Б.Амарсайханыг интерполоор авч ирлээ, удахгүй Ц.Санжаачойпэл шүүгдэнэ

Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү Амарсайхан бусдын биед халдаж, хүндээр гэмтээгээд эх орноосоо гарч |2025.07.20| яваад 64 хоногийн дараа Тайланд улсаас баривчлагдан ирлээ.
Тэдэнтэй хамт танхайрч, бусдын биед хохирол учруулсан УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг саатуулагдан шалгагдаж байсан ч хоёр нь суллагдсан. Өдгөө Ц.Санжаачойпэлийн цагдан хориог сунгах шүүх хурал товлогдоогүй байгаа юм.
Урьдчилсан байдлаар тэднээс сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон. Харин "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Амарсайхан гадагш гарч зугтсан тул энэ төрлийн шинжилгээ авагдаагүй байсан билээ.
Уг хэргийг прокурор руу шилжүүлсэн хэргийг Б.Амарсайханаас тусгаарласан гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа цагдаагийн байгууллага дээр үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар хэргийг Б.Амарсайханаас тусгаарласан зүйл байхгүй" гэх хариултыг өглөө.
Харин цагдан хорионд буй Ц.Санжаачойпэлийн шүүх хурал товлогдсон эсэхийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхээс тодруулахад "Цагдан хорих хугацааг сунгах санал ирээгүй байгаа. Ойрын хугацаанд шүүх хуралдана" хэмээсэн юм.
Хүүхдийн 100-д болсон бүлэг зодооны хэрэг гараад даруй 65 хоног өнгөрсөн. Гэсэн ч хэргийн нэг оролцогч гадагш зугтаж, шаардлагатай шинжилгээ, мэдүүлэг өгөөгүйн улмаас мөрдөн байцаалтын ажиллагаа гацаад байсан юм. Тэгвэл хэргийн нэг оролцогчийг интерполын улаан булангаар эрэн сурвалжилж, Монголд авч ирснээр томчуудын хүүхдүүдийн хэргийн зангилаа одоо л тайлагдах боломж үүсэв.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
64 honogiin daraa gedeg n tsusaa sain soliulj shinjilgee uguhud har tamhi tatsn n ilrehgui bolgood irsn bh!!!! yalaa hunguluuleh bh ene nuhur! Khovdiinhon amia l bodno nuguu hed n balarsn bhaa chaavaas
Удам муутыг усан дотроос ч түймэр авнаа гэж....олон үеийн гуйлагачин луйварчин удамтай ноход соци�##�изм ардчила л хоёрын үед их дээшээ за ларсны гай түйтгэ р нь одоо ингэж илэрч бгаа юмдаа !!!
Хэрэг шийдвэрлэгдэхгүй удаж хүмүүсийг мартагнуулж байгаад 1 сенсациар ард олныг хуурч байгаад л хэрэгсэхгүй болно байх
Шүүж чадахгүй ээ. Хэрэгсэхгүй болгоно. Нөхөн төлбөр өгнө.
hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud
Адилхан хэрэг хийчихээд оргож зугтаж л байдаг. Эр хүн гэхэд хэцүүхэн з�##�уу бна. Эр хүний жудаг гэж нэг юм байдаг даа уг нь.