Б.Чойжилсүрэн: Цахилгаан, дулааны нэмэгдлийг ойрын хугацаанд танилцуулна
УИХ-ын чуулганы баасан гарагийн /2024.10.18/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гурав дахь хэлэлцүүлгийг явуулж байна. Төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулж, гишүүд асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Монгол Улсын 2025 оны төсөв батлах тухай 1.7-ын 1.1 дээр эрчим хүчний өртгийг өсгөх, цахилгааны тарифыг 64 хуваарь, дулааны үнийг 28 хуваарь өсгөнө гэсэн байгаа. Энэ ганц Б.Чойжилсүрэн сайдын асуудал биш. Бүх гишүүд энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Иргэд энэ дулаан, цахилгааны өсөлтийг даах юм уу. Ард иргэд, аж үйлдвэрлэгчид энэ өсөлтөд элгээрээ хэвтэх магадлалтай. Энэ эрсдэлийг судалсан юм уу. Би энийг эсэргүүцээгүй. Гол нь иргэд өсөлтийг даах юм уу. Шат дараалалтай явж болоогүй юу. Эрчим хүчний будилаантай тендерийн асуудлаа шийдэхгүйгээр мөнгөний дарамтыг ААН, ард иргэдийн нуруун дээр тавьж болж байгаа юм уу. Цахилгааны үнэ өссөнөөр талхнаас эхлээд бүх барааны үнэ өснө. Энэ талын судалгааг хийсэн үү?
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-С.Ганбаатар гишүүнтэй санал нийлж байгаа. Бид цахилгаан, дулааны үнэ нэмэхтэй холбоотой асуудлаар хувийн хэвшил болон иргэдтэй зөвлөлдөх ёстой. Мөн бага багаар нэмэх ёстой гэдэгтэй санал нийлнэ. Үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гадна бид бас төсөв хэлэлцэх ёстой. Төсөв дээр татаасны асуудал. Үнэ нэмэгдүүлж буй асуудлууд орсон байгаа. Яг өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар 47 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Алдагдлыг менежментийг нь сайжруулах замаар болон компаниудыг нь нийлүүлэх замаар шийдвэрлэх боломж бий гэж харж байгаа. Өнөөдөр Монгол Улсаас бусад бүх орон гол түүхий эдтэйгээ цахилгаан үйлдвэрлэгч нь нэг компанийн бүтцээр ажилладаг. Манайх шиг тус тусдаа бүтцээр ажиллуулдаг улс ховор. Тиймээс алдагдал, хулгай байдаг байх. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед Б.Чойжилсүрэн сайдаас тайлбар болон нарийн мэдээллүүдийг нь авах ёстой.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Харамсалтай нь эрчим хүчний үнэ тариф сүүлийн 30 жилийн хугацаанд үе үеийн дарга нар нь нэмэгдүүлэхгүй явсаар байгаад таны хэлээд байгаа хүндрэлүүд үүссэн. 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай зээл байгаа нь үнэн. Яг өнөөдрийн байдлаар 539.6 тэмбум төгрөгийн богино хугацааны өр төлбөртэй байгаа нь бас үнэн. 285 төгрөгөөр үйлдвэрлээд, дамжуулаад, түгээж, хангах зардал гарч байгаа гэсэн үг. Бид иргэдэд 140 төгрөгөөр борлуулж байгаа нь бас үнэн. Улаанбаатар хотын дулаан хангамжийн тухайд айл өрхүүдийн 1 мкв-ыг бид 506 төгрөгөөр борлуулж байгаа. Яг өөрийнх нь өртөг 1300 орчим төгрөгтэй байна. Янз бүрийн шалтгаанууд бий. Зовлон яриад байвал, яриад л байна.
