Ногоон автобусны хэрэгт холбогдон өөрийгөө хутгалсан С.Жавхлантбаатар: Дарамт их ирж, сэтгэл зүй тогтворгүй болсон байсан

Ногоон автобусны хэргийн онцлох дүр нь нэгжлэгийн үеэр өөрийгөө хутгалж гэмтээж байсан С.Жавхлантбаатар мөн.
С.Жавхлантбаатар нь Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн тасгийг олон жил удирдсан. Тээврийн цагдаагийн албаны дэд даргын албан тушаалыг 2018 оноос хойш хашсан цагдаагийн хурандаа цолтой нэгэн. Түүнийг тэтгэвэрт гарсны дараа 2022 онд Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилсон.
-С.Жавхлантбаатарыг Н.Ууганбаяр санал болгож, Д.Сумьяабазар томилсон-
Томилгоог хурандаа Н.Ууганбаяр Д.Сумъяабазарт санал болгосон байдаг.
Дэлгэрүүлбэл, Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар ажиллаж буй Н.Ууганбаяр хотын дарга асан Д.Сумъяабазарт нийслэлийн С.Жавхлантбаатарыг анх танилцуулж байжээ. С.Жавхлантбаатарыг цагдаагийн байгууллагад олон жил ажилласан Н.Ууганбаярын бүлэглэлийн хүн гэж ярьдаг. Тиймдээ ч С.Жавхлантбаатарыг нийслэлд байхад хамгаалдаг байсан хүн нь Н.Ууганбаяр аж.
Д.Сумъяабазар, С.Жавхлантбаатарыг ногоон автобусны хэргийн гол буруутнаар нэрлэж, Ж.Сүхбаатарт хамаатуулсан нь
Гэвч С.Жавхлантбаатарыг ННТГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд ногоон автобусны хэрэг гарсан. Асуудалтай автобус хүлээн авч, ажлын албаныхнаараа гарын үсэг зуруулсан гэх үндэслэлээр С.Жавхлантбаатар хэрэгт холбогдож эхэлсэн.
Гал дээр тос нэмж энэ үймээн дээр тухайн үед Хотын даргаас ажиллаж байсан Д.Сумъяабазар ННТГ-ын даргаар ажиллаж байсан С.Жавхлантбаатарын хэргийн буруутнаар нэрлэж, түүнийг Ж.Сүхбаатар руу чиглүүлж өөрөө хэргээс мултарсан байдаг.
Ингээд ногоон автобусны хэрэгт холбогдуулан С.Жавхлантбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1.3 залилан буюу 17.3 хамтран гэх зүйчлэлээр хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар яллах дүгнэлт үйлдсэн.
Мөн гарцаагүй буруутан болсон С.Жавхлантбаатар мөрдөн байцаалтын үед мэдүүлгээ өөрчилж, Ж.Сүхбаатарт бүх бурууг өгснөөр Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар ногоон автобусны хэргийн бас нэг буруутнаар нэрлэгдсэн юм.
Улмаар Ж.Сүхбаатарыг С.Жавхлантбаатарт хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсний улмаас Тэнүүн огоо ХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэмээн буруутгаж Эрүүгийн хуулийн тухай хуулийн 22.3-т заасан яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
С.Жавхлантбаатарын мэдүүлэг мөрдөн байцаалтын явцад хэрхэн өөрчлөгдсөнийг дэлгэрүүлбэл,
С.Жавхлантбаатар нь 2023 оны аравдугаар сарын 19-ны өдрөөс эхлэн хоёр хоногийн сайтай дөрвөн удаа мэдүүлэг өгсөн. Ингэхдээ эхний гурван мэдүүлэгт мөрдөн байцаагчдад, "Ж.Сүхбаатар сайд юу ч мэдээгүй. Эхлээд ирсэн 20 автобус техникийн шаардлага хангахгүй байгаа талаар түүнд хэлээгүй гэж мэдүүлсэн байдаг.
Харин дөрөв дахь мэдүүлэг дээрээ би бодож үзээд мэдүүлгээ өөрчилж, үнэнээр өгөхөөр шийдлээ. "Ж.Сүхбаатар сайд автобус техникийн шаардлага ханаагүйг мэдэж байсан. Тэр эхний ээлжид ирэх 20 автобусны зарим зүйлс нь дутуу. Гэхдээ тэдгээр нь өөр газар хийгдэж байгаа. Тиймээс автобуснуудыг хүлээж ав. Автобустай холбоотой асуудал гаргаж санхүүжилт зогсоож болохгүй гэж хэлсэн. Ийм байдлаар надад байнга шахалт үзүүлж байсан. Шахалт үзүүлж байгааг нь би хэнд ч хэлээгүй" гэж мэдүүлсэн байгаа юм.
