ЭДИЙН ЗАСАГ

Мөнгөний бодлого 2026: Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, чанаргүй зээлийг бууруулна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барьсан билээ.

Үүнд, ирэх онд банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахаар банкны өөрийн хөрөнгийн бүтэц, бүрэлдэхүүнийг үр ашигтай байдлаар төрөлжүүлэн банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хяналт шалгалтын олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх аж.

Мөн Монгол Улсын эрсдлийн үнэлгээ болон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын зөвлөмж стандартуудын өөрийн үнэлгээний үр дүнд суурилан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлогыг шинэчилнэ хэмээн тусгажээ. Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, үнэлгээний үр дүнд тулгуурлан шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах, чанаргүй зээлийг бууруулах хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд банкны зээл олголтын нөхцөл, шаардлагыг судалж, зээлдэгчийн хэрэгцээ, салбарын онцлогт нийцсэн зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын арга хэмжээг боловсруулах юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button