Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгална
Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэг нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.
Жилийн инфляц 2024 оны 10 дугаар сард 7.0 хувьтай байсан бол 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өслөө. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ 10 дугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол 11 дүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна. Цахилгааны үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлж байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөнийг дагасан дам нөлөө болон төсөв тэлж, эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна. Эдгээрийн нөлөөгөөр ирэх оны эхний хагаст инфляц эрчимжиж, түүнээс хойш эргэн саарч эхлэх хүлээлттэй байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.