Нийгэм мэдээ

ОБЕГ: Хүүг алга болсон цэгээс явганаар явахад 9 км зайтай газраас оллоо

Алга болсон хүүхдийн цогцсыг олсон талаар ОБЕГ мэдээллээ.

Тодруулбал, “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болсон бага насны хүүхдийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байхыг эрлийн багийнхан өнөөдөр/2025.09.25/-ийн 15:30 цагийн үед оллоо.

Тодруулбал, Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.

Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс явганаар шулуун явахад 9 км, автомашинаар явахад 18 км-ын зайтай газар аж.
Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас тухайн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна” гэв.

Харин ЦЕГ,

“Харамсалтай нь өнөөдөр 16:00 цагт хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км зайд байрлах газраас оллоо. Цогцос олдсон газар хамгаалалт авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогоор талийгаачийн цогцост үзлэг шалгалт хийж байгаа учир урьдчилсан байдлаар шинжээчийн дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгнө. 

Эрэн хайх ажиллагаа ямар маршрутаар явж байсан, хүүхдийн цогцос олдсон газрыг өмнө нь самнасан эсэх талаар мэдээлэлгүй байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОБГ 9км. ЦГ 3-4км гээд Мэдээллээ зөрүүтэй тавих юмаа!!!

Хэнтий аймгаас
Хэнтий аймгаас

Ямар ч чадваргүй хоосон толгойнууд эрсэн гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан

Яагаад гэвэл!!!

Яаж ч бодсон тийм жоохон хүүхэд �##�га болсон юм бол олоход ямар асууд�##� байх юм бэ??!!!!

Хэнтий аймгаас
Хэнтий аймгаас

Ямар ч чадваргүй хоосон толгойнууд эрсэн гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан

Яагаад гэвэл!!!

Яаж ч бодсон тийм жоохон хүүхэд �##�га болсон юм бол олоход ямар асууд�##� байх юм бэ??!!!!

зочин
зочин

Хүүхдийн цогцос олдсон газраар эрэл хийсэн бол хэн нэгэн олох л байсан. Дэндүү олон хүн хий хуараар хайж дээ. Уха�##�аг байлдаа �##�иваа ажил зохион байгуулж байгаа м�##�нууд. Гэхдээ нэг эргэлзээ төрүүлсэн л хэрэг дээ !!!!

АТГ
АТГ

Нэгжээд самнаад өнгөрсөн газарт аваачаад хаячаа юу

Зочин
Зочин

Цагдаагийнхан ямарч чадваргүй хий хоосон сүржигнэхээс өөр юм мэддэггүй, сург�##�т ур чадвар нь ханг�##�тгүй гэдэг харагдаж байна. Хоёр настай хүүхэд хүний оролцоогүй тийм хол явах уу

Зочинз
Зочинз

Ямарч хол явах 2 настай хүүхэд

Зочин
Зочин

Eostoi uchir bityyleg ymaa!? Ingej Olon hyn gaihaad bhd oldoogyi...uor zygt yagaad bsn um uu!?Anhnaasaa oluulaa hamaatnaaraa ch bolov haisan bol olchih bsn ym bish yy????!!!! Hainga ymaa????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button