Иймд түүний мэдүүлэгт үндэслэн Ж.Сүхбаатарыг хэргийн буруутан болгож, шүүгдэж эхэлээд буй. Харин өөрт нь үнэн ч явсан С.Жавхлантбаатарын мэдүүлэг гэнэт ингэж өөрчлөгдсөнийг Ж.Сүхбаатар "цагдан хорино" гэсэн сүрдүүлэгт авсан байх гэж тайлбарлажээ.
-С.Жавхлантбаатарын өөрийгөө хутгаар гэмтээсэн талаарх мэдүүлэг мөн өөрчлөгдөв-
Мөн С.Жавхлантбаатар ногоон автобусны хэргийн үеэр өөрийгөө хутгалж гэмтээсэн үйлдлээ өмнө нь мөрдөн байцаагчдад, "Би Д.Сумъяабазар дарга, Ж.Сүхбаатар сайд нарыг огцорч байгааг хараад миний ажлын алдаанаас болж ингэж байна гэж бодоод их цочирдсон. Тиймээс цочролоосоо болж ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлж байжээ.
Харин энэ хэргийн талаар огт ам нээдэггүй, мэдүүлгүүдээ байнга өөрчилсөөр ирсэн түүнийг шүүх хуралдаанд оролцохоор ирэх үед нь дараах тодруулгыг авлаа.

-Ногоон автобусны хэрэгт шалгагдаж байх үедээ та өөрийгөө хүнд гэмтээж байсан. Тухайн үед хэрэгтээ холбоотой дарамт байв уу. Яагаад ингэх болсон юм бэ?
-Тэр үед сэтгэл санаа, сэтгэл зүйн маш их дарамт байсан. Шүүх дээр ирчихсэн бүх үнэн бодит зүйлсээ ярьж байгаа учраас энэ талаар цаашид ярих байх. Харин хэргийн хувьд энэ нь хууль хяналтын байгууллагаар шалгагдад дуусчихсан асуудал. Шаардлага үүсэхгүй бол шүүхээс тусдаа асуудал учир энэ талаар ярихгүй. Ямартай ч одоо миний биеийн байдал хэвийн.
-Мөрдөн байцаалтын үед таны мэдүүлэг өөрчлөгдсөн байсан. Шууд Ж.Сүхбаатар луу чиглээд эхэлсэн байна лээ?
-Анх мэдүүлж байсан мэдүүлгээ өөрчилсөн зүйл бий. Гэхдээ өнөөдрийн шүүх дээр нотлох баримтын хэмжээнд үнэн бодит мэдүүлэг өгч байгаа.
-Шуух хурлын үеэр таны байгуулсан автобус худалдан хүлээн авах ажлын хэсгийнхэн мэдүүлэгтээ шууд таныг буруутгаж байгаа харагдсан. Гэтэл та би хууль бус тушаал өгөөгүй гээд ам зөрж байгаа байдал их анзаарагдлаа?
-Та зарим ажилтны мэдүүлгийг ярьж байх шиг байна. Тухайлбал зөвхөн ажлын хэсгийн даргын мэдүүлж байгаа мэдүүлгийн тухай ярилаа. Мэдүүлж байгаа аливаа мэдүүлэг өөрөө нотлох баримтын түвшинтэй. Тэр нь үнэн бодит байна уу гэдгээр нотлогддог. Одоо дөнгөж хурал явагдаж байна. Хурал нээлттэй явагдаж байгаа учраас бодитой дүгнэлтүүд нь харагдах байх.
-Таныг ННТГ-ын даргаар томилоход голлон нөлөөлсөн хүнийг Ж.Сүхбаатар сайд гэгддэг. Сайд та хоёр эртнээс танил байсан нь үнэн үү?
-Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар намайг Нийслэлийн нийтийн тээврийн даргын албан тушаалд томилохын тулд надтай уулзаж байсан. Тэгэхдээ миний ажил мэргэжлийн туршлага дээр тулгуурлаж энэ саналыг тавьж байсан. Нийтийн тээврийн салбарт таныг ажиллуулах нөхцөл үүссэн гэдэг талаар л ярьдаг байсан. Энэ талаар мэдүүлгүүд дээрээ хэлсэн байдаг.
