УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Д.Амарбаясгалантай У.Хүрэлсүх түр эвсэж "жүжиглэсэн" завшааныг ашиглагч нь Г.Занданшатар байлаа

МАН-ын Бага хурал өнгөрөгч амралтын өдөр болж, даргаараа Д.Амарбаясгаланг сонгосон. Үүнээс хойш өрнөсөн үйл явцуудыг тайлбарлан хүргэж байна.

-Д.Амарбаясгалантай Ерөнхийлөгч долоо хоног хүрэхгүй хугацаанд л гар барьсан жүжиг тоглож үзүүлэв-

"Ерөнхийлөгч намайг дарамтлаад байгаа зүйл үгүй" агуулгаар мэдэгдэл хийснээсээ хойш Д.Амарбаясгалан хөөрөлгөн байдалд шилжсэн. Үүний өмнө байсхийгээд л мэдэгдэл гарган, Л.Чулуунзагдыг "ачуулж", хувь хүнээрээ шаталтын байдалд байв. Харин Бага хурлаас хойших долоо хоног түүнд амар байсангүй. Эхний өдрүүдэд ч яахав, МАН-ын үүр, хороодоос дэмжсэн захидлуудаар булуулан, АН-аас бусад улс төрийн намууд түүнд баяр хүргэсэн.

Гэхдээ энэ баярын мэдээтэй хөөс удаан үргэлжилсэнгүй.

Учир нь, Д.Амарбаясгалангийн ялалтыг Г.Занданшатар хүлээн зөвшөөрсөнгүй.

Үүнийгээ баталж "Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо" гэж зарлалаа. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хавар “Харамсалтайгаар энэ Засгийн газар огцорлоо” хэмээн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх санал хураалт явагдаагүй байхад чуулганы танхимд зарласантай агаар нэг үйлдэл байв. Хүч хэрэглэж, асуудлыг эргүүлэхийнхээ өмнө МАН-ын томчууд ирээдүй цагт гарах, гаргах шийдвэрээ ингээд зарлачихдаг болжээ.

Энэ өдрүүдэд улс төрийн хүрээнд хэд хэдэн нюанс тодорхой болсны нэг нь, Д.Амарбаясгалантай Ерөнхийлөгч шуудхан гар барьчхаагүй явдал. Харин ч эсрэгээрээ Г.Занданшатар талдаа, МАН-ын Зүүний хүчний холбоо буюу 1970 оныхонд бат зогсож байгаа гэдгээ харуулж, парламентын нэлээд хэсэг ах нараа налах шинжтэй болж ирэв.

Үнэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Амарбаясгалантай гар барьсан бол "Их хурлаараа намын даргын асуудлаа шийдэх ёстой" гэх байр суурийг Б.Батцэцэг сайд амнаасаа унагахгүй байв. Г.Занданшатар ч ийм өөртөө итгэлтэйгээр нүүдэл хийхгүй байлаа. МАН-ын дотоод хүчнүүдээс илүү АН шуудхан Д.Амарбаясгалангийн эсрэг зогсож эхэлснийг Ерөнхийлөгчийн нөлөөллөөс ангид харах боломжгүй юм. Учир нь, ...

-Ажлын 14 хоногт УДШ-д бүртгүүлсэн О.Цогтгэрэлийн замаар Д.Амарбаясгалан алхахгүй нь-

АН-ын даргаар О.Цогтгэрэл 2025.08.31-ны өдөр томилогдож, ажлын 14 хоногийн дараа УДШ түүнийг албажуулсан. Харин МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд 2025.11.15-нд болох Их хурал хүртэлх ажлын 35 хоног байв.

Зохицуулалтаараа бол УДШ 60 хоногт багтаан шийдэх учиртай. Тэгэхээр МАН-ын Их хурал хүртэл Д.Амарбаясгалан дээр гүрийх боломж УДШ-д байна. Шуудхан бүртгэчих ч боломж бий. Мэдээж Д.Амарбаясгалангийн хувьд намынхаа Их хуралд орохдоо Дээд шүүхээр бүртгүүлчихсэн байвал сайн.

Ийм цаг хугацааны хайчийг хааш эргүүлэх нь харин Ерөнхийлөгчийн асуудал. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийн бүртгэлийг маналзуулсан шигээ Д.Амарбаясгаланг хурдан бүртгүүлчих боломж ганц түүнд л байгаа юм.

