Улс төрийн халуун сэдэв

Нүүрсний хулгайн ой санамж: Гурван жилийн өмнө эхлүүлсэн акцдаа Д.Амарбаясгалан өөрөө ороогдсон түүх

2022.10.26 – ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийж, ЭТТ ХК дээр зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, БЭТ томилов...

Одоогоос яг гурван жилийн өмнө “Нүүрсний хулгай” гэдэг сэдэв ингэж эхэлсэн, эхлүүлсэн. Бүрэн эрхт төлөөлөгч хэмээх албан тушаалын талаар анхлан ярилцах төдийгөөр хүлээн авсан ч яваандаа өргөн хэмжээний жагсаал руу хөтөлнө, Их хурал дээр сонсгол болно, бүр өнөөдөр ч сөхөгдөн яригдана гэж төсөөлөөгүй.

Тэр өдрүүдэд Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байв. МАН эв нэгдэлтэй байсан. Ээлж дараагийн акцаа “Эрдэнэт”-ийн 49, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан гэдгээр амжилттай хийж явсан. Гэвч “Нүүрсний хулгай” дээр бүдэрсэн нь өнөөдөр бүр тодорхой болж байна.

МАН-ын даргын маргаан яваандаа ахиад “Нүүрсний хулгай” дээр оччихлоо. Ерөөсөө энэ сэдвийг мухарлахгүй бол болохоо байв, УИХ-ын дарга ч орооцолдчихсон байна, үүний тулд ХЗДХ-ийн сайдаа ч сонсгол хийж байсан хүнээр нь тавья, сольё гэдэг санаачилгыг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргачихлаа. Нэг хүнийг “агнуулах”-аар ХЗДХ-ийн сайдаа солих хэмжээнд зарчмын, ёс зүйн ухралт хийтлээ нүүрсний асуудал дахин босож ирэх нь.

Энэ бүх цаглаврын хамгийн эхэнд бичигдэх Д.Амарбаясгалан өөрөө нүүрсний хулгайч болж таарсан юм уу. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үүнийг хамгийн тодорхой мэддэг ганц хүн үү. "Нүүрсний сонсгол" болж байхад Г.Занданшатар өөрөө Их хурлыг даргалж суугаагүй бил үү. “Нүүрсний хулгай” гэдэг сэдэв тэгвэл яг МАН дотор яаж явагдаад өнгөрсөн юм бэ гэж гайхах, эргэн харахад хүрээд байна.

Ой санамж: Д.Амарбаясгалангийн эхлүүлсэн акц Д.Амарбаясгалан руу эргээд чиглэх хүртэл

Тэгвэл, өрнөл тодорхой интервальд хуваагдах юм.

Нэг: Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөгжлийн банк гэсэн акцуудын үеэр ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдорж ажиллаж байсан. “Сахал” Д.Эрдэнэбилэгт угаас өштэй Ц.Нямдорж Л.Оюун-Эрдэнийн дэргэд байхдаа бахтайгаар Д.Эрдэнэбилэгийн хувьчлал ба концессын хэлбэрээр эзэмшиж байсан Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд хураан авч байлаа. Ингээд ажлаа өгсөн, оронд нь Д.Амарбаясгалан томилогддог нь 2022 оны наймдугаар сар. Тэр ингэж МАН-ын байрнаас төрд "ажилладаг" байснаа ЗГХЭГ-ын дарга болж, албан ёсоор төрийн хүн болсон юм.

Хоёр: Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын “гал тогоо”-нд ирээд хамгийн анх индэр дээр гарч хийсэн улс төрийн мэдэгдэл нь нүүрс. ЭТТ ХК дээр БЭТ томилоод л, араас нь Т.Доржханд “44 их наядын хулгай” гэдэг тооцооллыг гаргаж ирж яриад, энэ сэдэв анхаарлын төвд нэгэнтээ орсон.

Гурав: Ингээд жагсаал болсон, АТГ-аас 17 нэр зарласан, хоёр хүн шоронд явсан. Тэр үед Д.Амарбаясгалангийн зарласан акцад дэмжлэг үзүүлж, Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нүүрсний сонсгол явуулах захирамж гаргасан түүхтэй. Захирамжаа 2022 оны сүүлээр (жагсаалын дараахан) мэдэгдэж, 2023 оны зун албажуулсан. Тэр үед Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдын хувиар уг ажлын хэсгий нь ахалсан. Энэ сонсгол хийгдэхгүй маш удсан. Түр хорооны дарга Г.Ганболд элдвээр шалтаглаад хөдлөөгүй.