-Та анхны мэдүүлгүүддээ “Ж.Сүхбаатар сайд юу ч мэдээгүй. Би ажлаа тайлагнаагүй” сүүлд бүх зүйлийг мэдэж байсан болгож өөрчилсөн?
-Би ажлаа Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрт хоёуланд нь тайлагнадаг байсан. Хэлээгүй өнгөрсөн зүйл байхгүй. Миний тушаалаар батлагдсан ажлын хэсэг надад мэдээллээ өгч бид дээш мэдэгддэг байсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zuunii luivar harakiri javka tsagdaa gechjee bas
ichej uhmeer p###aa shuu ene.
Нам дагасан арёаагүй гөлөг вэ
Мэдээлийн эх сурв�##�жаа зөв бичнэ үү. Жавхлантбаатарын өмнөөлөгч Б.Дашдорж биш шүү
ЦагдааТагнуулыхан гэж нэг иймэрхүү өлөнтсөн,а лбан тушаа лаа ашиглан амин хувийн амбицаа хөөсөн бөөн ла ларууд байдгийн ! Харахгүй юү,а лтны хойноос хөөцө лдөж, амьжиргаагаа за лгуулсан эхний хэдэн ноход нь цөмөөрөө л тагнуулыхан байгаа биздээ, Нянтайшир, Мянганбаяр....., цаашаа олон бий !
Цагдаа, шүүх, прокуроруудыг 100 % сольж байж нийгэм эрүүлжинэ, Трампаас сур�##�цаачээ манай дарга нараа.
Харваас худлаа п�####�
Анх танилцуулахдаа л "цочирдохоороо өөрийгөө бүлчих гээд байдаг юм" гэж анхааруулах ёстой байжээ. Түүнээс биш огт гэмгүй хүн байнашдээ, энэ чинь. Өөрийгөө л хутг�##�чих гээд байдаг төрөлх зантай. Самурай удамтай ч юм билүү.
Kkkk
Iim p###aa nar yamar olon boloo ve.shunaltai piddaa uheesei
Энэ нам нам дагасан өлөн авилгач хулгаач луйварчин бузруудын гай монголд их ждү нүүрс ндсан богд уул бүх үнэтэй газруудыг үнэгүй авсан бүүр иргэдиинхэээ автобусыг хуучнаар сольж ашиг олдог бузрууд нүгэл гэж биидэээ одоохондооо ялж гэж олигтой авхгүйгээ мэдэээд том том хуцаж байнадааа шунадт сумбузруудыг суганы үснүүд
ГӨЛӨГ МИНЬ ХООЛОЙГОО ХЭРЧЭЭД АМИА ХОРОЛЖ ЧАДАХГҮЙ ХУДЛАА ХАТГАЖ ЭНЭ ТЭР БИТГИЙ ИНГЭЖ ЖҮЖИГ ТОГЛО.ӨНДӨР БАРИЛГААС ҮСРЭХ ДҮҮЖЛЭХ ГЭЭД ОЛОН АРГА БИ ШҮҮ ЧАМД ЗӨВЛӨХӨД ЛАЛАРАА
Хэн шантаажилж дарамт�##�сан юм бол доо? Манай цагдаа прокрорууд дарсан байлгүй дээ. Том л гар дээрээс...
Юм үнэнээрээ сайхан бүх үнэнг нь илчил худ�##� бүхнийг тас цохь
Наад НӨХӨРИЙГ ЧИНЬ ТОГОО ГЭЖ ГЕНЕРАЛ ЗЦГ ынн ТОО БҮРТГЭЛД ЭНГИЙНЭЭР ОРУУЛЖ ЭХ Ч БУДИЛААН ТАРЬЖ ИХ Ч ХӨРӨНГӨЖСӨН ГЭЖ ГАДУУР ИХ ЯРИХ ЮМ.ЦАГДААГИЙН АЛБАН ТУШААЛ БОЛОН ЦОЛЫГ ГЭРЛИЙН ХУРДААР АВСАН ИХ НООТОЙ ГАР ГЭНЭ ШҮҮ. НИЛЭЭН Л САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.
