Улс төрийн мэдээ

Г.Занданшатар: Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе

Маргааш болох МАН-ын Бага хуралтай холбогдуулан улстөрчид ээлж дараалан мэдэгдэл хийцгээж байна.

Өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулах байдлаар, Ерөнхийлөгч ба Ерөнхий сайдыг хагаралдуулсан гол хүн бол Г.Занданшатар хэмээн ярьсан. Мөн өөртэй нь уулзаж, хос намын даргатай байя гэдэг санал ч тавьсан гэсэн.

Тэгвэл, Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн нүүр хуудсаар дамжуулан ийм мэдэгдэл хийжээ.

Тэрбээр "Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр. Хийх ажил, хуримтлагдсан асуудал ч их байна. Хамгийн сайн улс төр бол хийсэн ажил, шийдсэн асуудал, үр дүн гэдэг. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ.

Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна. Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно. Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН ч ингэж хуваагдаж байж 28 онд ялагдахнээ. 60 хүрч байгаа уос төрд удсан хэдэн ах нар одоо болил доо.

зочин
зочин

зандан тойронтоо уначихаад одоо болиосой

хүннү
хүннү

Нөгөө Я. Содбаатар гэж намаа бутаргаж байгаа нөхөр хаана байна. МАН-ыг 28 оны сонгуульд ялагдаж гудамжинд лаз өшиглөх хувь тавиланг энэ нөхөр хийлээ. Шуудхан хэлхэд энэ бүхний цаана Хүрэлсүх байгаадаа… Түүний бүрэн эрх 27 онд дуусна. Тэгээд намаа авхын тулд өөрий “зүрэх зориггүй туулайнуудаа” түлхэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button