Гадаад мэдээДЭЛХИЙ

Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ

Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр эрэгтэй амь үрэгдсэн байна. Еврей шашны хамгийн ариун баяруудын нэг болох Ёом Киппурийн өдрөөр тус халдлага болсон гэж Манчестерийн цагдаагийн алба мэдэгджээ.

Цагдаа нар мэдэгдсэнээр Манчестер хотын Крампсал дүүрэг дэх Еврей сүмийн ойролцоо хэрэгтэн явган явж байсан хүнийг машинаар мөргөж, хамгаалалтын алба хаагчийг хутгалсан байна. Тэсрэх төхөөрөмжтэй мэт хантааж өмссөн сэжигтнийг буутай офицерүүд газар дээр нь буудаж хөнөөжээ. Хэрэгтнийг 35 настай Жихад аль-Шамие нэртэй Сири гаралтай хүн байсан гэж цагдаа нар тогтоосон байна.

Хэргийн газарт тэсрэх бөмбөг устгах багийг дуудсан ч дараа нь түүний өмсөж байсан төхөөрөмж дэлбэрэх боломжгүй байсныг илрүүлжээ. Их Британийн терроризмых эсрэг хамгийн өндөр албан тушаалтан Лоуренс Тэйлор мэдэгдэл хийхдээ тус хэргийг террорист ажиллагаа гэж зарласан хэмээсэн юм. 30 гаруй насны хоёр эрэгтэй, 60 насны нэг эмэгтэйг тэрхүү хэргийг төлөвлөн, бэлтгэх ажилд оролцсон хэргээр баривчилжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button