УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Г.Занданшатар ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүй баримтгүй, увайгүйгээр гүтгэлэг явуулж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.10.02/ 17.00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Улс төрийн халуун өдрүүд үргэлжилж байна. МАН-ын даргад би нэр дэвшихдээ хувь хүн биш хууль засагладаг төр бий болгохын төлөө, МАН-ыг хамтын удирдлагын байгууллага хэвээр нь хадгалахын төлөө зорьсон. Бага хурлын гишүүдийн үнэмлэхүй олонхын саналаар би МАН-ын даргаар сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас үндэслэлгүй, баримтгүй зүйлүүдээр гүтгэж эхэллээ.

Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэвч гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулж, бойкотолж байна. Тод жишээ гэвэл өнөөдөр 15.00 цагаас ХЗБХ хуралдах байсан. Гүйцэтгэх засаглалаас авч байгаа дарамтын улмаас хуралдуулсангүй. 10 гишүүний ирцтэйгээр хоёр цаг хүлээгээд хурал болсонгүй. Миний хувьд ХЗБХ-ны даргатай зөвшилцөн, цагдаагийн байгууллагын удирдлагуудын хамт өнөөдөр үүсээд байгаа асуудлаар мэдээлэл авах нь зүйтэй гэж үзээд байсан юм. Харамсалтай нь бойкотлогдлоо.

Дээр нь намайг гүтгэсэн этгээдүүд ирээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Ор үндэсгүй гүтгэлгүүдийн талаар ярихыг хүсэж байна. Хоёр жил намайг нүүрсний хулгайч мэтээр зарлаж, гүтгэж ирлээ. Хууль хяналтын байгууллагаар шалгагдах нь битгий хэл нотлогдох нөхцөл байхгүй. Гэвч МАН-ын даргад нэр дэвшсэнээс хойш энэ үйл ажиллагаа илтэд идэвхэжлээ. Улс төрийн дарангуйлал Монголд бүрэн тогтсоныг өнөөдөр би өөрийн биеэр мэдэрч байна. Хууль хяналтын байгууллага ч үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болжээ.

Хоёр өдрийн өмнө Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж байгаагаа Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулахгүйгээр зарласан. Намайг өнгөрсөн хоёр жилийн турш ямар зорилгоор нүүрсчин болгох гэж гүтгэсний учир тайлагдсан. ХЗДХ-ийн сайдын албан тушаалаар тэр шагнуулж байгааг Монголын ард түмэн харж авсан байх аа. Би өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад дуудагдсан, гэрчийн мэдүүлэг өгсөн зүйл нэг ч үгүй ээ. Сүүлийн өдрүүдэд улс төрийн өндөр албан тушаалтай, хариуцлагатай этгээдүүд гүжир гүтгэлэг хийж, төөрөгдүүлж байгаа нь ардчилсан Монгол Улсын парламентын засаглалд аюул учирсны дохио. Энэ асуудал өнөөдөр миний, маргааш та бүгдийн асуудал болно.

Парламентад суудалтай намууд ч аливаа асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Мэдээж улс төрийн өрсөлдөөн явна. Гэхдээ баримт нотолгоонд суурилаагүй зүйлээр УИХ-ын үйл ажиллагаа доголдож болохгүй. Би АН-ын улс төрийн зөвлөл, бүлгээс гаргасан шаардлагыг хүндэтгэж байгаа. Гэвч өнөөдөр Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн, АН-ын бүлэг намайг оруулж албан ёсоор тайлбар хийлгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Би 09.29-ний өдөр ЦЕГ-т гомдол гаргасан. Намайг хүн амины хэрэгт гүтгэсэн асуудлаар. Энэ хэргийн явц ямар байгаа, иргэн Амарбаясгалан холбоотой эсэхийг бичгээр хариулж өгнө үү гэж хүссэн. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт энэ асуудлыг яаравчилж өгөөрэй гэж хандсан. Магадгүй үүнээс болж түүнийг сайдаас чөлөөлөх, магадгүй Д.Амарбаясгаланд ЦЕГ-аас хариу өгүүлэхгүйн тулд хуулийн байгууллагыг дарамтлах асуудал гарлаа. Өнөөдөр ХЗБХ-ны хурал зарлагдсаны хүчинд хариу ирлээ. Талийгаачид холбогдох хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан бичиг ирсэн байна. Энэ баримтад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс прокурор татгалзсан нь бий.