Цэргийн Их сургуулийг автоинженер мэргэжилтэй төгссөн цэргийн цол формтой хүн шүү. Аав ээж нь ч мундаг хөдөлмөрч хүмүүс бдг бсн . Нээх ядарсан амьдр�##�тай хүн угаасаа бишээ . Их л дарамт шах�##�тад орж дээ . Ийм юм хийх хүн биш шүү. Их л дээрээс томоор дарамт�##�сан бна даа . Мөрөөрөө тэтгэвэрт гараад бж бсн хүнийг ямар зорилгоор энэ �##�банд туша�##�д дуудаж томилсон юм бол доо
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Цагдаа хүн байж ингэж сэтгэл хөдлөлд автана гэж бхгүй. Хаана яаж хүрвэл ямар хэмжээний гэмтэл учирч болохыг мэдэж бгаа. Ийм ашиг сонирхолтой нөхдөөс болж доогуурах хувилдаан нь дээрх хүмүүсийн ажилд, нэр төрд, улсын урагшлах замд уяа болох юм даа
Болиочээ одоо хулгайч нар оровдуулэх PR хийдэг моод эхэлж байгаа муу…энэмуу голог гараа зусэж жужиглээ биз…тэдээд уучлах болж байна уу???
shunaliin tulam bolson usuhiin ulun archaagui har al p###aa uuriiguu hutgalj jujig tavij bsan huduunii haltar ork odoo meduulgeesee butsaj bgaa gesen jinhene l###r ats novsh
Энэ бол жинхэнэ хогийн гар ш тэ. Цагдаад байхдаа л хууль бус зүйлд орооцолдож байсан хүн
Эр хүн нүдэндээ давхраа оёулах муухай юмаа. Яг Хятад болчих юм.
Үхэхдээ үхэр буугаа тавьж бна уу.
iimerkhuu humuusiig burhan urshuug
Зайлуул хөөрхий утсан хүүхэлдэй. Цагдаагийн хурандаа гэсэн байх аа
Алдаржавхоангийн дүү юу их адилхан юмаа
sum svh ene 3 nuhurt yaliin uguud shorond yavuulah heregtei shvv
Шившгээ дэлгэж жүжиглэж бна даа!!!
Jujig bna Suhbaatar ene 2 hamsaatan yum bishuu
Tetgevert garsan uvuu l bna
Өсөхдөө өлөн байсан нөхдүүд, байнга өлөн байдаг!!!
Ман-ын хулгайч лaлaр
hurandaa tsoltoi shorongiin yltan
МАН-ын дүлзэнгүүд янз янзаар хэргээс бултах гэж оролдсон ч бултах аргагүй үнэн гэж байх юм даа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Нам шигээ арчаагүй нэгэн хүрээгээ тэлэх тусам ял нь хүндэрнэ гэдгийг гэнэт ойлгосон уу гэнэт ухаантан болож тэнэгтээд л аргагүй үнэнд ялагдаж хүлээсэн бололтой шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ман дотор иймэрхүү хөгийн түгжилүүд хар мянга байгаа шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ганхуяг ямар хамаагүй юм бна.
Хамгийн их будилаантай хор хутгасан нөхөр юм бишүү
Tsagdaa, shuuh, prokuror hereg alga. Eldev heregt bainga holbogdoh yum. uul ni ted huuli sahiulah uuregtei, getel uursduu bainga huuli zurchih yum daa.
Энэ аймаар баян нөхөр шд.
Орон гаран пи�####�
Өөрөө бүх муухай юмыг хийсэн хүн юм биш үү
Энэ хүнд.итгэлтгүй юм бна шүү
Энэ 1 б�##�иар жишиг тогтоод удлаа твикс хийхдээ б�##�иар эрүүл баригдаад ирэхээр их бие муутай болдог
ЭНЭ ЯАВ Ч СУМЬЯАБАЗАР, СҮХБААТАР НАРЫГ САЙДААСАА БУУХАД НЬ ЦОЧИРДООД ӨӨРИЙГӨӨ ХУТГАЛЦАН ГЭХ ШОУЧИН БАНЬД ХАХАХАХААХАХААХАХАХА ЭНЭ ТИЙМ ХҮН МӨН ҮҮ????????????????? ЭЭ ЧААВААСАА ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ ГЭЭД ӨӨРИЙГӨӨ ХУТГАЛЖ ҮХЭХЭЭС ӨӨР СОНГОЛТГҮЙ БОЛЧИХСОН СОЛОНГОС ДРАМ СОНГОДОГ УТГААРАА ЯВЧААД БАЙХАД ЧИНЬ ЭЭ ЧААВААСАА МАНАЙ ҮХЭЖ БАЙСАН ТӨР НЭРТЭЙ ХҮРЭЛ УХНА ЗАСАГИЙН БАЙЖ БАЙГААГ ХАРААРАЙ
Ямар ч хурандаагийн шинжгүй новш байна доо ... яаж яваад тэр цагдаагийн хурандаа болчдог байнаа.... цагдаад маш цөөхөн жил ажилласан гээ биздээ бүтэхгүйээ энэ шившиг