“Fitch” Францын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь шинэ ерөнхий сайдад цохилт боллоо

“Fitch” фирм Франц улсын зээлжих зэрэглэлийг “AA-” зэрэглэлээс “A+” болгож бууруулсан нь шинээр томилогдсон Ерөнхий сайд Себастьян Лекорнугийн хувьд цохилт боллоо. Түүнд тулгараад буй томоохон асуудал бол өмнөх ерөнхий сайдуудтай адил төсвийг батлах юм. Тэрбээр төсөв боловсруулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ үйлдвэрчний эвлэлүүд зардал танахыг эсэргүүцэхээ мэдэгдэн ажил хаяхаар сүрдүүлж, татвар нэмбэл ажил олгогчид жагсана гэжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар зээлжих зэрэглэл бууруулсан нь таамаглалын дагуу болсон тул зах зээлүүд даваа гарагт /2025.09.15/ үндсэндээ нэг их савлаагүй байна. Францын хөрөнгө оруулагчид засгийн газрынхаа төсвийн алдагдлыг шүүмжилж, ерөнхий сайдаасаа төсөв танахыг шаарджээ. Хөрөнгө оруулагчид ийм шаардлага тавьж буйгаас гадна Францын парламент дахь үзэл бодол нь өөр, гурван томоохон нам төсвийг хэрхэн танах асуудал дээр санал зөрөлдөж байгаа. Ийм нөхцөлд "Fitch" зээлжих зэрэглэлийг бууруулсан нь хэцүүхэн явдал болсон юм.
Бямба гарагт /2025.09.13/ Лекорну албан тушаалаа хүлээн авснаасаа хойш анхны удаа ярицлага өгсөн юм. Өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байсан Франсуа Байругийн төсөв танах гэсэн төлөвлөгөөг цуцалж, өөр байдлаар ажиллана гэсэн байна.
яЭх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.