Дөрөв: Д.Сумъяабазар “Ногоон автобус” гэдгээр огцорлоо. Оронд нь Х.Нямбаатарыг Нийслэл рүү, А.Ариунзаяагийн хэлдгээр фронт руу илгээсэн. Ингээд Хөгжлийн банкны сонсголоор нийтэд ихээхэн танигдсан Б.Энхбаяр сайд болсон. Тэр томилогдсон дороо “Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хулгайч нартай тэмцэх тэмцлийн илд нь болно” гэж мэдэгдсэн. Б.Энхбаяр сайд боллоо, нөгөө жил орчим хөдлөөгүй нүүрсний сонсгол амь орсон. Тэр томилогдоод хэдхэн сарын дотор энэ ажлыг хийсэн юм.

Тав: Тодорхой хүрээнд яригдаад намжсан нүүрсний хулгайг Б.Энхбаяр баруун солгойгүй, энд тэндгүй аваачиж нялсан. Хэн нь хэзээ ч мэдэгдэхгүй сэтгүүлчийг хүртэл нүүрс тээврийн бизнестэй болгож цоллосон. Ингэхдээ Ухаа худаг, “Энержи ресурс”-ээс бусад бүх юм уу орсон. Д.Амарбаясгалан руу ч бас.

Г.Занданшатарын байгуулсан ажлын хэсгийг Х.Нямбаатарын оронд Б.Энхбаяр сайдын хувиар ахалж таараад, сонсгол удирдахдаа Д.Амарбаясгалантай дайн зарлачихсан нь үүнээс харагдаж байна. Гэхдээ их сонин. Тэр Л.Оюун-Эрдэнийн хулгайч нартай тэмцэх тэмцлийн илд болно гэсэн, тэгээд “Админерал”-ыг түүний зөвшөөрөлтэйгээр сонсголд ил ярьсан логик бол маш тодорхой харагддаг. Үүнийг одоо цаг дээр ч эргэж бодож болмоор...

Утгачилбал, сэдэв нь гарч ирснээс бүтэн жилийн дараа сонсгол болсон гэхээр энэ хооронд МАН дотор хэн нь хэнийхээ хулгайг илчлэх вэ гэсэн далд өрсөлдөөн явсаар байсныг илтгэж байгаа юм.

Х.Баттулгыг оффтейк гэрээгээр онилж, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг улс төрөөс холдуулах анхдагч зорилго

2022 он дуустал сэдэв халуун байсан. Жагсаал болж, жагсаалыг санхүүжүүлсэн мэдээлэл дэлгэгдэж, АТГ-аас энэ хэргийн хүрээнд 17 хүний нэрийг зарласан. Тэр 17-д Ардчилсан намаас Х.Баттулга, З.Энхболд, Ө.Шижир, А.Адъяасүрэн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нар, МАН-аас бол Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Б.Ганхуяг нар нэрлэгдсэн юм.

Нэрлэгдсэнээс ганцхан ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ял авсан бол нэлээд олонх нь одоо бүр парламентад орж ирээд сууж байна.

Мөн Б.Ганхуягтай хамаатаад Д.Амарбаясгалантай нэг үеийн хүчтэй улстөрч Т.Аюурсайхан шоронд орсон. Тэр хоригдохынхоо өмнө, УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд “Хэрэв намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайчдыг илчлэхэд зориулна” хэмээн мэдэгдсэн байдаг.

Нүүрс яг яаж хулгайлагдсан юм бэ гэж асуувал хариулт орон нутгийн Тавантолгой, мөргөцгийн асуудал, нүүрс тээврийн машин ба төмөр замын оффтейк гэрээний хүрээнд л эргэлдэж байлаа. Ялангуяа энэ үес Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээ хамгийн их анхаарал татаж, гэрээнүүд нууцаас анх гарсан. “Бодь”-ын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу гол чиглүүлэг очиж байсан. Тэр тэгээд замхарсан. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр л ял авсан, яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат хил гараад зугтсан. Төмөр зам барьсан Г.Удаанжаргалыг томчууд өөрсдөө л гадагш зугтаалгасан гэж уншигддаг.

Д.Амарбаясгалан яг юунд холбогддог вэ?

