“Милан кортина 2026” Өвлийн олимпын наадамд Монгол тамирчид Испанийн Kelme брэндээр гоёно

Ирэх оны 2 дугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина хотуудад зохион байгуулагдах Өвлийн XXV Олимпын наадамд Монгол улс Гүйлтийн цанын төрлөөр 2 тамирчин оролцох эрх аваад байгаа.
“Милан Кортина 2026” Өвлийн Олимпын наадамд оролцох баг тамирчдыг Испани улсын Келме брэндийн спортын хувцсаар ивээн тэтгэх гэрээг өнөөдөр үзэглэлээ.
Уг ёслолын ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЗГХА-БТСУХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Э. Билэгт, “Грийн Амиго” ХХК-ий ерөнхий захирал Н. Амартүвшин нарын албаны бусад хүмүүс оролцов.
Келме брэнд нь 1963 онд Испани улсад байгуулагдаж, 50 гаруй улсад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсад 2022 оноос хойш “Грийн Амиго” ХХК албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлжээ. Тус брэнд нь “Канвон 2024” Залуучуудын өвлийн олимпын наадам, “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчдыг ивээн тэтгэн хамтран ажиллаж байсан түүхтэй билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.