Цахилгаан эрчим хүчээ тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхгүй бол одоо байгаа дулаанд холбогдсон айлууд нь холбогдоод, гэр хороололд байгаа айлуудыг гэр хороололдоо бай. Нэмэлт дулаан, цахилгаан эрчим хүчинд холбохгүй. Бусад салбаруудыг дэмжихгүй боомилно гэх шийдвэрийн өмнө ирчихээд байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын дулаан, улсын хэмжээнд эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх талаар Эрчим хүчний үндэсний хороонд танилцуулга хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ �####�анууд ингэж солирч байгаад 28 оны сонгуульд ёстой нэг улстөрийн цунаманид нэрвэгдэж үхэцгээх байхдаа. Манайх шиг ийм баялагтай орон, энэ их баялаг нь үнэхээр ард түмний өмч мөн юм бол цахилгаан дулааны үнийг нэмж тэнэглэх ямарч шаардлагагүй. Гадгаш нь гаргаад зарж байгаа баялагийнхаа мөнгөнөөс уг �##�дагдлыг төлөөд л явах хэрэгтэй шдээ. Бүүр энэ т�##�аар хууль гаргасан ч болно. Мөн баялагийн сангийн хуулиар шийдээд явсан ч болно шдээ.Даанч монголын дарга нар сэтгэлгүй гэдэг нь ёстой үнэн юм даа. Монгол ядуу орон яавч харин маш сэтгэлгүй амиа бодсон хулгайч дарга нартай орон юмаа.
Өртөг зардлаа бууруулж чадахгүй бол зүгээр на�##� ажлаа хийж чаддагт эь өгөөд �######�аарай. Хавьд нэмээгүй ч гэх шиг. Нэмсэн шүү. Дээр нь суурь хураамж, ус х�##�аасны төлбөр мөлбөр гээд эсэн бусын өчнөөн л төлбөр хураамж нэмэгдээ л биз дээ. Өнөөдөр нэмлээ гээд �##�дагд�##� буурах ч үгүй. Идэж уух мөнгөө л нэмж бгаа шүү дээ та нар. Болиод өгөөрэй зүгээр.
Худлаа өртөг ярьж ард иргэдийг төөрөгдүүлэх гээд байх хэрэггүй. Тэртэй тэргүй бага дулаан өгөөд өндөр төлбөр авах, хавар намартаа бараг өгөхгүй байж төлбөр авах замаар ард иргэдийг шулдгийг чинь мэдэж бгааш дээ. Ийм байж худлаа өртөг яриад байх шаардлага байхгүй. Та нарын яриад бгаа наад өндөр өртөг чинь Та нарын идэж уудаг мөнгө нэмэгдээд л өндөр гарч бгаа биз дээ. ДУЛААНЫ ТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЛЭЭГЭЭРЭЭ ТӨЛМӨӨР БНА. ТООЛУУРТАЙ БОЛГОЖ ӨГНӨ ҮҮ.
Цахилгаан станцуудаа бариач. Хэрэглэгч нь нэмэгдээд бгаа бол нийлүүлэлтээ нэмэх ёстой биз дээ. Тэгж байж өртөг буурна биз дээ эргүү минь. Албаар цах. станцуудаа нэмэхгүй гаднаас үнэтэй эрчим хүч авч улам өртөг нэмээд байдаг нь ямар учиртай юм. Гадны улстай нийлж ард түмнийхээ карманд гараа шургуулж бдаг зүгээр.
энэ улс орон чинь төр засагтай парламенттай юм бол нэмэхгүй байх хэрэгтэй
11 сард х�##�а�##�таа өгдөг. Х�##�а�##�тын мөнгө 9 сарын 15наас авдаг. Монголоор дүүрэн луйварчид. Ядарсан ард түмнийг илт дээрэмдэж байна
Утсандаа, интернетдээ зарцуулж буй мөнгөө гэрэл, дулаан, индүү, хөргөгч, плитка, уга�##�гын машин, өнөөх утсаа цэнэглэх гээд бүхий л ажлаа амжуулдаг цахилгаан, дулааныхаа төлбөртэй харьцуулаад нэг үзээч. Дэлхийд байхгүй хямд тог цахилгаан хэрэглэж байгааг бүгд мэдэж буй атлаа юунд ингэж туйлширдаг юм бэ. Эрчим хүчний үнийг бага багаар ч болов чөлөөлж эхлэхгүй бол нэг л өглөө хот даяараа тог цахилгаангүй болбол хариуцлагыг хэнээс нэхэх вэ. Арга хэмжээ авах байсын, юу ч хийгээгүй гээл шийдвэр гаргагч нар руугаа дайрна. Арга хэмжээ авч эхлэх ажлаа судлаад, ажлын хэсэг гараад ажиллаад сан�##�аа танилцуулвуу үгүй юу эсэргүүцэх нь буруу. Аргацааж явсаар аргацаах боломжгүй болж буйгаа с�##�барынхан, мэргэжлийн хүмүүс өөрсдөө яриад эхэлж байгаад олноороо нэг эргэцүүлэн бодож, зөв шийдэлд хүрэх цаг болсон.