Харин Д.Амарбаясгалангийн асуудал өөрөө 2021 онд болсон. Ш.Раднаасэд “Амарбаясгалангүй Чулуунзагд, Чулуунзагдгүй Амарбаясгалан гэж үгүй” хэмээсэн. Яг энэ логикоор л тэр Бортээгийн гэрээт олборлогчоор шалгарсан МТАС түншлэл буюу “Админерал” компанид холбогддог. Тэр түншлэл маш анхаарал татах байдлаар тендерт шалгарсан байдаг.

  • М буюу “Монголиан контракт майнинг сервис”, Т буюу “Таван хур” ХХК-иуд нь хөрс хуулж, нүүрс олборлоно
  • А буюу “Админерал” нь нүүрс баяжуулна
  • С буюу “Спейшл майнинг сервис” ХХК нь өрөмдлөг, тэсэлгээ хийнэ гэж тохироод түүхий болон баяжуулсан нүүрсийг бас борлуулах үүрэг хүлээсэн байдаг.

Энэ түншлэлийг тендерт шалгаруулахын тулд гурван удаа сонгон шалгаруулалт зарласан. 715.9 тэрбумын өртөгтэй энэ тендерийг:

  • 2021.03.19-нд зарлаад “Холбогдох эрх бүхий газраас болиулсан” гэх үндэслэлээр хаасан
  • 2021.07.09-нд дахин зарлаад, хоёр компани, нэг түншлэл оролцоход аль нь ч шаардлага хангаагүй гээд цуцалсан. Үүнд МТАС-ийн “Монголиан контракт майнинг сервис”, “Спейшл майнинг сервис” хоёр нь “Өсөх зоос”-той нэг түншлэл болж оролцсон байсан
  • 2021.09.16-нд гурав дахь удаа зарлахын өмнө үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Шинэ үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн дөрвөн өөрчлөлт оруулсан. Жишээ нь хуурай ба нойтон хосолсон баяжуулах үйлдвэрийн шаардлагыг зөвхөн хуурай технологитой болгон шинэчилсэн байгаа юм. Мөн нүүрс борлуулах ханшид ч тодорхой өөрчлөлт оруулсан байдаг. Улмаар ганцхан МТАС түншлэл материал явуулж, түүнийг шалгаруулсан юм.

Нүүрсний сонсголын үеэр эдгээр мэдээлэл яригдсан бөгөөд хянаж үзэхэд МТАС түншлэлийн “Таван хур” санхүүгийн шаардлага хангахгүй байсан нь тодорхой болсон.

Ямартай ч “Админерал” нүүрс баяжуулах үйлдвэрээ барьсан. Бүх зүйл хэвийн үргэлжилсэн бол энэ түншлэл цаашид Бортээгийг олборлож, баяжуулж, борлуулаад явах байсан гэсэн үг юм.

“Админерал”-ын захирал нь МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах. Ийм учраас энэ түншлэлийг Бортээг дээр ажиллуулах гол лоббиг Ц.Чулуунзагд, Д.Амарбаясгалангийн хамт хийсэн юм биш биз гэсэн хардлага явдаг билээ.

Нүүрсний дуулианы үеэр уснаас “Бодь”-ын Д.Баясгалан хуурай гарсан. Д.Амарбаясгалан саяхан түүнийг дуулианаас холдуулах гэж “Админерал”-ын асуудлыг илчилсэн гэж хэлсэн. Анх манай мэдээллийн агентлаг уг агуулгыг бичсэн бөгөөд бидэнд лав Д.Баясгаланг дуулианаас хамгаалах зорилго байсангүй.

Цаг хугацаагаараа, Д.Амарбаясгалантай “Админерал”-ыг холбож харах, энэ өөрөө бөмбөг тэслэх сэдэв байсныг тэр өөрөө ч мэдэж байсан биз ээ. Саяхны кэйсээс л гэхэд, Л.Чулуунзагдыг саатуулсны дараа хачин их шаталттайгаар МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ Д.Амарбаясгалан зарлаатахсан.

Г.Занданшатарын өргөн барьсан Бортээгийг олборлох тогтоол

2025.09.30 - Ерөнхий сайд Г.Занданшатар "Нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байж болохгүй" гэж мэдэгдлээ. Ингээд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүнд холбогдсон баримт байгааг дурдаад, тэмцлийг үргэлжлүүлэхийн тулд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилно гэлээ.

