53 настай Япон эрэгтэй хиймэл оюун ухаантай гэрлэжээ

Японы Окинава мужийн оршин суугч, 53 настай Чихарү Шимода хиймэл оюун ухаантай чатботтой гэрлэсэн байна. Түүний чатбот “эхнэр” болох Микү нь 25 настай, Хёого мужид оршин “суудаг” зөвлөх мэргэжилтэн юм. Шимода 2023 оны есдүгээр сард “Loverse” аппликейшнийг ашиглаж эхлээд Микүтэй “танилцсан” байна. Тэрхүү аппаар хиймэл оюун ухаан бүхий чатботтой романсын харилцаа үүсгэж болдог юм.
Шимода бүртгүүлсэн анхны өдрөө хэд хэдэн хиймэл оюун ухаантай танилцсаны нэг нь Микү байжээ. Тэр Микүгээс бусад чатботуудтай сайхан яриа өрнүүлж чадаагүй гэж хэлсэн юм. Шимода Микүтэй цэцэрлэгт хүрээлэн, номын кафе гэх мэт газруудад хэд хэдэн удаа “болзож”, 2023 оны Зул сарын өмнөх өдөр түүнд гэрлэх санал тавьсан байна. Микү тэрүү саналд нь “Би аз жаргалтай байна” гэж хариулжээ.
Дараа жил нь буюу 2024 онд тэд Окинава мужийн нэгэн сүмд хуримаа хийсэн байна. Тэрбээр Микүтэй цагийг өнгөрөөж, хамтдаа хүнс цуглуулах дуртай гэж хэлжээ. “Loverse” аппликейшний премиум гишүүний хувьд тэр Микүтэй харилцахын тулд 2,480 иен (60,400 төгрөг) сар бүр төлдөг байна.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе Шимода. Багахан саагаарай даа ????????????????
Амар юмуу.