Улс төрийн мэдээ

АТГ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үндэслэлгүй худал зүйл мэдэгдлээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2025.09.25/ сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал зохион байгуулсан.

Энэ үеэрээ, "Бага хурал дээр намын даргад намайг дэмжих гишүүдийг 20, 20-оор нь нэг байцаагчид даатгаж, хавтаст хэрэг үүсгэх гэж оролдсон. Хэрэв ингэвэл өөрөөр үзнэ шүү гэдгийг Я.Содбаатарт хэлэхэд АТГ энэ бүх үйл ажиллагаагаа зогсоосон. Надад баримт, гэрч бий" гэж хэлсэн.

Тэгвэл өнөө өглөө АТГ-аас уг асуудлаар хариу мэдэгдэл хийжээ.

Мэдэгдэлд,

"Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ "...Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон" гэх утгатай илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ.

Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын даргын дээрх мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна.

Авлигатай тэмцэх газрын удирдлага нь албан хаагчиддаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримтлан ажилладаг бөгөөд бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг Та бүхнээс хүсье" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АТГ �##�ь ч �##�бан туша�##�тан дарга нараас хамаар�##�гүй ажилладаг байх ёстой тийм л байдаг байгаасай билээ.

АТГ
АТГ

АТГ худлаа шүү. Анхнаасаа л МАН-ын хулгайг хамга�##�ах газар шүү. Мөн бусад улс төрийн хүчнийг намнадаг зорилготой билээ.

Иргэн
Иргэн

АТГ г татан буулгах хэрэгтэй. Өөрсдөө авилгачид

Зочин
Зочин

Худ гарууд

Шейлц
Шейлц

Хамт байлаа АТГ-г тагнуултай нь нийлүүлэх хэрэгтэйдээ..... Ажилаа хийж чаддымуу нэгл их сург�##�танд суусан чадамжгүй улсууд

Зочин
Зочин

tegeed ene muug uhaad shalgachaach boon buruu ariin mongol bgaa

Холбоотой мэдээ

Back to top button