УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэлийн үгэн доторх үг: Намаа ч, бүлгээ ч даргалах уу

Өнөөдөр /2025.09.22/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг даргаа сонгоно гэсэн чигтэй байсан ч, энэ агуулгаар ярилцсангүй. Гэхдээ ойрын үед дотооддоо ярилцаад шийдэх аж.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, "Хуулиар намын дарга нь бүлгийн даргаараа хавсарч ажиллаж болно, болохгүй гэсэн зохицуулалт байхгүй, чөлөөтэй асуудал" гэлээ.

Өөрөөр хэлбэл, намын дарга бүлгээ даргалж болохгүй гэсэн зүйл намын дүрэмд нь байхгүй гэх агуулга. Түүний энэ үгнээс намаа ч, бүлгээ ч даргалах уу гэдэг хардлага үүсээд байна.

О.Цогтгэрэлийн хувьд бүлгийн даргаар ажиллаж байхдаа намын даргаар сонгогдож, дээд шүүх албан ёсоор бүртгээд буй. Одоо бүлгийн даргын суудлаа өгөх учиртай. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тодорхой өөрчлөлтөөр бүлгийн дарга сайдтай мэтгэлцэх хэмжээний өөрчлөлт орчихсон. Иймд, өмнөх бүлгийн даргын байр сууриа хэвээр хадгалах амбицтай байж ч мэдэх аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2025 16:11

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

ZochinZochin
ZochinZochin
9 сар 22, 2025 19:25

Dargad durtai hun

Ахмад настан
Ахмад настан
9 сар 22, 2025 20:09

Биеээ бодхоор харагдаж байна шүү

Зочин
Зочин
9 сар 23, 2025 01:13

Увсууд их даврамтгай даа. Дарж л байхгүй бол давраад л байдаг хогнужд

Зочин
Зочин
9 сар 23, 2025 11:02

Бие нь зүгээр үү базаахгүй харагдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button