Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Японы Ерөнхий сайд Ишиба шил хамгийн зохидог улстөрчөөр тодров

Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү лхагва гарагт /2025.10.01/ шил хамгийн сайн зохидог улстөрчөөр тодорсон байна. 68 настай тэрбээр ажлаа хүлээн аваад нэг гаруй жилийн дараа ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Түүний удирдлага дор Либерал Ардчилсан нам нь хэд хэдэн гол сонгууль ялагдал хүлээсэн тул ажлаа хүлээлгэн өгөх болсон юм.

Шагналыг гардуулж өгсөн Рюүтаро Хашимото хэлэхдээ, сүүлийн 29 жилд тус шагналыг ерөнхий сайдаар ажиллаж байхдаа авсан анхны хүн Ишиба боллоо гэжээ. Тус шагналыг хүлээн авсныхаа дараа Ишиба “Амьдралд заримдаа сайхан зүйл тохиолддог” гэж хэлээд ийм шагнал хүлээн авсан нь гэнэтийн явдал байлаа хэмээсэн байна.

Тэрбээр өнгөрсөн жил Либерал Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөхдөө нүдний шил зүүж эхэлсэн юм. Нүдний шил зүүснээр түүний дүр төрх зөөлөрнө гэж түүний зөвлөхүүд зөвлөсөн аж. Ишиба “Айж, сүрдэм биш байдлаар хүмүүст итгэл төрүүлэх нь чухал” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button