НИЙГЭМНийгэм мэдээ

Прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчдийн гомдлоор "Ногоон автобус"-ны хэргийн шүүгдэгчид давж заалдахаар боллоо

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард эхэлж, 25 өдөр үргэлжилсэн. Улмаар шүүх дөрөвдүгээр сарын 9-нд шийдвэрээ танилцуулсан юм.

Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сүхбаатар, А.Ганхуяг нарын есөн хүний хэргийг хэрэгсэхгүй, хоёр хүний хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Тодруулбал, Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Б.Дөлгөөн, Г.Энхтайван нар болон Ж.Эрдэнэбат, БНСУ-ын хоёр иргэн, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, А.Ганхуяг, Ц.Болортуяа нарын хэрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.

  • Харин шүүгдэгч А.Ганхуягт хамаарах бусад хэрэгт хамаатуулан түүнийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулсан юм.
  • Мөн С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 хорих ял оногдуулж, Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарласан. Үүнээс гадна бусад хэрэгт холбогдогч 11 хүний зорчим эрхийг 2-2.6 жилээр хасаж шийдвэрлэснээр шүүх хурал дууссан.

Тэгвэл прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлоор Ногоон автобусны гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдахаар болжээ. А.Ганхуяг нарт холбогдох 24 хүний хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх ирэх лхагва гарагт буюу аравдугаар сарын 02-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна.

Холбоотой мэдээлэл:  

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нүдний булайнууд

Зочин
Зочин

Хуцдаг новшийн хулгайч нар ямар нүүрээрээ давж за�##�ддаг байна аа.

Холбоотой мэдээ

Back to top button