Г.Занданшатар яагаад Д.Амарбаясгалан “машид” дургүй болов. Бага хурал дээр ам халан муудахдаа Г.Занданшатар “Намайг тойрогт унах ажлыг зохион байгуулсан” гэж тайлбарласан байгаа юм. Ямартай ч Г.Занданшатар Ерөнхий сайд болоод 2026 оны улсын төсвийн хамт Бортээгийг олборлох тогтоол оруулж ирсэн нь маш анхаарал татах өнцөг. Энэ үед МАН-ын даргаар хэн болох тухай асуудал ид халуунаар хэлэлцэгдэж байсан юм.

Бортээгийг олборлоно гэхээр өмнө нь олборлоно, баяжуулна, тээвэрлэнэ гэж тендерт шалгарсан нөгөө МТАС түншлэл, “Админерал” сөхөгдөхөөс аргагүй. Г.Занданшатар бол ийм учраас Д.Амарбаясгалан шуудхан МАН-ын дарга болохоор нэрээ дэвшүүлсэн гэж тайлбарлаж байна. Бүр УИХ-аас Засгийн газар МТАС түншлэлийн гэрээг цуцлах тогтоолыг Засгийн газарт өргөн барьсан ч Л.Оюун-Эрдэнэ хав дарсаар сонсгол хүргэсэн гэгдэж байгаа юм.

Харин нөгөө талаар МАН дотор үеийн хагарал үүсчихсэн байсантай холбоотой. Л.Оюун-Эрдэнийг унагах ажлыг ах нар нь хийсний дараа бууриа сахиж үлдсэн Д.Амарбаясгалан намын даргаа авах тохироо дөнгөж л таамаг төдий яригдаж байлаа.

Гэтэл нүүрсний сонсголын үеэр яригдаад байхад ч хөдлөөгүй хууль хяналтын байгууллага энэ үес, шууд Ц.Чулуунзагдыг саатуулсан. Д.Амарбаясгалан “Намайг намын даргад дэвшинэ гэхээр шууд АТГ-ыг гар хөлөө болгож байна. Иймд хувь хүн биш хууль засагладаг төртэй байхын төлөө би нэрээ дэвшүүлсэн” гэж тайлбарласан юм.

Одоо бол нүүрсний хулгай гол биш. Улс төр нь гол учраас нүүрсний хулгай дахин сөхөгдөж таарч байна. Б.Энхбаяр дахин ХЗДХ-ийн сайд болоод энэ сэдвийг мухарлах үүрэг авав бололтой. Харин нүүрсний хулгайн сэдвийг Д.Амарбаясгалан эхлүүлээд, Д.Амарбаясгалан дээр дуусах гэж байгаа өнгөрсөн цагийн өрнөл ийм байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
65 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene amarbaysgalan gj hun bugdiig hudlaa huurchee

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан өөрөө нүүрсний хулгайч байсан нь илт байна

Зочин
Зочин

Ard tumniig jagsuulaad daraa ni uuruu huivaldaj iddeg baisan yum bna

Зочин
Зочин

Шударга ёс ярьсан хүн өөрөө идсэн нь хамгийн эмгэнэлтэй

Зочин
Зочин

Ene bol zugeer neg huvia hicheesen pop show shde

Зочин
Зочин

Ард иргэдээр тоглосон нөхөр гэж харагдаж байна

Зочин
Зочин

amarbaysgalan uuruu ene hamgiin tom hulgaichin neg yum bishuu

Зочин
Зочин

МАН доторх хулгайч нар бие биенээ идэж дууслаа

Зочин
Зочин

Ard tumnii ner barij nuurs ideh gesen amjiltgui oroldlogo bna

Зочин
Зочин

МАН-ын нэрийг хамгийн их гутаасан хүмүүсийн нэг нь мөн

Зочин
Зочин

ene bol ard tumnee doromjilj bga neg tom toglolt

Зочин
Зочин

amarbayasgalan chin zugeer l shudarga bus luivarchin

Зочин
Зочин

hulgaich nar hoorondoo idej ehleheer iim bolno

Зочин
Зочин

ene amarbaysgalan gj hun ard tumniig huurch jagsaalt hiisen. daraa ni uuruu nuurs idej yavsan ni todorhoi. iim hulgaich yagaad odoog hurtel erh medeld yavaa yum bee

