Ардчилсан намын дүрмийг УДШ бүртгэсний дараа бүлгийн даргаа сонгоно

Ардчилсан нам шинэ даргаа сонгоод 33 хонож байна. Гэсэн ч одоогийн байдлаар бүлгийн дарга, нарийн бичгийн дарга нараа томилоогүй байгаа юм.
Хэзээ томилох, намын дүрмээ шинэчилж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос тодруулахад "Дөрөв хоногийн өмнө Улсын дээд шүүхэд намын шинэчилсэн дүрмээ мэдүүлсэн. Улсын дээд шүүх 30 хоногийн дотор хэлэлцээд шийдвэр гаргана. Улмаар шинэ дүрэм бүртгэгдэхтэй зэрэгцэн намын дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг томилох ажил явагдана. 10 дугаар сарын сүүлээс 11 дүгээр сарын эхний долоо хоногт шийдэгдэнэ гэсэн үг.
Мөн 11 сарын дундаас 12 сарын эхний хугацаанд АН-ын дотоод сонгууль явагдана. Үндэсний бодлогын хороо шинээр бүрдэх, аймаг нийслэлийн дарга нарын сонгууль явагдана гэсэн үг. Харин бүлгийн даргын сонгууль 42 гишүүний дунд явагдана. Одоогоор хэзээний хурлаар шийдэгдэх товгүй байна" хэмээсэн юм.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.