Нийгэм мэдээ

“Таван иргэн угаартаж нас барсан гэдэг мэдээлэл худал”

Нийслэлийн Онцгой байдлын газар болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас галлагааны аюулгүй байдал, нөхцөл байдал, угаарын хийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ сард нийслэлийн хэмжээнд угаарын хийн  49 дуудлага ирж 152 иргэн өртсөн байна. Тухайн 49 өрхөөс яндангаа хөөлөөгүй хоёр, зуухны битүүмж алдсан долоо, яндангаа салгаж өрхөө бүтээсэн 35, зуух яндан гэмтсэн гурван өрх, угаарын мэдрэгчгүй 38 өрх байсан гэж  НАОБТГ-ын дарга Б.Мөнхбаатар хэллээ.

Тэрбээр, “Сонгинохайран дүүрэгт таван иргэн угаартаж нас барсан гэх мэдээлэл цахим орчин түгсэн. Сонгинохайрхан болон Налайх дүүрэгт гурван иргэн амь насаа алдсан. Харин хоёр иргэн гал түймэрт өртөж нас барсан. Тиймээс НЭМҮТ-ийг буруу ташаа мэдээлэл гаргахгүй байхыг уриалж байна. Айл өрхүүдийн яндан болон зуухын аюулгүй байдлыг айл өрхүүдээр явж шалгаж байна. Эхний ээлжинд бид зуух пийшин гэмтэлтэй, ашиглалтын шаардлага хангаагүй айл өрхүүдийн зуух пийшинг солино. Мөн угаарын хий мэдрэгчийг жилийн өмнөөс дотоодоо үйлдвэрлэж эхэлсэн. Угаарын хий мэдрэгч хиншүү болон өөр зүйлсд дуграхгүй, угаарын хий  ялгарч байвал мэдрэгч дохио өгнө. Одоо 45 мянган угаарын хий мэдрэгчийг суурилуулж чадвал бүх айл өрх угаарын хий мэдрэгчтэй болно” гэлээ.

Гал түймрийн 60 орчим хувь нь гэр хороололд гарч байгаа аж. Онцгой байдлын газраас угаарын хий хордлогоос урьдчлан сэргийлэх ажлыг хийж эрчимжүүлжээ. Мөн яндангаа хэрхэн зөв хөөлөх, тогний аюулгүй байдал зэргийг айл өрхүүдээр орж ажиллаж байгаа юм.

Энэ тухай НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар ”Нийслэлийн хэмжээнд 2025 он гарснаар объектын гал түймэр 1942 мэдээлэл бүртгэгдсэн. Гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын албан хаагчид ажиллаж иргэн, ААН, байгууллагын 260 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалсан. Угаартаж болзошгүй 2800 гаруй иргэнийг гал түймрийн голомтоос амь насыг нь аварсан. Гал түймрийн улмаас 2025 онд 18 хүн түлэгдэж, 19 иргэн амь насаа алдсан статистик мэдээлэл байна” гэсэн юм.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button