УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АТГ: УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг худал

УИХ-ын гишүүн Б.Жаргалан чуулганы хуралдааны үеэр АТГ-ын хоёр ажилтан Төрийн ордонд нэвтэрч, С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдээд байна.
Чингэхдээ, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр АТГ-ын мөрдөгчид хэмээн Балдандорж, Батмөнх гэх нэрсийг цохож хэлсэн юм.
Иймд бид АТГ-аас энэ талаар тодруулахад дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариулт өглөө. Тодруулбал, “Манайхаас гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг худал” гэв.
Ямартай ч, Төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн гэх асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага аваад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АТГ захи�##�гаар хэрэг мөрддөг болжээ
Одоо 2 цагдаагаа золихоор шийдсэн үү ?
ТЭГЭЭД АЛЬ НЬ ҮНЭН ХУДАЛ БОЛЧИХОВОО 126 ДОТРООС ОЛОН ХУЛГАЙЧ НЭГ ХУДАГТ ОЧНО ДОО