Top StoriesЭдийн засгийн мэдээ

Томоохон группууд охин компанидаа хувьцаагаар мөнгө босгочихоод ХХК болчихдогт СЗХ нүдэн балай, чихэн дүлий…

Он гарснаас хойш буюу 2025 онд Монголын томоохон нээлттэй хувьцаат компаниуд компанийн хэлбэрээ өөрчилж, ХХК болон хаалттай компани болж эхлэв.

"Таван Богд Холдингс" жилийн өмнө Япон компаниас Говь компанийн хувьцааг худалдан авчээ

Хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компанийн тоонд багтдаг "Говь" компани энэ сард компанийн бүтцийн хэлбэрээ өөрчлөх шийдвэр гаргасан нь хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг зөрчсөн явдал болсон.

Ц.Баатарсайханы өмчлөлийн “Таван Богд Холдингс” өөрийн хүү Б.Амарсайханы хариуцдаг “Говь” компанийн нийт хувьцааны 51 хувийг худалдан авснаар үндсэндээ тус компанийн хувьцааны 87.44 хувь нь толгой компани дээрээ очсон гэсэн үг. Ингэхдээ “Говь” хязгаарлагдмал хариуцлагатай компани болох шийдвэр гаргахаас жилийн гаруйн өмнө Японы хөрөнгө оруулалттай  Hide Inter LLC гэх компани 34 хувийг нь худалдан авсан байсныг "Таван Богд Холдингс" тус компаниас худалдаж авчээ.

Өөрөөр хэлбэл “Таван Богд Холдингс”  Говь компанийн 51.29 хувийг эзэмшдэг байсан бол ийн хамгийн их хувийг эзэмшдэг болсон гэсэн үг. Японы хөрөнгө оруулалттай компани “Говь” компанийн хувьцаагаа зараад Монголын зах зээлээс гарсан бөгөөд Б.Амарсайхан гүйцэтгэх захирлын үүрэгтэй байв. Ингээд түүний холбогдсон эрүүгийн хэргээс үүдэж компанийн хувьцаа цаашид улам уруудна гэдэг болгоомжлолоор 25 мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг үл харгалзсан шийдвэр гаргасан нь энэ.

Говь ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеийнхээс 1.1 хувиар өсөж 76.9 тэрбум болсон ч цэвэр ашиг нь 17 орчим тэрбумын алдагдалтай гарсан. Энэ нь  гэхдээ дан ганц сүүлийн нэг жилд биш 2020-2024 онд онуудад тасралтгүй алдагдалтай ажиллаж, хувьцаа эзэмшигчдэд ч хувьцааны ногдол ашиг хүртээж байгаагүй нь Хөрөнгийн биржийн нээлттэй мэдээллээс харагддаг.

2015 онд “Говь” компани цэвэр ашгаас зарласан ногдол ашгийн нэгж хувьцааг нь 140 төгрөгөөр олгож байсан бөгөөд 2017 онд хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулж,  2016 оны цэвэр ашгаас нэгж хувьцааг  200 төгрөгөөр тооцож мөн хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлсэн бөгөөд үндсэндээ 2019 оноос хойш “Говь” компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг ирээгүй.

Гэтэл 9 жилийн дараа Говь компани ХХК болох шийдвэрийг компанийн  25 мянган хувьцаа эзэмшигчдийн саналыг харгалзалгүйгээр 256 төгрөгөөр буцаан худалдаж авах санал гаргасан нь хувьцаа эзэмшигчдэд энэ олон жил хөрөнгө оруулсны хувьд хамгийн ашиггүй санал нь мэдээж. Говь компанийн нийт хувьцааны ердөө 12.56 хувь нь олон нийтэд нээлттэй байдаг нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангаагүй, том компанийн ёс зүйн хувьд харьцангуй муу жишиг болж буй юм.

Хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа гаргаж байгаа бусад компаниудын хувьцааны өгөөж 5 жилийн дотор багадаа 3-5 дахин өсөлттэй байхад Говь компанийн хувьцааны өсөлт хамгийн муу буюу нээлттэй хувьцаанаас эзэмшсэн иргэдийн 320 төгрөгөөр худалдаж авсан хувьцаа өсөлгүй явсаар компанийн бүтцийн өөрчлөлтөөр эсрэгээрээ ямар ч ашиггүйгээр, нэгж хувьцаа тутамдаа 64 төгрөгийн бууралттайгаар буцааж хүчээр шахуу зарахдаа тулчихсан.

Жижиг хувьцаа эзэмшигчдийг үл ойшоож буй том компанийн жишээ үүгээр дуусахгүй.

