Орос төсвөө таналгүйгээр алдагдлаа нөхөхийн тулд татвар нэмэх асуудлыг авч хэлэлцэнэ

ОХУ-ын засгийн газар төсвийн алдагдлыг хянах, төрийн сангийн нөөцөө хадгалах зорилгоор нэмүү өртгийн албан татварын хэмжээг өсгөхийг авч үзэж байгаа гэж дөрвөн эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Ерөнхийлөгч Владимир Путины 2024 оны сонгуулиар татвар нэмэхгүй гэсэн амлалт олон нийтэд өгч байсантай энэ нь зөрж байгаа юм.
Төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-нд Төрийн Думд өргөн барихаар төлөвлөж байгаа. Тус хуулийн төслийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийг Төрийн Думд өргөн барихаас өмнө Путинтэй зөвшилцөж боловсруулдаг. Ийм учир парламентын хэлэлцүүлгийн явцад төсөв ихээхэн өөрчлөгдөх магадлал бага.
Украинд хийж дайн нь дөрөв дэх жилдээ орж буй ОХУ энэ жил хувь хүний орлогын болон аж ахуйн нэгжийн татварыг өсгөсөн. Гэсэн ч Засгийн газар төсвийн алдагдлын хүлээлтээ тавдугаар сард гурав дахин нэмэгдүүлж, ДНБ-ий 1.7 хувьтай тэнцэнэ гэж.
Одоогийн байдлаас авч үзвэл төсвийн алдагдал 1.7 хувийг давах төлөвтэй байгаа гэж нэгэн албан тушаалтан хэлжээ. Өнгөрсөн жил батлагдсан хуульд 2026 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 0.9 хувь байна гэж тооцсон боловч энэ нь мөн давж гарах магадлал өндөр болсон байна.
Төсвийн алдагдлыг хоёр дахин бууруулах боломжтой
Засгийн газарт ойр дөрвөн эх сурвалж хэлэхдээ төсвийн алдагдлыг хумихын тулд нэмүү өртгийн албан татварыг (НӨАТ) 20 хувиас 22 хувь болгох талаар ОХУ авч үзэж байгаа аж.
Үүнийг хэзээ эцэслэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа. Гэвч нэг эх сурвалжийн мэдээлснээр энэ өөрчлөлтийг 2026 оны төсөвт багтаах боломжийг авч үзэж байгаа гэжээ. Газрын тосноос орж ирсэн гэнэтийн орлогыг тусгай сан руу шилжүүлэх төсвийн дүрэм хэвээр үлдэх тохиолдолд 2026 оноос хэрэгжүүлэх боломжтой хэмээсэн байна.
Тэр эх сурвалж “Төсвийн дүрмийг баримтлахын зэрэгцээ алдагдлыг яаж бууруулах вэ? Зөвхөн татварыг нэмэх замаар л бууруулна. Одоо танах зүйл бараг алга. Зэвсэгт хүчин эсвэл нийгмийн халамжийн зардлыг огт хасах боломжгүй” гэжээ.
Батлан хамгаалахын зардлыг хасах боломжгүй, нийгмийн халамжийн салбарт багахан таналт хийж болох ч дорвитой үр дүн өгөхгүй юм. Тэр эх сурвалж хэлэхдээ “Энэ нь гахай ноослохтой адил. Их гасална, ашиг бага. 1-2 их наяд рубль танаж чадвал өөр хэрэг, гэхдээ тийм хэмжээний мөнгө байхгүй. Хэдэн сая, магадгүй хэдэн зуун саяыг танаж болно, түүнээс хэтрэхгүй” хэмээсэн байна.

2024 онд ОХУ-ын холбооны төсвийн орлогын 37 хувийг НӨАТ бүрдүүлсэн юм. Татвар нэмснээр 2026 оны алдагдлыг хоёр дахин бууруулах боломжтой гэж “Reuters” агентлаг тооцоолсон байна.
Барууны орнууд хориг арга хэмжээгээ чангатгасан ч ОХУ эдийн засгийн өсөлтөө хадгалсан. Гэхдээ ДНБ-ийн өсөлт өнгөрсөн жил 4.3 хувь байснаасаа энэ жил ойролцоогоор 1 хувь болж саарах төлөвтэй байгаа юм. Мөн инфляц 8 хувиас өндөр хэвээр байна. Украины дайн ОХУ-ын төсвийг цөлмөж байгаа. Тухайлбал ОХУ-ын ажиллах хүчний ихэнх нь болон төсвийн орлогын 40 хувийг батлан хамгаалах яам зарцуулдаг.
Тус улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь төсвийн зардал хэвээр байгаа. Путин эдийн засгийн саарч буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Украинд хийж буй дайныг санхүүжүүлэх шаардлагатай учир батлан хамгаалахын зардлыг танах магадлал тун бага.
Эцсийн шийдвэр гараагүй
Сангийн сайд Антон Силуанов газрын тосны үнэ баррель нь 60 ам.доллароос давсан тохиолдолд илүү гарсан орлогыг төрийн сангийн нөөцийн рүү шилжүүлдэг төсвийн дүрэм хэвээр үлдэнэ гэжээ.
ОХУ 2022 онд Украин руу цэргээ оруулснаас хойш барууны орнууд ОХУ-ын газрын тосыг 60 ам.доллароос дээш үнээр экспортлохыг даатгалын болон далайн үйлчилгээний компаниудад хориглосон.
Төв банкны нөөцөөс тусдаа оршдог ОХУ-ын сангийн нөөцөд одоогоор 4 их наяд рублийн хөрвөх чадвартай хөрөнгө байгаа. Энэ нөөцөөс төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж болно. 2025 онд ОХУ-ын засгийн газар уг сангаас 447 тэрбум рублийг зарцуулахаар төлөвлөсөн юм.

