Дээвэр нь нурсан сургуулийн мянга гаруй сурагч 2 дахь жилдээ түрээсийн байр дамжин хичээллэж байна

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сургуулийнх нь дээвэр нурснаар хичээллэх газаргүй болсон ЕБС-ийн сурагчид худалдааны төв, орон сууц, оффисын барилга дамжин хичээллэж байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн дээвэр нурж, хүүхэд гэмтсэн асуудал 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд гарч байсан. Дээврийн нуралтад дөрөвдүгээр ангийн нийт есөн хүүхэд өртсөн. Үүнээс нэг хүүхдийн толгой нь хагарч дөрвөн оёдол тавиулсан байдаг. Мөн уг осол анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь хоёр удаа нурж байжээ. Тиймд 1969 онд ашиглалтад орсон тус барилгад улсын байцаагч ажиллан насжилт хэтэрсэн цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан юм.
Ингээд тус сургуулийн сурагчид дөрөв хуваагдан хоолны заал, дотуур байр зэрэгт хичээллэж зуны амралттай золгосон.
Түвдэнгийн Борын нэрэмжил тус Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль нь 440 хүүхдийн багтаамжтай. Гэтэл өдгөө тус бүр дөрөв хүртэлх бүлэгтэй 1-12 дугаар ангийн нийт мянга гаруй хүүхэд суралцдаг байна. Атал өнгөрсөн зун орон нутгийнхан сургуулийн асуудлаа шийдвэрлээгүй тул хүүхдийн дахин сумынхаа аль том гэсэн талбай бүхий объектуудад хичээллэж байгаа юм байна.
Нээлттэй мэдээллийн сангаас харахад дээвэр нь нурсан нэгдүгээр сургуулийг буулгах 900 сая төгрөгийн тендер өнгөрсөн тавдугаар сард зарлагдсан байгаа юм. Гэсэн ч суурин дээр нь шинэ сургуулийн барилга бариагүй хэвээр байна.

Харин сургуулийн сурагчид энэ намраас эхлэн орон сууцны барилгын нэг давхрын талбай, худалдааны төвийн барилга зэрэг 3-4 газарт хуваагдан гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Мөн сургуулийн барилга, заалгүй тул хичээлээс гадуурх дугуйлан секц зэрэг бүр үйл ажиллагаа нь зогсжээ.
Нөхцөл байдлын талаар Нэгдүгээр сургуулийн сурагчдын ар гэрээс тодруулахад дараах мэдээллийг өгч байна.
-Өнгөрсөн жил сургуулийн нэг давхрын дээвэр нурж, хүүхдүүд гэмтсэнээс хойш дахин үйл ажиллагаа явуулаагүй. Онцгой комисс шалгаад нураах шийдвэр гаргасан. Хавраас хүүхдүүдийн суралцдаг дугуйлан ч үгүй болж сургуулийн улсад ажилт гаргадаг волейболын баг нь тарсан. Ядаж заалтай болгож өгөөч гэх шаардлага тавьсан ч барилга барих ямар ч газаргүй гэх хариулт өгдөг. Сургууль нураах тендер зарлаж, сая наймдугаар сарын эхээр нураасан. Гэхдээ сургуулийнх нь доогуур дулааны шугам явж байгаа учир тус газарт дахин барилга барих боломгүй гэх тайлбар өгсөн. Хувийн өмчлөлийн газрыг худалдаж авахгүй бол нэг заал ч барих газаргүй гэдгээ тайлбарлаж байгаа.
Цаашид хоёр сургууль барих сураг бий. Нэгийг нь хуучин наадмын талбай дээр, нөгөөхийг нь хүүхдийн тоглоомын талбай дээр барина гэж байгаа. Гэхдээ одоо бол сургуулийн суурь ч тавигдаагүй байна.
Манай сум хүн ам ихтэй. Хоёрхон сургуультай. Аль аль сургууль нь хүчин чадлаа хэтрүүлэн ажилладаг байсан болохоор хүүхдүүд маань нөгөө сургууль руугаа шилжих боломжгүй. Арай боломжтой айлууд нь хүүхдүүдээ хот руу хувийн сургуульд шилжүүлсэн. Ихэнх нь аймаг руу хүүхдээ суулгасан байна лээ. Одоо угаасаа сургууль нь найдваргүй хүүхэд суралцаж байгаа дүртэй байгаа учир боловсролыг нь бодоод шилжүүлэхээр өөр араггүйд хүрээд байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАЯН АЙМАГ БИЗ ДЭЭ. ИРГЭД НЬ БҮГД УУЛ УУРХАЙН ХИШИГ ХҮРТДЭГ. НӨГӨӨ МӨНГӨ ЦАЦААД БАЙДАГ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН НЬ ГИШҮҮНЭЭ БАЙЧИХААР ИДЭВХИГҮЙ БОЛЧИХСОН УУ. ГАНЦ БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ЯНЗЛААД ӨГЧИХГҮЙ ОЛОН УУРХАЙНУУД, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ИЧМЭЭР ЮМАА. УЛСААС ТӨСӨВ ГАРГАХГҮЙГЭЭР ШИЙДЧИХ АЙМАГ БИЗ ДЭЭ. ХИЙЕ ГЭСЭН СЭТГЭЛ БАЙХГҮЙ БАЙНА.
уул уурхайтай аймгууд яагаад уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөө боловсролдоо цацаж чадахгүй байна. мөнгө нь өөр бүдүүн дарга нарын тансагл�##�д яваад байна уу даа
Yu ch gesen vg yum Nuguu ih baylagiin ashig tus haana bainaa !? Ene baitugai bvteen baiguulalt hiih estoi biz dee ? Icheechee buzruudaa !
Арчаагүй Нямбаатарчуудаа гэж новшнууд юмааа