Гэмт хэрэг

Ө.Батзул агсны ослын яллагдагч Ц.Отгонбат цагдан хоригдоогүй, шүүхээс хохирлоо барагдуулах 5 хоногийн завсарлага авчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хэрэг гарсан.

Тухайлбал, эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг хэргийн яллагдагчаар татсан юм. Ц.Отгонбатыг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Улмаар эл хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 16-ны өдөр болж тав хоног завсарласан байна. Завсарласан шалтгаан нь Ц.Отгонбат хохирол нөхөн төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Хэрэгт холбогдогч этгээдийн хувьд цагдан хоригдоогүй, гадуур шалгагдаж яваа.

Завсарласан шүүх хурал энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Шүүгчээр Г.Дэлгэрсайхан, прокуророор Н.Бадам нар оролцоно.

Холбогдсон хэргийн хуулийн заалт

27.10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг бид эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

odoo boltol hohirol tolooogui ywjee g###g

Зочин
Зочин

УРСГАЛ СӨРЖ ИРЖ МӨРГӨХ ЧИНЬ САНААТАЙГААР ХҮН АЛАХТАЙ ЯЛГААГҮЙ ШҮҮ, ИЙМ МАЛНУУДЫГ ЯЛЫГ НЬ ОЛИГТОЙ ӨГӨХГҮЙГЭЭС БОЛООД ҮХЭЛ ГАМШИГ ХЭЗЭЭ Ч БУУРАХГҮЙ

Зочин
Зочин

МАШИНААР ХҮН АЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ЯМАР АЙМАР 2ЫН ХООРОНД ЖООХОН ЯЛ ӨГДӨГ ЮМ БЭ, ХАР АЛУУЧРДЫГ ӨӨГШҮҮЛЭЭД

Зочин
Зочин

Хүний амь насанд хүрчээд 5 жил ч гэх шиг хүний амь ард нь өнчөрч хоцорсон үр хүүхэд хань ажил нь ямар их зовлонтой байхыг төсөөлж бодож үздэггүй юм бхдаа

Холбоотой мэдээ

Back to top button