Гэвчиг Бага хурлын өмнө "Ерөнхийлөгчийн дэмжлэггүй боллоо" гэгдсэн Г.Занданшатар долоо хоногийн турш улс төрийн хожилтой тоглоом эхлүүлэн, АН үүнийг нь шууд дэмжигч болчихлоо. АН ийм байгаа нь, О.Цогтгэрэл УДШ дээр гэрлийн хурдаар намын дарга хэмээн бүртгэлжсэнтэй холбоотой байж болохуйц. Тэр ҮБХ-ны хурлын өмнө бүлгийн даргаа Л.Гантөмөрт өгөх тохироо хийсэн байдаг. Гэвчиг эдүгээ бүлгээ ч намаа ч зэрэг удирдаж, шуудхан парламентын тамхимаас гишүүдээ дагуулаад орхиод гарч байна.

Энэ чигээрээ Их хурал хүртэл МАН дотооддоо үзэлцэж, АН улс төрийн хүчний хувьд шуудхан Ерөнхийлөгч ба Г.Занданшатарын талд гарвал парламентын үйл ажиллагаа ч тасалдах нь ээ. Гүйцэтгэх засаглалын танхимын бүрэлдэхүүнд Б.Энхбаярыг оруулах эсэх асуудлыг Д.Амарбаясгалан процессын хуулиар нь парламент дээр гацаавал улам ч ойлгомжгүй байдал үүсэх нь.

-Ялсан, ялагдсан байр суурь нь солигдсон Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг Ерөнхийлөгчөөр "загнуулцгаая"-

Уг нь Д.Амарбаясгалан ялсан. Гэвчиг ялагдсан дүрээр долоо хоногийг өндөрлүүлэв. Г.Занданшатар ялагдсан, гэвчиг бүхний эзэн мэт эрхшээлээр тоглолтыг гартаа авлаа.

ЭТТ-н эзэмшлийн бүлэг ордын талбайд МАН-ын генсекийн зөвлөх нэг нөхрийн ах гадны иргэнтэй хамтран, компани байгуулаад, үйлдвэр бариад эхэлснийг хэдэн жилийн өмнө л шалгачих учиртай байлаа. Гэвч МАН нэгэн цул агуулгаар ийм үйлдэл хийгээгүй, харин ч уг баримтыг гаргасан хэвлэлийг элдэвчилсээр өдийг хүрсэн. Одоо гэнэт нүүрсний хулгайн асуудлыг Г.Занданшатар барьж авсныг улс төртэй холбон харахаас өөр аргагүй юм.

Г.Занданшатар ялагдсан ч ялсан мэт яваа нь Д.Амарбаясгаланг буруутгаж болох, олон нийтийн хандлагыг эргүүлж чадах тодорхой асуудлууд байгаа учраас ийм нүүдлүүд хийж байгаа. Харин "Би нүүрсний хэрэгт огт хамаагүй" гэж Д.Амарбаясгалан мянгантаа орилоод ч АН-ын парламентын танхимыг орхин гарч байгаа үйлдлийг зогсоохгүй.

Ийм эгзэг дээр Ерөнхийлөгч нам бус байдлаар үгүйлэгдэж эхлэв. Нэгэн цагт бүдүүн, нарийн царигийн маргаан дэгдэхэд Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн хувиар Ц.Элбэгдорж дуудаж загнаж байсан шиг. "Намынхаа хэрүүлийг Тусгаар тогтнолын ордонд хийгээд, Төрийн ажлыг ордонд хэвийн хий" гэж Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг "загнах" шаардлага үүслээ, төрийн тэргүүний хувиар.

Нөгөө талд Г.Занданшатарт Засгийн газрын зарим сайд нараа сэлгээд, цаашаа хэсэг явах сонголт. Д.Амарбаясгаланд спикерийн суудлаараа тодорхой тохироо хийх боломжууд бий. Тэд үүнийгээ урьтал болгон ашигласангүй. Тэгэхээр нэг дор сууж, тэд амархан эвсэхгүй нь. Ийм завшааныг "Ах нь тохироо хийгээд өгье" гэх С.Баяр шиг өвгөчүүл ашиглах гэж үзэхээс ч чахав. Тэд хоёулаа л хэн нэг том модонд идүүлэхэд ойрхон явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Amarbayasgalan dandaa hulsnii zahidlaar ner hundee avrah geed ulam l doosh orood baina, ard tumniig huurah gedgiig bol hezee ch uuchilku

Зочин
Зочин

Дотоодын хэрүүлээ шийдэж чадахгүй байгаа хүмүүс улс орныг удирдаж чадна гэдэгт итгэх аргагүй байна, ард түмнээ ингэж доромжилж болохгүй

Зочин
Зочин

Amarbayasgalan, hamsaatanuud ni namaa ashig honjonii talbar bolgoson n todorhoi, yamar ch shinechlel haragdaagui

