Ховчоороо дуудуулагсад

УИХ-ын гишүүн асан М.Билэгт өнөөдөр Төрийн ордонд явахдаа сэтгүүлчдийн асуултад өртөж, "Д.Амарбаясгалан арай л залуудчихав уу даа" хэмээлээ.
Энэ зарим талаар үнэн. Зарим талаар зөв зориг.
Өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулахдаа "Намайг намын генсекээр ажилласан найман жилд нам хагараагүй. Я.Содбаатар генсек болоод 10 сарын дотор хагарал Монголын төрийн хэмжээнд очлоо. Энэ бүх талцал, хагарлыг хийж буй хүмүүс бол..." гээд нэр цохсон.
Ингээд Ерөнхий сайд Г.Занданшатар, түүний танхим дахь Ж.Энхбаяр, Б.Батцэцэг сайд нарыг Я.Содбаатартай, УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай цугт нь "ховч"-оор нь дуудлаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унахад хов нөлөөлсөн үү, нөлөөлсөн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоёрын дунд яс хаягдсан тал бий юу, бий. Тийм ч учраас "Танхимын зарчмаараа ажиллаагүй, урвасан сайд нар бий" гэдэг үгс тэр өдрүүдэд хэлэгдсэн байдаг.
Гэхдээ Д.Амарбаясгалан тэднийг ховчоор нь дуудахдаа жинхэнэ эзнийг нь дурдсангүй ээ. Тэр бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Наанаа "Ерөнхийлөгч намын асуудлаас хол яваа, оролцохгүй гэсэн" гэж байгаа ч нэрлэсэн хүмүүсээрээ санаагаа илчилчихэж байгаа юм.
Г.Занданшатар тойрогт унаад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсон. Үүнээс өмнө Я.Содбаатар тамгын дарга байлаа. Ингээд Я.Содбаатарыг нам руу явуулсан. Б.Батцэцэг бол хэзээнээс У.Хүрэлсүхийн дэмжлэгээр яваа улстөрч. Ж.Энхбаяртай ярилтгүй, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажилласан. Харин Б.Энхбаяр бол хагаралд ашиглагдсан хэрэглүүр төдий байлаа.
Ховчоороо дуудуулчихсан хүмүүс энд зарим талаар бас нэр хүндийн хохиролтой, тэд ердөө үнэнч загнасан ч юм бил үү.
Харин хагарлыг олон нийтэд ил тайлбарлахдаа тодорхой хэм хэмжүүрийг энэ мэтээр нь давж, халин гарч байгаад л учир байна. Аль аль талдаа шүү дээ. Өнөөдөр Ш.Раднаасэд мэдэгдэл хийдэг нь ч тиймхэн зүйл болов. Ингэж муухай харагдаж байгаа нь намынхаа, цаашлаад төрийн нэр хүндийг л муутгаж байгаа хэрэг билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр л янхнууд!
Занданшатар намын даргад гарч чадахгүй унаасай билээ... Бүлидүүлсэн Амарбаясгалан нь ялаасай билээ.... Монголын ард түмэн тэнэг биш аль дээрэлхүүлсэн хүний талд орж дайрч давшилдаг нь бидниЙ ЦУСНЫ ЗАН
маш зөв санаа байна Хүрэлсүх дарваганаж байж занданшатарыгаа яг унагана даа харж л байгаарай Харин зандан ялагдвал Ерөнхийлөгч импичмэнтэд өртөөд хусагдчих асуудал бий шүүдээ Хүүк өөрийгөө хаан шиг мэдэлтэй , заан шиг хүчтэй гээд бодчихсон яваа . Мөнхбаясгалан импичмэнт найруулна гэж амалсан тал бий шүү Ер нь их бардах ч сайн үр дүн авчирдаггүй номтой доо харж л байя .
МАН муу муухайгийнхаа үүр уурхайг ухалцаж, ард түм энд жинхэнэ нүүр царайгаа харуулж бна доо, кх кх кх
Учрал гэж нэг ховч байгаа шүү. Ах нарын зодоон хаашаа эргэх бол, дараа нь яах билээ гээд хулхи нь буучихсан байна лээ. Олон нүүртэй хүн дээ.
Содбаатар намыг үнэхээр хагалж бнааа. Чадахгүй юм руу битгий хошуу дүр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei b#####i nuh
Би компаниасаа олон сая ам.доллар хулгайлсан криптод нөлөөлөгч, худалдаачдын дүрд хувирсан хулгайчдын хохирогч болсон. Тэднээс гуйж, эрх баригчдыг татан оролцуулсан ч би мөнгөө авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө сэргээх мэргэжилтнүүд"-д хандсан боловч тэд зөвхөн эцэс төгсгөлгүй төлбөр нэхэж үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь би өөр өөр орны хүмүүс хулгайлсан мөнгөө хэрхэн олж авсан тухайгаа хуваалцдаг форум дээр Trustwavehackerstech (TWHT)-ийн талаар ярилцсан. Эхэндээ эргэлзэж байсан ч би тэдэнтэй Trustwavehackerstech2 @ gmail com-ээр холбогдлоо. Олон тооны баталгаа, нотолгооны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. TWHT миний алдсан пенни бүрийг амжилттай сэргээж чадсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хугацаа хэмнэсэн хүмүүс байсан. Би бусдад залилан мэхлэхээс зайлсхийж, бодит тусламж байгаа гэдгийг мэдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Үүнийг хуваалцах нь өөр хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.
Манайхан аргагүй л өдрийн хоолноос цаашхийг харахаа болчихжээ. Бидний цалин тэтгэвэрийн ихэнхийг өгч буй Тавантолгой, Эрдэнэт, Оюутолгойд юу болж байгааг иргэд бараг мэдэхгүй, хальт сонссонч бараг надад хамаагүй гэсэн хандлагатай байгааг тэнэг гэх үү хэтэрхий залхуу хулчгар гэх үү ?. Та нар тэтгэвэр цалин нэм гээд жагсаад байна гэтэл тэр мөнгийг чинь гаргах уурхайнууд юу болж байгааг огт тоохгүй байна. Улстөрчид эрх мэдэлтэй үеээ ашиглаад л яваад өгнө. Бид цалин тэтгэвэрээ хэнээс нэхэх вэ?.