УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүд: Дансаа хаалгасан ААН-үүд яаж татвараа төлөх вэ. Уян хатан шийдэх хэрэгтэй

Өчигдөр Засгийн газар Татварын багц хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Татвар төлөгчдийн дансыг шууд хааж албадлага хэрэглэдэг байдлыг халж, зөвлөн туслах чиглэл рүү шилжинэ. 20, 30 мянган жижиг татвар төлөгчдийн дансыг хаалаа гээд шальтай төлөгдөж байгаа юм байхгүй байгаа шүү дээ. Яагаад шүүхийн шийдвэргүйгээр хүний өмч хөрөнгөд халдаж байдаг юм гэх асуудал яригдаж байна. Дансыг нь хаагаад хаячихаар яаж тэр хүн яаж татвараа төлөх юм. Татварын маргаан таслах зөвлөл нь үр ашигтай ажилладаг, эрүүл саруул механизм бий болгох хэрэгтэй" хэмээн зэмлэв.

Тэгвэл ААН-үүдийг татварын өртэй хэмээн дансыг нь хааж буй асуудалд УИХ-ын гишүүд байр суурийг тодрууллаа.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: ААН-үүдийн дансыг шууд хааж байгааг буруу гэж боддог. Тус байгууллагад орж ирэх мөнгөн гүйлгээг тэр чигт нь царцаачихвал яаж үйл ажиллагаагаа явуулж, ажилчдынхаа цалинг тавих вэ гэх асуудлууд гарна. Иймд тухайн дүүрэг, хорооныхоо байцаагчтай тохироод хуваарь гаргаад төлөөд явах нь зөв.

Харин нэг асуудал дээр данс хаах нь зөв гэж боддог. Хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгийг төлдөггүй, зугтаачихдаг эцэг/эх бий шүү дээ. Тэдний дансыг хааж, хүүхдийн мөнгийг төлүүлэх нь зөв.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Данс хаадаг тогтолцоотой би санал нэгддэггүй. Тухайн бизнес эрхэлж буй компанийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж байж л Улс татвараа авах боломж бүрдэнэ шүү дээ. Хааж, боох замаар татвар төлүүлэх нь яав ч болохгүй үзэгдэл.

Энэ асуудалтай холбоотой тодорхой тоон мэдээллүүдийг би цуглуулж байгаа. Ер татварын байцаагч ААН-ийн дансыг хаах шийдвэр гаргаад байгаа нь зөв эсэхэд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Нөгөөтээгүүр эдийн засгийн эрх чөлөөний асуудал энд хөндөгдөнө. Шүүхийн хяналтад байх ёстой асуудал гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хүнийг баривчлахын тулд заавал шүүхийн зөвшөөрөлтэй байдгийн адил хүний мөнгө, эдийн засгийн эрх рүү халдах гэж байгаа бол шүүхийн зөвшөөрөл хэрэгтэй шүү дээ. Улсын байцаагчийн дураараа шийддэг асуудал байх ёсгүй.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: ААН-үүдийн дансыг хаахгүйгээр 100 хувь битүүмжилдэг байсан бол мөнгөн урсгалын 80 хувийг битүүмжлэх саналыг Засгийн газраас оруулж ирж байгаа юм билээ. Хувь гишүүний зүгээс байр сууриа илэрхийлэхэд татварын өртэй компаниудад орж ирж байгаа мөнгөн гүйлгээний 40 хувиас хэтрүүлэхгүй авах ёстой гэж бодож байна. Ингэж үе шаттай татварыг нь төлүүлж болно. Нөгөө талд тус ААН-ийг мөнгөн урсгал болон мөнгөн дутагдлаас сэргийлэх, ажлын байр, бизнесээ өргөжүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Бусад орнуудад ч энэ жишиг хэрэгждэг.

ААН орлого олж байж л татвараа төлнө шүү дээ. Иймд уян хатан татварын шинэчлэлтийг хийх ёстой гэж харж байгаа. Татвар төлөгчдөө дэмжихгүй бол Улсын төсөв бүрдэхгүй. Иймд маргаан таслах ажиллагааг илүү мэргэжлийн байдлаар хийх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Манай Ерөнхий сайд нэг ч ААН-ийн дансыг татварын өртэй холбоотойгоор хаахгүй гэсэн шүү дээ. Гэтэл одоогийн байдлаар 22 мянган ААН-ийн дансыг хаачихсан нөхцөл байдалтай буй. Татварын байцаагч нартаа өгч байгаа даалгавар нь төсвийн орлого бүрдүүл гэх. Тэдний авч буй арга хэмжээ нь данс хаах. Энэ асуудал дээр Ерөнхий сайд, Засгийн газар дорвитой шийдвэр гаргаад явах байх гэж бодож байна.