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болчихоор шууд сандарч, хэвлэлээр мэдэгдэл хийж давхидаг нь удирдагч хүний шинж огт биш

Зочин
Зочин

Занданшатар дор нь илүү туршлагатай тоглолт хийж чаддагийг харуулсан, Амарбаясг�##�ан харин хөөрсөн мэдэгдэлээс цаашгүй үлдлээ

Зочин
Зочин

Amarbayasgalan buhniig daramt, huchind tuilshruulj boddog, uul ni tsegtsen bodlogo heregtei gej ard tumen huleej bgaa

Зочин
Зочин

Amarbayasgalan bol turshlaga muutai huniig darga bolgoh yamar ayultai gedgiig haruulj bn, zugeer l darga gej ner avah gej guigeed bgm shig

Зочин
Зочин

Amarbayasgalan ooriigoo zugeer l turshiltand oruulsan shig bolgochihloo, daraagiin aldaandaa bur moson unana

Зочин
Зочин

Amarbayasgalan uuriin hamsaatanuudtai niilj zugeer l suudaldaa zuuraldsan, ard tumnii toloo neg ch zuil hiigeegui

Зочин
Зочин

Amarbayasgalan niitiin ur dundaa bodoh bish zuvhun huviin ashig sonirholiin toloo toglolt hiigeed bna

Зочин
Зочин

Ерөнхийлөгчтэй гар барихгүй байгаа нь өөрөө дохио, Амарбаясг�##�ан үнэхээр итгэл төрүүлэхгүй байгаа нь илэрхий боллоо

Зочин
Зочин

Amarbayasgalan namdaa ch g###gdood, ard tumend ch unah zamdaa yavaa, zugeer l suudlaa avah gej ulairch bna

Зочин
Зочин

Хэдхэн захидлаар бүх ард түмэн дэмжээд байна гэж ойлгуулах нь худлаа шоу, хүмүүс �##�ь хэдийн түүнийг тоохоо больсон

Зочин
Зочин

Amarbayasgalan ooriigoo avaad yavchih chadvargui, zugeer l togloom dund suudlaa aldsan hun

Зочин
Зочин

Бүхнийг Занданшатар зохицуулж, удирдаж байгаа нь харин ч улс төрд туршлага чух�##� гэдгийг харуулж өглөө

Зочин
Зочин

Amarbayasgalan bol zuvhun darga ner avah gej ulairch, hamsaatnaa daguulaad tsag hugatsaa urj bn, ard tumend yamar ch benefit alga

Зочин
Зочин

Нүүрсний асуудлыг гэнэт сөхөж гаргаж ирэхээр тэр айж сандарч эхэлж байгаа нь өөрөө нэг л сэжигтэй харагдаж байна

Зочин
Зочин

Amarbayasgalan ard tumend yamar negen naidvar uguhgui, zugeer l nam dotorh heruuleer shou hiij bn

Зочин
Зочин

Улс төрийн тоглолт дээр ялагдсан мөртлөө өөрийгөө ялсан мэт ойлгуулах гэж байгаа нь бүр ч инээдтэй харагдуулж байна

Зочин
Зочин

Amarbayasgalan zugeer l hunduur ajild unaj, turshlaga medleggui hun gdgee haruulj ogloo, ard tumnii itgel avahgui ee

Зочин
Зочин

Их хурлын өмнөх энэ маргаан Амарбаясг�##�анд ашиг биш харин ч бүр нэр хүндийг нь унагаж байна

Зочин
Зочин

Amarbayasgalan hamsaatanuud ni bol zuvhun avilga, ashig sonirholiin toloo togloj bgaa humuus, uls tur gej buhniig toglolt bolgov

Зочин
Зочин

Зөвхөн өөрийгөө өмөөрч хэвлэлээр орилж явахаас цаашгүй байгаа нь намын дарга гэхэд үнэхээр ичгэвтэр зүйл

Зочин
Зочин

Amarbayasgalan uuruu bolon naiz nuhduud n ard tumnii itgel aldchihsan, iimerhuu hund yaj nam udirdah ve

Зочин
Зочин

Ард түмэн одоо хэний нь үнэн, хэний нь худлыг ялгаж хараад сурчихсан, Амарбаясг�##�ангийн хиймэл жүжгийг ойлгохгүй хүн үлдэхгүй

Зочин
Зочин

Amarbayasgalan zugeer l show hiigeed suudalaa barih gesen, gehdee ali ert suudlaa aldaj duusna