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан шударга дүр бүтээж байсан. Гэтэл нүүрсний хулгай дээр өөрөө холбогдоно гэж хэн ч төсөөлөөгүй. Улс төрчид үнэндээ бүгд ижил л байгаа нь харагдаж байна

Зочин
Зочин

amarbayasgalan shudarga yos gej ih yarihdaa sain. getel uuriinhuu nuursnii naimaa ilrehleheer bugd amand ni ortson shig dungaaraa duugui bolson. yaj iim hun dahiad ner devshdeg bna aa

Зочин
Зочин

Улс төрч хүн ёс зүйтэй байх ёстой. Гэтэл энэ нөхөр бол ард түмнээр тоглосон жүжигчин л байж. Одоо хариуцлага хүлээх ёстой

Зочин
Зочин

Нүүрсний хэрэг бол үнэн хэрэгтээ том мафи байсан. Амарбаясг�##�ан өөрөө энэ тогтолцооны нэг хэсэг байжээ. Ард түмнийг хуурсан хүмүүсийн нэг гэдэг нь ил тод болсон

Зочин
Зочин

amarbayasgalan ard irgediig toohgui zugeer l namiinhaa erh ashig harj yavdag. hunii ner hundeer togloj uuruu huljignasan. mongoliin turd iim novsh bh yostoi yu

Зочин
Зочин

Энэ хүн хулгайтай тэмцэгч мэт байсан ч эцэст нь өөрөө идэгч болсон. Улс төрийн карьераа аварна гэж бодсон байх. Гэхдээ одоо хэн ч итгэхгүй болсон

Зочин
Зочин

ard tumnii ner barij nuursnii naimaa hiij mungu ideh gj oroldson hun. amarbayasgalan bol zugeer l neg jijig show hiiheer huurtaj yavdag gar. odoo buh niigem oilgoson

Зочин
Зочин

ene hun zugeer l pop. hezee ch ard tumnii tuluu ajillahgui. bugdiig nuursnii hulgain toloo hiij yavsan ni todorhoi

Зочин
Зочин

Хууль тогтоогчид өөрсдөө хууль зөрчсөн нь ичгэвтэр. Амарбаясг�##�ан бол энэ явдлын тод жишээ. Ард түмэн ийм хүмүүсийг сонгохоо болих хэрэгтэй

Зочин
Зочин

amarbayasgalan chi hunii ner hundiig guitsed guitslee. nuursnii naimaand orood ta nar bugd neg shuudand. ard tumnee bitgii huurchee

Зочин
Зочин

Шударга дүр бүтээсэн жүжигчин төдий л хүн байж. Нүүрсний хулгайг илчилнэ гэснээ өөрөө холбогдоно гэдэг эмгэнэлтэй. Энэ бол улс төрийн ялзр�##�ын илрэл

Зочин
Зочин

Улс төрд эрүүл уур амьсг�##� байх ёстой. Гэтэл ийм хүмүүс ард түмнээр тоглодог. Нүүрсний хэрэг бол Амарбаясг�##�ангийн нэрийг бүрмөсөн унагасан

Зочин
Зочин

ard tumnii mungiig idej idchiheed odoo uls turiin darga boloh gj zutgene. ene hun zugeer l luivarchin. nuursnii hergiig hezee ch tseverlehgui

Зочин
Зочин

Ард түмний итгэлийг �##�дсан хүн бол улс төрд байж болохгүй. Амарбаясг�##�ан бол хамгийн тод жишээ. Нүүрсний хэрэг түүнийг илчилсэн

Зочин
Зочин

ene gar zugeer l namiin mafia. ard tumniig hezee ch toohgui. nuursnii hergiig shalgahad uuruu barigdaj duussan

Зочин
Зочин

Улс төрийн амл�##�таа хэзээ ч биелүүлээгүй хүн. Шударга дүрд тоглож ирсэн ч үнэн царай нь ил болсон. Амарбаясг�##�ан одоо улс төрөөс гарах ёстой

Зочин
Зочин

amarbayasgalan chuhamdaa ard irgediig huurj jujig togloson. nuursnii hulgai gej ih yum yarisan ch uuriinhuu idej uusan ni ilreed bn. iim hun deer ard tumen itgeh uu

Зочин
Зочин

Улс төрч хүн ёс суртахуунтай байх ёстой. Амарбаясг�##�ангийн үйлдэл бол үүний эсрэг. Нүүрсний хэрэг дээр тэр өөрийгөө бүрэн илчилсэн

