Э.Батшугар: Иргэн төрийн үйлчилгээг 24/7 зарчмаар авах боломж нээгдсэн

Засгийн газар өнөөдөр /2025.09.24/ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Digital First” буюу цахим түрүүлж гэсэн бодлогын зөвлөмж батлагдлаа. Энэ нь бүх нийгмийн болон эдийн засгийн харилцааг цахимжуулах зорилготой. Мөн цаасан бичиг баримт, цахим бичиг баримтыг ижил хүчинтэй хүлээн авна.
Давуу тал нь,
- Хүнд суртал арилна,
- Эдийн засгийн хэмнэлт гарна,
- E-Business платформыг амилуулж байгаа
Жишээ нь, иргэн компани байгуулахдаа e-Business-ээр татвараа төлөөд бүртгүүлдэг. Гэхдээ заавал биеэр очдог. Үүнийг болиулж байгаа. Компани бүртгүүлье гэхээр улсын бүртгэгч заавал хардаг. Энэ тогтолцоог болиулаад шууд цахимаар хийх боломж нээгдэнэ. Мөн уул ус, газар нутгийн нэртэй холбоотой нэр өгч болохгүй гэдэг. Үүнийг хиймэл оюунд суулгаж, цахимжуулснаар иргэн төрийн үйлчилгээг 24/7 зарчмаар авах боломж нээгдсэн. Гэрээсээ, ажлаасаа, гар утас, компьютероор хэзээ, хаанаас ч төрийн бүх үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
Өнгөрсөн бямба гарагт өдөр e-Mongolia 5.0 хувилбар албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ бол Монгол Улсад хиймэл оюунд суурилсан анхны төрийн үйлчилгээний систем. Аппликэйшнээ шинэчилж e-Mongolia-гаа нээвэл, тэнд хиймэл оюуны агент гарч ирнэ. Та хүссэн зүйлээ бичихэд, яг ChatGPT шиг хариу өгнө. Жишээ нь, “Гадаад паспорт шинээр яаж захиалах вэ” гэж асуувал, “та ингэж захиална” гээд хэлж өгнө.
Мөн ДАН системийн 2.0 хувилбар бэлэн болсон. Энэ баасан гарагт нээхээр төлөвлөж байна. Google Play, App Store-д оруулах хүсэлтээ өгчихсөн.
ДАН 2.1-т нэвтрэхдээ тоон гарын үсэг, банкны данс, эсвэл бүртгэлтэй дугаараар ордог байсан. Гадаадад байгаа Монголчууд банкны дансгүй, дугааргүй тохиолдолд төрийн үйлчилгээг авч чаддаггүй байсан. Энэ талаар гомдол ирдэг. Үүнийг царай таних шийдлээр шийдсэн. Иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийн зурагтай харьцуулж 95 хувийн нарийвчлалтайгаар иргэнийг таньж, системд оруулах боломжтой болсон.
Мөн E-Barimt-ыг карттай холбосон. Одоогоор Төрийн банк, Голомт банк, Хас банк картаа E-Barimt-тай холбочихсон. 2026 оны төсвийн төсөлд туссан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох шийдвэртэй холбогдож буй ажил юм. "НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож, иргэд жилд ₮2 саяыг буцаан авах боломжтой боллоо".
Өнөөдөр мөн Монгол Улс анх удаа хиймэл оюуны үндэсний стратегитай боллоо. Энэ стратеги хоёр үе шаттай хэрэгжиж, 2030 он хүртэл үргэлжилнэ.
Монгол Улс ч гэсэн тодорхой ахиц гарсан. Жишээ нь, e-Mongolia платформ анх удаа хиймэл оюуны платформтой болсон. Үүнтэй холбоотойгоор 2026 оны улсын төсөлд GPU авах төсөл багтсан. GPU-г хиймэл оюуны үндсэн “тархи” гэж ойлгож болно. Өнөөдөр Монгол Улс дөрвөн GPU-г их, дээд сургуулиудад түрээсэлж байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
захууд чинь баримт өгөхгүй байна хөө
худлаа хуцаад ажил хариуцсан хүмүүсийнхээ худ�##� үгэнд хууртаж дэмий б�##�ай юм ярих юм, �##�бан тас�##�гааны цонхоор амьдр�##� саййхан харагдаж байна уу?????? гөлөг минь