Нийгмийн

Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг Ганцмод боомтод ажиллаж байна

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, БЭТ-ийн багийн гишүүн Б.Анар, Х.Итгэлт, Г.Намчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг Ганцмод боомтод ажиллаж, хил холболтын төмөр замын ажлын явцтай танилцлаа.

Томилолтын хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээвэр (AGV)-ийн терминалыг 24 цагийн ажиллагаатай болгох, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо өдөрт 1500 байсныг 2000-2500 болгох, боомтын хүчин чадлыг бүрэн ашиглах, хоёр талын боомт, хил, гаалийн байгууллагуудтай хамтран татан авалтыг нэмэгдүүлэх туршилтыг 1 сарын хугацаанд хэрэгжүүлэх асуудлаар БНХАУ-ын талтай ярилцжээ.

Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг боомтуудад тулгарсан саад бэрхшээлийг арилгаж, экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button