны орон �##�даж бичсэнүү яаж ч бодоод тиым том Станцыг 600,0 сая ганц Генератор ч авч хүрэхгүй бх мэдээллийг зөв түгээх нь чух�##�

Зочин
Зочин

ТЭЦ-3 ыг шинээр барих тендер зарлаад гүйцэтгэгч ш�##�гаруулах хэрэгтэй. Худлаа мөнгө идэхийн төлөө турбин засварлана ч гэх шиг. Идээчин Тавинбэх оччихсон инээд нь хүрч байгаа юм байна.

Зочин
Зочин

Энэ ногоон хүүр аймгийнхаа наадамд улсын мөнгө цацсан мөртлөө одоо болтол засвар эхлүүлээгүй яасан цайсан шээс вэ. Энэ новшийг шууд буудаж, хамаг хөрөнгийг нь хураан авч улсын болгож, хүүхэд нь ихэдсэн сургуулиудын тулгамдсан асуудлыг шийдмээр байна.

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Новшнууд яаж зүгээр байх уу. Гуя дагаж хүзүү гэгчээр аргагүй л өлөн хулгайчууд гэж

Зочин
Зочин

9 дүгээр турбиныг ОХУ-аас яар�##�тай өөрийн хөрөнгөөр авч засварлан 11 сарын 1-нд Улсын комисст хзлээлгэн өгөхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцуулах. Улсын нийслэлийг Цементэн орхимж болгосон сайд өөрийнхөө хөрөнгөөр засварлах хэрэгтэй.

Зочин
Зочин

Бас нөгөө Чойжилсүрэн идэж байна

Холбоотой мэдээ

Back to top button