"Таван Богд Трейд" -ийн "Мон Бийф" компани мөн л 2.9 тэрбумыг татан төвлөрүүлснээс хэсэг хугацааны дараа ХХК болов

Мөн л “Таван Богд Трейд”-ийн охин компани болох “Мон Бийф” ХХК 3 жилийн өмнө хөрөнгийн бирж дээр олон нийтэд 30 хувийг санал болгож нэгж хувьцааны үнийг 45 төгрөгөөр 2.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч арилжаагаа сүр дуулиантай зарласан.

Компанийн нэр хүндэд итгэл үзүүлж, жижиг хувьцаа эзэмшигчид хувьцаа худалдаж авч, хөрөнгө оруулалт хийснээс хэдхэн сарын дараа 68 сая ширхэг энгийн хувьцааг 45.5 төгрөгөөр эргүүлэн худалдан авах санал гаргасан. Энэ бол жижиг хувьцаа эзэмшигчдийн мөнгийг зах зээлд эргэлдүүлж хэд дахин өндөр ашиг олж, бизнесээ өргөжүүлснийхээ дараа буцаагаад өгөөжгүйгээр хувьцаагаа татаад ХХК болчихож буй асуудал гэж харагдахаар.

Бодь группийн тодотголтой "Богд банк" хувьцааны ханш нь 36.3 хувиар буурсны дараа хаалттай компани болох шийдвэрийг гаргасан

Мөн УИХ-ын гишүүн асан, өдгөө Монгол Улсаас Бельгийн Вант Улсад Элчин сайдаар суугаа Л.Болдын өмчлөл, өөрийнх нь төрсөн дүү Л.Болдхуяг ТУЗ-ийн даргаар нь ажиллдаг "Богд банк" 2021 онд нээлттэй хувьцаат компани болно хэмээн олон нийтэд мэдээлж, нийт хувьцааны 20 хувь буюу 12.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 2540 төгрөгөөр нийтэд санал болгох замаар нийт 31 тэрбум татан төвлөрүүлэхээ зарласан. Иргэд ч хувьцаа худалдан авсан. Бодь группийн нэр доорх охин компани.

Ингээд 3 жилийн дараа 2024 оны 12-р сард Богд банкны ТУЗ ээлжит бусаар хуралдаж хаалттай хувьцаат компани болох шийдвэр гаргасан бөгөөд Богд банкны нийт хувьцааны 79.6 хувийг нөлөө бүхий 2 хувьцаа эзэмшигч, 20.4 хувийг нь олон нийт буюу 3570 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг байв.

Хаалттай компани болж, хувьцаагаа эргүүлэн худалдах шийдвэрээ "компанийн энгийн хувьцааны 75 хувь буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа тохиолдолд бусад энгийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авахыг компаниас шаардах эрхтэй" гэж тайлбарласан нь мөн л том жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн тэнцвэр алдагдаж байгааг харуулдаг.

/Хаалттай Хувьцаат компани нь хувьцаатай боловч олон нийтэд нээлттэй биш, зөвхөн хязгаарлагдмал хүрээнд арилжаалдаг/

Анх 2540 төгрөгөөр гаргасан хувьцааны ханш нь 2024 оны 12 сард 36.3 хувиар буурч жижиг хувьцаа эзэмшигчдэд буурсан үнэ тулгаад эргүүлэн худалдаж авсан байна.

Энгийнээр бодоход л компанийн хувьцаа худалдан авахын оронд банкны хадгаламжид хийсэн бол жилд багадаа 10 хувийн өгөөж өгнө. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа энэ асуудалд Санхүүгийн зохицуулах хороо яагаад ажиллахгүй байна вэ гэдэгт хувьцаа эзэмшигчдийн гомдол, санал их.

Зүй ёсоороо бол Санхүүгийн зохицуулах хороо дээрх компаниудыг компанийн бүтцийн хэлбэрээ өөрчлөх санал явуулмагц, журмын дагуу компани хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа буцаан худалдан авч буй үнэд шударга үнэлгээ хийлгэх шаардлага тавих ёстой. Гэтэл эс үйлдэхүй үзүүлж байгаа нь жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироход түлхэц болж өгч буй. Говь компанийн 25 мянган хувьцаа эзэмшигчийг хохироохоос Санхүүгийн зохицуулах хороо сэргийлсэн байтлаа Говь өнөөдөр ХХК болчихсон байх уу даа. Нүдэн дээр нь томоохон компаниуд хувьцаагаар мөнгө эргэлдүүлж байгаа үйлдэлд өнөөдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хороо нүдэн балай, чихэн дүлий явж ирэв.

Компанийн хэлбэр өөрчлөгдөх шийдвэртэй санал нийлэхгүй хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааг үнэлүүлж, буцаан худалдахыг шаардах эрхтэй

Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйлд, Хувьцаат компанийн хэлбэрийг өөрчлөх

  • Хувьцаат компанийн хэлбэрийг өөрчлөх шийдвэрийг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргана.
  • Хэлбэр өөрчлөхдөө компанийн өр, үүрэг, хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчихгүй байх ёстой.

