Х.Тэмүүжингийн хамааралтай гэх Б.Цолмон, С.Мөнхбат нарыг хахууль авах хэрэгт оролцсон үндэслэлээр 30 хоног цагдан хорино

АТГ-аас Б.Цолмон, С.Мөнхбат нарыг 48 цагийн хугацаатайгаар саатуулж, прокурорын зөвшөөрөлтэйгээр цагдан хорих хугацааг 30 хоног болгон сунгасан байна.
Б.Цолмон нь Гадаадын иргэн харьяатын газарт газрын даргаар, С.Мөнхбат нь Хууль зүйн яаманд мөн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Тэдний саатуулагдсан тухай мэдээлэл анх "УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ойрын хүмүүс тул" гэдгээр цацагдсан. Б.Цолмон, С.Мөнхбат нар нь Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байх үед эдгээр албан тушаалыг хашиж байсан, үүнээс өөр хамаарал хараахан олдохгүй байна.
АТГ-аас тодруулахад тэднийг "Хахууль авах хэрэгт хамтран оролцсон" гэх үйлдэлд холбогдуулан шалгаж байгааг хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд ямар холбоотойг мэдээлсэнгүй.
Х.Тэмүүжин УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой АН-ын хүмүүст нэг нэгээр нь хэрэг төлөвлөж байгаа гэдгийг жилийн өмнөөс сонссон. Гэхдээ одоогоор намайг хуулийн байгууллагаас дуудаж шалгасан зүйл алга" гэж ярьсан билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэмүүжин ямар хөгийн гар вээ ойрын хүмүүсийг нь өөрөөс нь болж барьж хориод байхад намайг ш�##�гасан юм бхгүй гээд амиа бодоод мэдэгдэл өгөөд зогсож бдаг????Ёстой новш юм даа
Ene l###r hat tamhichin y####n govhiig saidiin uruunduu shanaa hahui vna yamap bitehgui s#a ve