Улс төрийн мэдээ
Дээд шүүх: АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэх эсэхийг маргааш хэлэлцэнэ

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаас Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан товлодсон эсэхийг тодруулахад "Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэнэ" гэв.
Наймдугаар сарын 31-нд хуралдсан Үндэсний бодлогын хорооны хурлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ардчилсан намын даргаар сонгосон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс төрийн намын даргa хэн байхыг Дээд шүүх шийддэг юм биш, гагцхүү дарга сонгох хуулийн процедур зөв явагдсан эсэхийг л хянах ёстой!!!