Трамп парацетамол хэрэглэх нь аутизм үүсгэдэг гэсний эсрэг ДЭМБ мэдэгдэл гаргав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.09.22/ мэдэгдэл хийхдээ бага насандаа олон вакцин хийлгэх, жирэмсэн эмэгтэйчүүд парацетамол хэрэглэх нь аутизм үүсэхтэй холбоотой гэсэн. Үүнийг АНУ-ын эрүүл мэндийн нийгэмлэгүүд үгүйсгэж, эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан юм.
Тэгвэл ДЭМБ мэдэгдэл хийхдээ парацетамол болон аутизмын холбоог судалсан нотлох баримтууд хоорондоо зөрчилдсөн хэвээр байгааг анхааруулжээ. Мөн ямар нэгэн дүгнэлт гаргахдаа болгоомжтой байхыг уриалсан байна. Харин Европын холбоо болон Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд мягмар гарагт /2025.09.23/ мэдэгдэл хийхдээ парацетамолыг жирэмсний үед хэрэглэхэд аюулгүй гэжээ.
Европын эмийн агентлаг (EMA) мэдэгдэхдээ, парацетамолыг жирэмсний үед хэрэглэх талаарх зөвлөмжид өөрчлөлт оруулах шаардлага бүхий шинэ нотлох баримт байхгүй хэмээсэн байна. “Одоо байгаа нотлох баримтууд нь жирэмслэлтийн үед парацетамол хэрэглэх нь аутизмтай ямар ч холбоо байхгүйг харуулсан” гэж “EMA” мэдэгджээ. Жирэмслэлтийн үед парацетамолыг хамгийн бага үр дүнтэй тунгаар, бага давтамжтайгаар, шаардлагатай үед хэрэглэж болно хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.