Д.Амарбаясгаланд ЦЕГ-аас өгсөн хариу

30 сая ам.долларыг ковидын үед хилээр оруулж ирсэн, баримтыг нь мэдэх хүнийг “нухчихсан” гэж гүтгэснийг та бүгд мэднэ. Албан тушаалд дуртай байж болно. Гэвч эцэг хүний хувьд баймгүй ёс зүй. Энэ хэрэг прокурорын түвшинд бүрэн хаагдсан байна. Талийгаачийн ар гэрийнхэн Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад олон баримтыг тамга тэмдэгтэй нь ирүүлжээ. УИХ-ын гишүүдийн улс төрийн байр сууриа илэрхийлэх эрх чөлөө гэдэг амин чухал. Хоёр их гүрний дунд оршдог манай улс хүний эрхийг л дээдлэх ёстой.

126 гишүүнтэй парламент бүрдсэн үндсэн шалтгаан энд л бий. Парламентын засаглалаас хэзээ ч ухарч болохгүй. Өнөөдөр хуулийн байгууллага ажиллахад маш хүнд байна. Тэдэнд очиж байгаа улс төрийн дарамтаас зэвүүцэн жигшиж байна.

Би энэ дунд хүч мөхөстөж байгаагаа бас хэлмээр байна” хэмээлээ.


-Та хэзээ Их хурлыг хэвийн удирдах вэ, АН-ын бүлгээс асуудал нэг тийш болтол чуулганы хуралдааныг удирдахгүй байх шаардлага тавьсан шүү дээ?

-Тайлбар хийх шаардлага ирүүлсэн. Тийм учраас О.Цогтгэрэл даргад хандаж, намынхаа бүлгийг хуралдуулахыг хүсэж байна. Би албан ёсны тайлбар өгч, төрийн үйл хэргийг доголдуулмааргүй байгааг хэлье. Гүйцэтгэх засаглал парламентаас сонгогддог. Атал надаар дамжуулж парламентад халдаж байгаа үйлдлээ зогсоохыг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүсэж байна.

-Та ЖДҮХС-гийн асуудалд холбогдсон хүмүүсийг намаасаа хөөж байсан, одоо асуудал тан дээр яригдаж байгаа юм биш үү?

-Огт холбогдоогүй, гэрчийн мэдүүлэг ч өгч үзээгүй хэрэгт хүнийг холбодгоо боль. Би ХХААХҮЯ-тай хамтарч буй хүмүүс намайг гүтгэж байгааг ч бас мэдэж байна. Гэхдээ би хэвлэлийн эрх чөлөөнд хэзээ ч халдахгүй. Ерөнхий сайдын дарангуйлал тогтож хэзээ ч болохгүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

-УДШ таныг намын даргаар бүртгэх болов уу?

-УДШ-д хандахаар баримт материалаа бүрдүүлж байгаа. Хэрэв улс төрийн нөлөө орохгүй бол намайг бүртгэх бүх баримт бий. Улс төрийн намын тухай хуулиар намын даргыг сонгохдоо нэг хүн байсан ч нууцаар саналаа өгдөг. МАН хоёр шатны санал хураалт явуулсан. Хоёр дахь санал хураалтаар 86.5 хувийн санал авч сонгогдсон гэдгээ хэлье.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ луйварчин ичих үхээсэй. Аюурсайхан,Ганхуяг гэж 2 хулгайч нүүрсний хулгайчуудаа зарлахгүй заваарсан новшнууд ш. Түүнийхээ шанд хөнгөн ял авсан. Ингэж шүүсэн нэр зүүхийг БОЛЬ.

Дэл
Дэл

Тэгээд гонгиноод байхын оронд ш�##�гуулах хэрэгтэй байна даа буруу бол хэргээ хүлээ үгүй бол гүтгэсэн гээд л цаад хүмүүсээ шоронд хийгээч

Zochin
Zochin

Jdy s ah n zeel avsan bdg bizde bas adminarl chin hamaatai kompani n bsn u manaihaan

Зочин
Зочин

Монгол жижигхэн Бүгд л нүүрстэй хамаар�##�тайг чинь мэдэж л бн

Зочин
Зочин

За чи ш�##�гуулаа

Зочин
Зочин

Ингэж байхаар нэр цэвэр гээд ш�##�гуулчихаач дээ

Холбоотой мэдээ

Back to top button