Зочин
Зочин

ene hunii yrij baisan buh ug hudlaa bolson. nuursnii hereg deer bugd unend garch bn. amarbayasgalan ch ter hulgaich nariin neg

Зочин
Зочин

amarbayasgalan luivarchin gedeg ni todorhoi. ard tumnii mungiig idej suusan hun yaj turiin darga boloh ve. zugeer l z##lah heregtei

Зочин
Зочин

Хууль хян�##�тын байгууллагыг улс төрийн хэрэгсэл болгосон. Энэ бол хамгийн том урв�##�т. Ард иргэдийн итгэлийг �##�дсан нь гарцаагүй

Зочин
Зочин

ene nuursnii hulgaig amarbayasgalan uuruu ehluulsen. odoo ch uuruu holbogdoj duuslaa. ene bol jinhene emgenel

Зочин
Зочин

Нүүрсний хэрэг бол зөвхөн эдийн засгийн биш, ёс зүйн хямр�##�. Амарбаясг�##�ан бол энэ асуудлын гол дүр. Одоо түүний улс төр дуусгавар болох ёстой

Зочин
Зочин

Бүх асууд�##� өөрөө өөрийгөө илчилж байдаг. Амарбаясг�##�ан бол нүүрсний хулгайн хамгийн том жишээ. Улс төрийн тоглолт нь дууссан

Зочин
Зочин

ene bol zugeer l nuursnii jujig. amarbayasgalan pop bna gj bodson chin hulgaichiin neg bolj ilreed bn. ard tumnii nerend tom doromj

Зочин
Зочин

Ард түмнийг хуурсан нөхөр гэж харж байна. Шударга дүр бүтээсэн ч үнэн царай нь хулгайч. Энэ бол Монголын улс төрийн өвчин

Зочин
Зочин

amarbayasgalan chi MANii mafiin gol tsereg shig bna. nuursnii hulgai deer bugd ilchlegdsen. ard tumen odoo chamd itgehgui

Зочин
Зочин

Хэрэв шударга ёс гэж байдаг бол Амарбаясг�##�ан хариуцлага хүлээх ёстой. Энэ бол улс төрийн тоглоом биш. Үндэсний хэмжээний гэмт хэрэг

Зочин
Зочин

Нүүрсний сонсгол бол улс төрийн шоу биш, том баримт байсан. Тэр баримтуудын нэгэнд Амарбаясг�##�ан холбогдсон нь эргэлзээгүй. Энэ хүн одоо огцрох ёстой

Зочин
Зочин

amarbayasgalan bugd shudarga yos geed yariad bsan. getel uuruu l hulgaichin neg bolj ilchlegdlee. ard tumniig huurchee

Зочин
Зочин

Түүх хэзээ ч худлаа хэлдэггүй. Нүүрсний хэрэг эцэстээ Амарбаясг�##�анг өөрийг нь илчилсэн. Энэ бол хууль ёсны үйл явц

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан өөрөө нүүрсний хулгайд оролцсон нь үнэн бол ард иргэдийг доромжилсон хэрэг. Бусдыг буруутгаж попорч байж өөрөө баригдлаа. Энэ хүн улс төрөөс �######�сан нь дээр

Зочин
Зочин

Amarbayasgalan uuruu “shudarga” gsn ner zuuj yavsan. Odoo harin tednii jujig unaj, ard tumnii itgel duuslaa. Ingeed MAN-d itgeh hun bhgui boljee

Зочин
Зочин

Энэ нөхөр төрийн �##�быг хувийн бизнес шигээ ашигласан байна. Нүүрсний сонсгол нэрээр шоу хийсэн ч өөрийнх нь булхай ил гарсан. Одоо хууль шүүх л үг хэлнэ дээ

Зочин
Зочин

Amarbayasgalan chin MAN-ii dotood mafiin neg hun. Ene nuursnii hulgaichid bugd hoorondoo holbogdson gej ard tumen medej bgaa. Odoo bugdiig n il bolgoh heregtei

Зочин
Зочин

Шударга ёс ярьсан хүн өөрөө нүүрс идчихсэн бол үнэхээр инээдтэй. Ард иргэдийг итгүүлж, өөрийгөө хамга�##�ах гэж жүжиг тоглосон нь ойлгомжтой. Энэ бол улс төрийн дампуур�##�

Холбоотой мэдээ

Back to top button