НИЙГЭМНийгэм мэдээ

Зөвхөн СӨХ-ны өр төлбөргүй айл өрхүүдийг дулаанаар хангаж байна

Энэсард нийслэл болон орон нутагт хүйтний эрч нэмэгдсэнтэй холбогдуулан иргэд, албан байгууллагууд дулаан, халаалт ирэхийг хүлээсэн хүлээлт өндөр байгаа билээ.

Тэгвэл Эрчим хүчний сайдын 2016 оны наймдугаар сарын 23-ны тушаалаар Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг есдүгээр сарын 15-наас, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байдаг. Гэвч одоогоор нийслэлийн зарим дүүргийн орон сууц болон сургууль, цэцэрлэг, эмнэлэгт дулаан ирээгүй байгаа аж.

Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК Шуурхай удирдлагын албаны дарга М.Ууганбаяр “Орон сууцны удирдах газрын дулааны дамжуулах төвөөс хувийн орон сууцны конторуудын орон сууцуудыг дулаанаар хангах ажил үргэлжилж байна. Дулаанаар хангагдаагүй орон сууцууд конторуудаасаа дулаан хэзээ ирэхийг асуух хэрэгтэй. Тухайн орон сууцанд нэгдсэн байдлаар дулаан хэзээ тавигдахыг контор мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын баруун бүс болон зүүн бүсийг хэсэгчилсэн байдлаар дулаан тавигдсан. Тухайлбал, жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж дулаан холболтын ажил хөдөө орон нутаг, нийслэлийн хэмжээнд эхэлдэг. Харин нийслэлийн хэмжээнд дулаанаар хангах ажил 70 хувьтай үргэлжилж байна. Энэ долоо хоногт төлбөрийн үлдэгдэлгүй айл өрх, сургууль, цэцэрлэг болон эмнэлгийг нэгдсэн дулаанаар хангана” гэлээ.

Орон сууц, сургууль, цэцэрлэг болон эмнэлэг рүү 80 градусын дулааныг нийлүүлдэг байна. Зарим хүйтний саруудад 80 градусаас илүү дулаан олгодог аж. Гэвч орон сууц, сургууль, цэцэрлэгт хүрч байгаа дулаан 45 градусаар ихэвчлэн очдог. Энэ нь төвийн дулааны шугамаар дамжуулан очиж байгаа тул зарцуулалт нь өөрчлөгддөг байна. Эд хүйтний улиралд 120-150 градус дулаан нийлүүлдэг. Үүнээс гадна орон сууцны шугам хоолой болон гэр доторх паар нь бохирдол, бөглөрсөн, хий их үед дулаан хангалтгүй очих тохиодол гардаг байна.

Эрчим хүчний сайдын гаргасан тушаалаар хувийн хэвшлийн байгууллагууд аравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж дулаанаар хангана гэж мэдэгдсэн байдаг. Иймээс  хувийн байгууллагууд тогтоосон өдрөөс урьдаж дулаан авахыг хүсвэл “УБДС” ТӨХК-аас бүрэн хангах боломжтой аж. Ингэхдээ өмнөх дулааны зардлыг бүрэн төлж барагдуулсан байх ёстой байдаг байна.  

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэг “УБДС” ТӨХК-д дулааны эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөр болон шугам тоноглолын засвар үйлчилгээгээ хийгээгүй байгаа аж. Өнөөдрийн байдлаар 10705 оршин суугч эрчим хүчээр хангагдах боломжгүй байна гэж холбогдох газраас мэдээлсэн юм.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинз
Зочинз

Сөх гэж бөөн хулгаачууд ниилсэн газар боллооо дураараа үнэээ нэмдэг хииисэн юмгүй

Зочин
Зочин

худлаа шаагаад бай. тэгж хэсэгчилж дулаанаар хангах ямар ч техникийн боломжгүй байж, дулаан өнөө хүртэл алга байгаа шүү, юугаа халаагаад байгаа юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Орцоороо төлдөггүй байгаа биз !

