Нийгэм мэдээ

Өдөрт улаанбурхан өвчний 2-3 шинэ тохиолдол бүртгэгдэж байна

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 13487 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн 13467 байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй долоо, гэрээр эмчлүүлж буй дөрвөн өвчтөн байгаа аж. Харин улаанбурхан өвчнөөр 11 өвчтөн нас баржээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй есөн тохиолдлын зургаа нь биеийн байдал дунд, нэг хүнд өвчтөн байгаа юм байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр улаанбурхан өвчний 2-3 тохиолдол бүртгэгдсэн аж. Өнөөдрийн байдлаар нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт 65 хувьтай байгаа юм.

Тус өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны 5052 хүүхэд байгаа бол 0-4 насны 3098 хүүхэд байна. Түүнчлэн 5-9 насныхны дунд улаанбурхан өвчний 1736 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 10-14 насныхан хамгийн их өвджээ.

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин гэж албаныхан хэлж байгаа юм. Мөн дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаагүй болон өмнө нь улаанбурхан өвчин тусч байгаагүй бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөр гэж үзэж байгаа ажээ.  

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button