Яг бодит байдал дээр төсвийн зарлага маш их болсон. Зарлагаа санхүүжүүлж чадахгүй болсон шүү дээ, бид. Иймд төсвийн шинэчлэлт хийж Засаг захиргааны шинэчлэлт, хэмнэлт хийхгүй бол цалингаа ч тавьж чадахгүйд хүрэх нь.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Манай Улс ЖДҮ эрхэлж буй анхан болон дунд шатны ААН-дээ ээлгүй. 1.5-6 тэрбумын орлоготой 4000 орчим ААН татвар төлөлтийг нуруун дээрээ үүрч яваа. Татварын бодлого, процесийн хувьд ээлгүй байгааг бид харж байна. Иймд эл босгыг өөрчлөх, хөнгөвчилсөн журамтай болох, хамгийн гол нь шударга татварын тогтолцоотой байхад анхаарах шаардлагатай. Юун түрүүнд очоод дансыг нь хаахаа болих нь зүйтэй. Хэчнээн маргаантай байгаа ч гэсэн тухайн ААН үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байх ёстой. Энэ зохицуулалтыг оруулахаар ажиллаж байна.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Дансыг нь хаачихвал бизнес яаж амьдрах юм бэ гэдэг асуулт энгийн иргэнд ч ойлгомжтой байхад татварынхан ойлгохгүй байгаа нь уур хүргэж байна жижиг ААН бол банкнаас банк дамжиж амьдардаг шүү дээ

Зочин
Зочин

Ene dans haadag asuudal bol jinhene daramt shuu baahan huuli yarina gehdee jinhene ajil hiij bgaa humuusiig bodohgui tsarailsan sanagdaad bna tatvaraa tuluhgui gesen bish ajillah bolomjgui bolgood baina

Зочин
Зочин

Татвар төлөхөөс зугтаая гэж бодоогүй хэрнээ данс хаагаад өгөхөөр цалин тавих ч боломжгүй болчихдог ийм тогтолцоо чинь угаасаа буруу юм шиг санагддаг

Зочин
Зочин

Jiriin neg delguur ajilluuldag huni huvid dans haahad hamgiin turuund ajilchid hohirodog shuu dee ted nariin buruu bish shuu dee

Зочин
Зочин

Ер нь татварын байцаагч гээд нэг хүн ингэж их эрх мэдэлтэй байж болдог юм уу шүүхийн шийдвэргүйгээр хүний мөнгөнд хүрнэ гэдэг хэтэрхий санагддаг

Зочин
Зочин

Tatvariinhan dans haagaad l ajlaa hiij bgaa met tailan ugdug bh ene chin uguulluur tusuv burduuleh arga bish shuu dee

Зочин
Зочин

Жижиг дунд бизнесээ дэмжинэ гээд ярьдаг атлаа бодит дээрээ бол хамгийн түрүүнд боож хаадаг нь үнэхээр ойлгомжгүй

Зочин
Зочин

Ene shine tatvariin huuli unenheree irgeded naaldaj heregjeesei gej husej baina gehdee tsaasan deer uldchih vii gej bas aij baina

Зочин
Зочин

ААН орлого олж байж татвар төлнө гэдэг логик маш энгийн байхад яагаад эсрэгээр нь хийдэг юм бол гэдэг л асуулт толгойноос гарахгүй

Зочин
Зочин

Bid bugd tatvar tulj amidrana gehdee ingej daramtalj tuldug baih n zuv yum uu asuuh hunee olj asuumaargui bna

Зочин
Зочин

Засгийн газар үнэхээр энэ асуудлыг шийдье гэвэл байцаагч нараас эхлээд сэтгэлгээ нь өөрчлөгдөх хэрэгтэй байх

Зочин
Зочин

Jiriin irgenii huvid bol ene asuudal tom kompani bish jinhene amidral deer l tusdag yum shuu

Зочин
Зочин

Данс хаах биш зөвлөөд хамт шийдэл олоод явбал хэн хэндээ ашигтай баймаар юм

Зочин
Зочин

Huuhediin tejeemjiin mungun deer bol bi bas hatuu baih n zuv gej bodoj baina harin biznes bol uur asuudal shuu

Зочин
Зочин

Татвар төлөхгүй зугтаасан нэгнийг нь барих гээд бүгдийг нь шийтгэдэг мэт байдал л бухимдал төрүүлдэг

Зочин
Зочин

Jich AAN gej yu bdgiig ogt medehgui humuus huuli bichdeg ym shig sanagddag

Зочин
Зочин

Ерөнхий сайд ингэж шууд хэлж байгаа нь сайн л дохио гэхдээ доод шатанд нь хэрэгжих эсэх л хамгийн чухал

Зочин
Зочин

Ene yariad bgaa 22 myangan AAN ard heden myangan ajilchin bgaa bol gej bodhoor aimaar sanagddag

Зочин
Зочин

Татварын маргаан таслах зөвлөл нь үнэхээр бодитой ажилладаг бол олон хүн дансаа хаалгахгүй л байсан байх

Зочин
Зочин

Bi neg udaa 2 sar tuluh tatvaraaraa tohirood yavj baisan gehdee dans haasan ued yu ch hiih bolomjgui bolson

Зочин
Зочин

Иргэдэд ээлтэй бодлого гээд ярьдаг ч бодит амьдрал дээр эсрэгээрээ мэдрэгддэг нь харамсалтай

Зочин
Зочин

Ene bol zuvhun tatvar bish turiin handlagiin asuudal yum shuu

Зочин
Зочин

ЖДҮ эрхлэгчид чинь баян биш шүү дээ өдөр өдөртөө л эргэлдэж байдаг хүмүүс

Зочин
Зочин

Дансыг нь хаасан ААН-ээ судлах хэрэгтэй байх.

Холбоотой мэдээ

Back to top button