ЗочинГүүд
ЗочинГүүд

Яагаад Оюунэрдэнэ, Амарбаясг�##�ан, Алтанхуяг , Алтангэрэл, Номтойбаяр, Мөнхбаясг�##�ан гэсэн олон гишүүд хувь хүн биш хууль засагладаг шударга төртэй баймаар байна гэж яриад байгаа юм харин Занданшатар, Батцэцэг, Б.Энхбаяр нар хүн засагладаг дээд ноён шийддэг гэж зүтгээд байгаа юмБ.Энхбаяр сайд болоод бүх хууль хян�##�тын байгууллагыг гартаа оруулж дургүй хүргэсэн бүх улсыг 1937 оных шиг хэлмэгдүүлнэ гэсэн үг үү

Зочин
Зочин

Нүүрсчдийг бол том жижиггүй л тонгойлгоод тонтойл гоод өгөх хэрэгтэй. Энэ ажлыг Энхбаяраас өөр хүн хийхгүй дээ !!!

Зочин
Зочин

Намынхаа Их хурлаар бүх зүйл тодорхой болно, гэхдээ Амарбаясг�##�ангийн хувьд тийм ч сайхан төгсгөл харагдахгүй байгаа нь үнэн

Зочин
Зочин

Amarbayasgalan ard tumnii huvid todorhoi ner hundtei bish, bur ch ilerhii doosh orj bn

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн дэмжлэггүй хүн гэж ийм л сул харагддаг юм байна, намын томчууд ч гэсэн түүнд итгэхээ больсон нь тодорхой

Иргэн
Иргэн

Бөөн таамаг. Ард түмнээ т�##�цуулагч хоосон толгой сатгүүлчид , бодлогогүй, ямар ч асуудлыг соши�##�д дэврээгч тэнэг сайтууд. Соши�##�ын ёс суртахуунгүй троллуудаар тоглогч дуракууд

ЗОЧИН
ЗОЧИН

АМАРБАЯСГАЛАН , ЗАНДАНШАТАР ХОЁРЫН ХЭН ДАРГА БОЛОХ НЬ МОНГОЛЧУУДАД ЧУХАЛ БИШ !!! МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨ ЗҮРХ ЗОРИГТОЙ , СЭТГЭЛТЭЙ , ЗҮТГЭЛТЭЙ , ХУУЛЬ ЖУРАМТАЙ НЭР ЦЭВЭР УЛСТӨРЧ Л ДАРГА ДААМАЛ БОЛОХ ЁСТОЙ !!! МОНГОЛЫН БОХИР УЛСТӨРЧДИЙН БУЛЬХАЙ ЛУЙВРЫГ БАЙХ ЁСТОЙ ЮМ ШИГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН АЯТАЙ УРАЛДУУЛАН ӨРСӨЛДҮҮЛЖ ЭЛДВИЙГ ДҮГНЭН ӨДӨӨЖ БИЧИХ НЬ МОНГОЛЧУУДАД !!! МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БУС БАЙДАЛД АЮУЛТАЙ !!! ЯДУУРАЛ ! ҮНИЙН ХИЙ ХЭТ ХӨӨРӨГДӨЛ МАН - ЫН ЭРХЭНД ГАРСАН БҮЛЭГ ХУЛГАЙ ЛУЙВАРЧДААС ҮҮДЭЛТЭЙ !!! ЭДНЭЭС САЛАХ ЁСТОЙ !!! ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ЗОРИГ ЗҮРХТЭЙ ! ҮНЭНЧ ШУДАРГА БАЙЖ ЖАНГИЙГ ХҮРТҮҮЛЭХ УЧИРТАЙ !!!

засс
засс

ард түмэн зандангийн муйхар зэргийн цаана хэн байгааг мэдээд ирэхээр ард түмний ек дүр эсгэж зандан новшийг загнаж нтр юм болно хаха жүжиг цаашаа

Зочин
Зочин

Одоо дахин дахин мэдэгдэл хийхээ зогсоох хэрэгтэй.Олон түмэн бүр з�##�хаж байна.Зүгээр л тарцгаа гэж орилно.Зөвшилцөлд хүрэх хэрэгтэй УИХ-ын даргаараа үлдэх,Eрөнхийлөгчид нэр дэвших гээд боломжууд байна

Зочин
Зочин

Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр удах тусмаа Монголын төрд улам их гай тарих болоод бнаа, төрөлхийн дарангуйлаг ч зантай, боловсрол 00 энэ б�##�ай амьтныг яажшүү тэвчиж 2027он хүр гэдэг юм билээ дээ ?!

Зочин
Зочин

Хүрэлсүхийн шунахайн сэдэл

Зочин
Зочин

Амарбаясг�##�ан бол нүүрстэй холбоотой, хэн ч өөр дээрээ тэр уурхайн лиценз, хувьцааг авахгүй шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button