Нийгэм мэдээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрнээс үсрэх гэж байсан 37 настай эмэгтэйг аварчээ

Өчигдөр буюу /2025-09-25/-ны өдөр Сүхбаатар дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн 37 настай эмэгтэй гүүрнээс үсрэх гэж байхад нь аварчээ.
Энэ талаар ОБЕГ-аас "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Энхтайваны гүүрэн дээрээс эмэгтэй хүн үсрэх гээд байна гэх дуудлагыг 23:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /37 настай, эмэгтэй/ нь гэрийн хаяг тодорхойгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг 12 минут ажиллан эсэн мэнд буулгаж, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн" гэх мэдээллийг өглөө.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.