Зочин
Зочин

СӨХ-д итгэдэг байсан Одоо больсон. Учир нь тооцоогоо алдаагүй гаргачихаж чадахгүй. Хүмүүс төлнөрөө төлөөд байхад байнга өртэй гэж гаргаад хүний нэр төрд халдаад хананд наачихна. Эсвэл төлбөрөө төлдөг гээд хачин юм хэвлүүлээд бидний зөвшөөрөлгүй хаалган дээр наачихна. Үнэн тэнэг. Тооцооны алдаа байнга гаргана. Очихоор өө тийм байна асуудалгүй гэж хэлчихээд дараа нь бүр баахан төлбөр нэмээд хуучин зүгээр гэсэн алдаагаа ч засаагүй байдаг. Үнэхээр итгэл найдваргүй газар. Шилжүүлсэн мөнгө хараад тооцчихож чадахгүй бол тэнд ажиллах ямар хэрэгтэй. Хүн ганц 2 удаа алдаж болно. Гэхдээ байнга алдаад байнга хүний нэр төрд халдаад байх хэцүү л байна. Сүүлдээ хашраад бичгээр бичүүлж авдаг болсон. Бусад айлуудыг ч өртэй гэж бичээд байгаа нь худал байж болно гэсэн үг. Арай хэтэрхий зуны 3 сарын төлбөрийг дансаа шалгаад харчихаж чадахгүй байж өр болгож шууд бичнэ, гадаа хадна. Мөн зээлийн сан дулаан цахилгаанд хандана гэдэг байж болшгүй том эрх.

Зочин
Зочин

СӨХ-ийн өр бол дулаанд огт хамаагүй. 2 өөр албан газар мөн үү ? Нэг нь холбоо, нэг нь ТӨХК ? Төлбөрөө төлдөггүй хүмүүсийг өмөөрөөгүй, Яг сайн харвал хамааралгүй хоёр газар. Өөрөө өөрсдийнхөө авлагаа авч байвал их юм.

Зочин
Зочин

Ха ха жаахан ч гэсэн багцаатай хуцал дөө. Новшнууд гэдгийг нь мэдэлгүй дээ

Зочин
Зочин

ЕР НЬ БҮХ СӨХ ҮҮД МӨНГӨ ХУРААХААС ӨӨР ЮУ ХИЙДЭГ ЮМ БЭ. ДҮҮРГҮҮДИЙН СӨХ ХОЛБООНЫ НӨХДҮҮД ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛООР ЯВЖ БАЙР ОРОН СУУЦНЫ ТАЛААР ТАНИЛЦААЧ ИРГЭДИЙН ХУРААЛГАСАН МӨНГӨӨР ЦАЛИНЖААЛ ЗҮГЭЭР СУУЖ БАЙХ ЮМ
ЯНЗ БҮРИЙН САНАЛ ШҮҮМЖЛЭЛИЙГ ЕРӨӨСӨӨ ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ, ШИЙДВЭРЛЭДЭГГҮЙ,ХАРИУ ӨГДӨГГҮЙ ХҮМҮҮС БАЙХ ЮМ...

Зочин
Зочин

Чойжилсүрэн энэ бүхний буруутан,энэ хүн УБ паласыг авах гэж дүн өвлөөр халаат өгөхгүй байж байгаад, өөрийн болгож авсан.

Уншигч
Уншигч

Сөхгүй орон сууцнууд орцоо хэнээр цэвэрлүүлдэг юм бол хогы нь хэн ачдаг юм бол дулааны мөнгий нь хэн шилжүүлдэг юм бол дулаан зогсоолын цэвэрлэгээ камeрын хяналтыг хэн хариуцдаг юм бол гадна талбайн цэвэрлэгээг хэн хийдэг юм бол дан оркууд амьдардаг байр л сөхгүй орцондоо хогоо хаяж лифтэндээ шээгээд лифтээ гацааж эвдлээд эзэнгүй юм шиг гэр гэртээ төлбөр төлөөгүйдээ баясаад бахархаад амьдардаг байхдаа

Док
Док

Тэгж хаах ямар ч боломжгүй...юу ч мэдэхгүй нусан таг танил тал .төрөл садангаа тавьчаад
Худлаа аашхаас өөр юм мэдэхгүй малууд

Зочин
Зочин

Тэгж айлуудад нэг нэгээр нь халаалт өгдөг гэж юу байхад дээ

Mongol
Mongol

Odoo buur soliorch duusahni

Зочин
Зочин

1. Гарчиг тэргүүг бичихдээ дулааны өр төлбөргүй гэж бичих гээд СӨХ -ийн өр төлбөргүй газарт дулаан өгөхгүй гээд буруу гарчиглажээ. 2. СӨХ байхгүй бол орон сууцууд ёстой нэг балрах байлгүй дээ

Зочин
Зочин

Үнэн бол аштай юу,

Уншигч
Уншигч

Маш зөв.Төлбөрөө төлдөггүй айл өрхүүдийг цэгцлэх цаг болсон.

Mongol
Mongol
Reply to  Уншигч

Mongol gytsoo

Холбоотой мэдээ

Back to top button