Путин 2025 онд татварт шинэчлэл хийгээд, 2030 он хүртэл татварын системд томоохон өөрчлөлт оруулахгүй гэж өнгөрсөн жилийн сонгуулиар амласан. Татвар нэмэхийн оронд бүтээмжийг өсгөх замаар орлогыг нэмэгдүүлэх даалгаврыг тэрбээр засгийн газартаа өгсөн байна.
Төсвийн талаарх сэтгэл түгшилт нэмэгдэж байна
ОХУ хамгийн сүүлд 2019 онд НӨАТ-ыг хоёр нэгжээр нэмсэн. Үүний улмаас жилийн инфляц 0.6 хувиар өссөн гэж ОХУ-ын төв банк тооцоолж байсан юм. Төв банк инфляцыг бууруулж 4 хувийн зорилтот түвшинд хүргэхээ амлаад байгаа.
Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина НӨАТ-ыг нэмэхийг болгоомжлон дэмжсэн юм. Есдүгээр сарын 12-нд болсон удирдах зөвлөлийн хуралдааны дараа “Төсвийг алдагдлыг нэмэхийн оронд төсвийн орлогоо ихэсгэсэн нь дээр” гэж тэр хэлжээ.
Төсвийн алдагдлын хэмжээ нь бодлогын хүүг бууруулах чадамжтай холбоотой гэж Набиуллина хэлсэн юм. Эдийн засагчдын үзэж буйгаар ОХУ-ын бодлогын хүү 17 хувь байгаа нь эдийн засгийн өсөлтийг сэргээхэд саад болж буй.
Путин ОХУ-ын гадаад өрийн түвшин доогуур байгаа тул илүү их зээл авах боломжтой, нэмж өр тавихаас айх хэрэггүй гэж мэдэгдсэн. Гэвч тус улсын засгийн газрын авсан зээлийн хүү ч дунджаар 13 хувь. Зөвхөн хүүгийн төлбөр л гэхэд 2025 онд ДНБ-ий 2 хувьд хүрэхээр байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оросууд гүйэ мөн тэвчээртэй боол шүү...
Putin songuuliin uedee tatvar nemehgui gej amlaj bsan, odoo bol buur esregeeree yavaa ni ilt. Irgeded daramt nemegdlee
22% bolgono gj bga ni orlogoo nemj bna gesnees ard tumniig l iluu shulna gesen ug
Ukraina dainii zardalaa ard irgedeeree daalgaj bna, ene bol ulsiin ediin zasgiin dampuural
Tuv bank nemehgui gej zuvluguu ogch bhad zasgiinhan tsaašaagaaraa tulhchihlaa
Songuuliin amlaltaa evdej bn gedeg ni ard tumnee toohgui bgagiin ilrel
2019 ond VAT nemhed inflats ussun, odoo dahin nemvel buh baraa unetei bolno
Nemeh tusam ediin zasag sogootsoj, ard tumnii amidral hetsuudne
ОРКУУДАД МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ДЭЭР НЬ ТӨМӨР ЗАМАА ХУДАЛДААД АВЧААЧЭЭЭ ГАЙГҮЙ ҮНЭЭР
37% orlogoo ene tatvaraas avch bga ni uls oron uuldaa ashiggui ediin zasag gej haragdaj bna
Baruunii horigtoi havsraad ediin zasag zugeer togtoj chadahgui bolson ni todorhoi
17% bodlogiin huu gedeg ni ali hediin biznes hogjuuleh bolomj alga bolgoson
Зөв. Орос улс хөрөнгөтөн буржуаз ангиа сайн мөлжөөд дайны санхүүжилтээ гаргаад аваг. Бензиний үнээ нэмэх хэрэгтэй. Сайн л биз.
Орос орон э/з-ийн сүйрлийн замд эргэлт буц�##�тгүй оров оо, хөөрхий ! Муу фашист-чекист Путлер манай тусгаар тогтнолын батлагааг устга лаа даа !!!
Түй к чёрту, иди на хуй лысий Гитлер-!!!
Ст�##�ины дэглэм ийм л байсан!!! Эрх чөлөө гэвэл үхдэл болно!!!
Оросын банкууд иргэдийн хадг�##�амжийн мөнгийг өгөхөөс татг�##�заж байгаа гэсээн!!! Хайрт Өвөө нь дайнд зарцуулчихсан!!