46 дугаар зүйл. Компанийн хувьцаа эзэмшигчийн эрх

  • Компанийн хэлбэр өөрчлөгдөх, нэгдэх, хуваагдах шийдвэртэй санал нийлэхгүй байгаа хувьцаа эзэмшигч нь өөрийн хувьцааг үнэлүүлж, буцаан худалдахыг шаардах эрхтэй.

47 дугаар зүйл. Компанийн өөрийн хувьцааг худалдаж авах

  • Хувьцаат компани өөрийн хувьцааг зөвхөн тодорхой нөхцөлд, хуульд заасан журмаар, тодорхой үнээр худалдаж авах боломжтой. Буцаан худалдан авах үнэ нь зах зээлийн дундаж үнээс доогуур байж болохгүй.

48 дугаар зүйл. Цөөнхийн эрхийг хамгаалах

  • Хувьцаа эзэмшигчийн саналын эрхийн тодорхой хувийг (жишээ нь 10 хувиас дээш) эзэмшигчид компанийн удирдлагаас тайлан, аудит шаардах эрхтэй.

 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 22 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах

  • Нээлттэй компаниуд хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчихүйц шийдвэр гаргаж болохгүй.
  • Саналын эрхгүй болгох, шударга бус үнээр хувьцаа худалдаж авахыг хориглоно.

23 дугаар зүйл. Хувьцааг заавал худалдан авах үүрэг

  • Хэрэв хэн нэг этгээд компанийн 1/3-аас дээш хувьцаа эзэмшвэл, бусад хувьцаа эзэмшигчдээс шударга үнээр хувьцааг нь худалдаж авах үүрэгтэй.

Ерөөс томоохон группуудын охин компани гарааны хөрөнгө гаргахгүйгээр хувьцаагаар мөнгө төвлөрүүлж, зах зээлд эргэлдүүлж хөл дээрээ босчихоод буцаагаад үнэ унагаж хувьцаагаа эргүүлэн худалдаж авдаг жишиг манайд гаарч байна.

Шил дарсан энэ үйлдлүүдийн ард хувьцаа эзэмшигчдийн дунд "Дотоодын компанийн хувьцаа найдваргүй" гэдэг үл итгэлцэл үүсэж байгаа нь бусад бизнесүүддээ хичнээн хортой.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энгийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамга�##�ах т�##�аар СЗХ юу ч хийхгүй байгаад байв�##� хувь хүмүүс хөрөнгийн зах зээлээс хувьцаа авахаа больж хөрөнгийн зах зээлийн ажил явахгүй тийшээ хандана даа.Манай жирийн иргэдээс хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцдог хүн цөөхөн, ихэнх иргэд маань хувьцааны арилжааны т�##�аар мэдлэггүй гээс арилжаанд оролцож чадахгүй л байх шиг байдаг юм.

ЗОЧИН
ЗОЧИН

Хувьцаа худ*лдаж авах итгэл буурч хөрөнгийн зах зээл хумигдах аюултай

Зочин
Зочин

Говь дандаа худ�##� тайлан гаргана. Ашигаа байнга дардаг байх эднийх �##�дагд�##�тай ажиллана гэж юу байхав баатарсайхан луйвар хийж байхгүй юу

Эгээ
Эгээ

Энэ нэг б�##�ай торгууд новшийг ш�##�гав�##� их юм гарна даа. Улаанбаатар гурил, говь, монвийф-ээр дамжуулж төрөөс их хэмжээний татаас хүү багатай зээл авсан даа. Новшийн гар өөрөө болбол бусад нохой хуцах дайны. Бүх төрийн хөнгөлттэй зээлийн Хаан банкаар шууд авна. Энийг төр шууд ш�##�гаад гөлөг болгох хэрэгтэй

Зочин
Зочин

Таван богд гж даварцан компани бнаа тоёота компаний автомашиныг борлуулж ирснээс хойш нэлээн мөнгөжсөн бололтой кфс тахиа нтр зарж бас мөнгөтэй болцон анх 1 муу дэвтэр оруулж зардаг бас ядарсан компани л бсаншд монголчууд ч м�##� болхоор хулгайч нараа тэжээгээд сурцан

Зочин
Зочин

Юм ховор цагт 1990 - оны эхээр ТСЗСЗГазар өрөө түрээсэлж Японы хугацаа дуусаж актлагдсан оо, уга�##�гын нунтаг дамлаж зараад баяжсан Ховдийн торгууд Баатарсайхан баяжих тусмаа луйварын арга нь улам нарийн болж, яасанч цаддаггүй шун�##� вэ? Мангар хар тамхичин хүүхэд нь хүн зодчихоод хулиас дээгүүр новширч байх шив...

Холбоотой мэдээ

Back to top button