Дэлхийн нэртэй үнэт эдлэлийн цуглуулагч Казүми Арикава Монголд ирнэ

Дэлхийн нэрт үнэт эдлэлийн цуглуулагч, “Albion Art Jewelry Institute”-ийн үүсгэн байгуулагч Казүми Арикава нь энэ сарын 19 нд Монголд ирэхээр болсон байна.

Казүми Арикава нь сүүлийн 40 гаруй жил үнэт эдлэлийн цуглуулагч, судлаач, ажиллаж байгаа бөгөөд үнэт эдлэл, урлагийн бүтээл цуглуулга нь зөвхөн гоёл чимэглэл бус үнэ эдлэл төдий бус нэг төрлийн хөрөнгө оруулалт, урт хугацааны нийгмийн оюун санаанд нөлөөлөх хүчин зүйл хэмээн үздэг билээ.
Тэрбээр 2025 оны есдүгээр сарын 20 өдрийн 11:30 цагаас Чингис хаан Үндэсний музейн долоодугаар давхарт “Урлагийн бүтээлийн үнэ цэнэ ба нийгэмд үзүүлэх нөлөө" сэдвээр илтгэл тавих болно. Мөн Японы орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм.
Г.МИШЭЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.